1
Өвчний шинж тэмдэг
Энэ өвчнөөр ихэвчлэн 18-24 насныхан өвчилдөг. Амь насанд халгүй ч, байнгын зовиур нь сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөх цаашилбал бусад өвчний эхлэл болох аюултай учир аль болох эрт оношилж, эмчлүүлэх хэрэгтэй.
Циститийн үед илрэх шинж тэмдгүүд:
- Шээх үед өвдөх
- Шээх үед давсаг болон шээсний сүв хорсож, халуун оргих
- Ойр ойрхон шээс хүрэх ч бага хэмжээтэй ялгарах
- Булчингийн өвдөлт
- Хэвлийн өвдөлт
- Ядарч, сул дорой болох
- Тунгалаг биш манантсан өнгөөр шээх
- Улаан, тод ягаан өнгөтэй шээс (цус шүүрсний шинж тэмдэг)
- Хурц үнэртэй шээс
- Эмэгтэйчүүдийн аарцгийн өвдөлт
- Дэмийрэл (өндөр настай хүмүүст илэрдэг)
2
Яагаад үүсдэг вэ?
Яагаад үүсдэг вэ?
- Бэлгийн харьцаанд орсноос
- Сфермицидийн хэрэглээ
- Диафрагмын хэрэглээ
- Бургуй хэрэглээ
- Жирэмсэн эмэгтэйчүүд
- Цэвэршилтийн өмнөх үеийн эмэгтэйчүүд
- Дархлааны тогтолцоо нь суларсан хүмүүс
- Чихрийн шижинтэй хүмүүс
Циститээр анх удаа өвдсөн бол ихэвчлэн 3 хоногийн эмчилгээний дараа бие ахин эрүүлждэг. Гэхдээ хөгшин настай хүмүүс, дархлаа султай, жирэмсэн эмэгтэйчүүд антибиотик хэрэглэх шаардлагатай болдог бөгөөд энэ үед 7-14 хоногийн дотор эдгэрэх боломжтой. Цистит нэг удаа туссан хүн ахин өвчлөх магадлал өндөртэй байдаг тул биеэ тордож, эрүүл зөв хооллож байх хэрэгтэй шүү.
3
Хэрхэн эмчлэх вэ?
Нийт эмэгтэйчүүдийн 50% нь амьдралынхаа туршид доорх өвчнөөр өвдөж шаналдаг бөгөөд антибиотикийн эмчилгээг ихэвчлэн сонгодог. Гэвч байнга даарах, амьдралын буруу хэвшил, дархлааны системийн доголдол зэргээс үүдэн ахин өвчлөх магадлал хамгийн их байдаг билээ. Ийнхүү олон удаа антибиотикийн гаралтай эмчилгээ хийснээр, бие тухайн эмэнд дасал болж, өвчин хүндэрч архагшдаг.
Тиймээс гэрийн аргаар уг өвчнөөс сэргийлэх болон эмчлэх аргуудыг танд зөвлөхөөр бэлтгэсэн юм.
1. Шингэн зүйл сайн уух
Өдрийн турш шингэн зүйл буюу хар цай, ус, ногоон цай хангалттай уувал хүний бие дэх бактер гадагшилж, элдэв өвчнөөс сэргийлж байдаг. 2013 онд Далласын Анагаах Ухааны Төвд явуулсан судалгаагаар, шингэн бага хэрэглэдэг хүмүүс шээсний замын халдвараар өвчлөх магадлал ихтэй болох нь тогтоогджээ.
Тиймээс халдварт хүргэж болзошгүй бактерыг устгахын тулд өдрийн хоол болон зуушны араас дор хаяж нэг аяга ус ууж хэвших хэрэгтэй.
2. Шээс хүрэх бүрийд шээж байх
Хүн шээсээ барих үед давсаг болон шээсний замд хадгалагдаж буй бактер үржиж давсганд хуримтлагдан үлдэх магадлалтай. Мөн бэлгийн харьцаанд орсны дараа шээвэл, биед дамжин орсон бактерийг гадагшлуулах боломжтой. Шээсийг удаан хугацаагаар барих нь шээсний замд нян үржиж, халдвар үүсэх нөхцлийг бүрдүүлдэг учир тэр даруйд бие засч байгаарай.
3. Бие засах бүртээ арчих хэрэгтэй
Шээснийхээ дараа заавал үтрээгээ арчиж, хуурай, цэвэр байлгах хэрэгтэй. Ингэхдээ анусаас, үтрээнд нян дамжуулахгүйн тулд урдаас нь хойш чиглэлд арчиж байгаарай. Мөн болж өгвөл биед эвтэйхэн даавуун дотуур хувцас өмсөж, шаардлагагүй үед өдөр тутмын ариун цэврийн хэрэглэлээс татгалзаарай.
4. Жирэмснээс хамгаалах хэрэгсэл
Жирэмснээс хамгаалах эм, тарилга, спирал зэрэг нь умайн хэвийн орчинг алдагдуулж, өвчин үүсэх нэг шалтгаан болдог. Мөн хангалттай нойтон биш буюу хурьцалд ороход бэлэн болоогүй үед секс хийвэл бактер ихээр дамждаг.
5. Ашигтай бактер нь уг өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга
Сүүн бүтээгдэхүүн, кимчи, пробиотик буюу шинэхэн бүрсэн тараг, хатуу бяслаг, түрс, комбуча зэрэг нь байгалийн хамгийн шилдэг амьд бактер агуулагчид билээ. Эдгээр нь биеийн тэнцвэрт орчинг хадгалан, гадны нянг устгахад маш чухал нөлөөтэй учир өдөр тутмын хоол хүнсэндээ сонгож хэрэглэхийг мэргэжлийн эмч нар зөвлөдөг. Ялангуяа антибиотик хэрэглэж буй хүмүүс эдгээрийг тогтмол идэх шаардлагтай. Учир нь антибиотик биеийн ашигтай, ашиггүй бүх нянг устгаж, тэнцвэрийг алдагдуулснаар, хүний бие гадны ашиггүй бактерийг устгаж чадалгүй үржүүлж эхэлдэг ажээ.
6. Аньс жимс
Зарим судалгаанаас үзэхэд аньс жимс нь биед хуримтлагдсан шээсний замын халдварыг гадагшлуулахад хамгийн сайн бүтээгдэхүүн гэж дүгнэжээ. Энэ аргыг амьтад дээр туршсан бөгөөд аньс жимс тогтмол идэж байсан амьтдын шээсний замын халдвар бусадтайгаа харьцуулахад бага гарсан байна. Тиймээс энэ жимсийг эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор байнгын циститээр өвчилдөг хүмүүс хэрэглэхэд хамгийн тохиромжтой.
7. Сармис
Сармисанд агуулагддаг Аллицин хэмээх бодис нь их хэмжээний бактерийг устгахад нэн тустай гэдэг нь олон судалгаагаар батлагдсан. Эдгээрийн дунд цистит өвчний гол үүсгэгч Е.Коли бактерийг дарангуйлж уг өвчнөөс ангижирахад тусалдаг ажээ.
Тиймээс хоолондоо түүхий сармис хэрчиж хийх эсвэл бага зэрэг шарж болгон хэрэглээрэй.
8. Д-Манносе элсэн чихэр
Д-Манносе бол нэгэн төрлийн глюкоз ихээр агуулдаг элсэн чихэр юм. Үүнийг ихэвчлэн бэлдмэл хэлбэрээр худалдаалдаг бөгөөд антибиотикийн бус гаралтай учир ашигтай нянг устгалгүй, шээсний замд удаан хадгалагдсан бактерийг устгахад хамгийн сайн эмчилгээ болдог.
2014 онд "Дэлхийн шээсний замын халдвар судлалын төв"-өөс гаргасан сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд "D-mannose" нунтаг нь шээсний замын халдвараас хэрхэн сэргийлж чаддаг эсэхийг шалгасан байна. Судалгаанд 308 өвчтөнийг хамруулж 3 хэсэг болгон хуваажээ. Эхний бүлэг хүмүүст зургаан сарын турш D-mannose-ийн нунтагтай ус 6 сарын турш өдөр бүр, хоёр дахь хэсэгт нь нитроферантин (антибиотик) зохист хугацаанд өгч, харин гуравдугаар хэсэг хүмүүст ямар ч эмчилгээ хийгээгүй байна. Ингээд хэсэг хугацааны дараа ахин шинжилгээ авахад эхний бүлэг хүмүүсийн 15 нь, 2 дахь бүлгийн 21, гурав дахь бүлгийн 62 эмэгтэй ахин циститээр өвчилжээ. Харин антибиотик хэрэглэсэн хүмүүс харамсалтай нь сөрөг үр дагавар ихээр илэрсэн юм.
9. С витамин
С витамин нь шээсний хүчиллэг чанарыг нэмэгдүүлдэг. Ингэснээр давсганд байгаа болон шээсний замд хуралдсан бактерыг шээс өөрөө үхүүлж, гадагшлуулдаг байна. 2007 онд хийсэн судалгаагаар жирэмсэн эхчүүд өдөр бүр 100 мг витамин С, 3 сарын турш хэрэглэхэд шээсний замын халдварт өвчнөөс сэргийлж болохыг баталсан юм.
10. Башир цэцгийн тос (Clove oil)
Хоол амтлах зорилгоор хэрэглэдэг башир цэцгийн тос нь нян, мөөгөнцөр болон вирусын эсрэг маш сайн нөлөөтэй ажээ. Энэ цэцгийн тос нь үрэвслийг дарж, эдгэрэлтийг түргэсгэх нөлөөтэй. Үүнийг 2 долоо хоногийн турш тогтмол хэрэглэхэд циститээс ангижирч болно. Хэрэв та энэ тосоор эмчилгээ хийх гэж байгаа бол мэргэжлийн эмчээс заавал зөвөлгөө авах хэрэгтэй.
11. Давирхайн тос (Myrrh oil)
Давирхайн тосыг эрт дээр үеэс шарх эдгээх зорилгоор ашиглаж ирсэн. Орчин үеийн судалгаагаар ч мөн үүнийг үрэвсэл, мөөгөнцөр, халдварын эсрэг үйлчилгээтэй болохыг хүн болон амьтны биен дээр хийсэн туршилтаар илрүүлсэн.
Үүнийг та үтрээндээ түрхэж эсвэл ууж хэрэглэж болно. Үтрээндээ түрхэхдээ чанар сайтайг нь сонгох хэрэгтэй. Арьсандаа түрхэж зөөлөн иллэг хийсний дараа хүйтэн алчуураар хэсэг жин тавиад авна. 7 хоногт 3 удаа ингэж тослоход циститны сөрөг үр дагаварууд болох өвдөлт, хорсох зэрэг арилдаг.
Харин дотуур ууж хэрэглэх бол эмчээс зөвлөгөө аваарай.
12. Ореганоны тос
Ореганог хүмүүс ихэвчлэн хоол амтлах зориулалтаар хэрэглэдэг. Гэвч 2012 онд хийсэн судалгаагаар энэ ургамлын тос нь циститыг анагаах сайн эм болж чаддагыг баталжээ. Е.Коли буюу цистит үүсгэгч бактер нь энэ ургамалд тэсвэр муутай бөгөөд бусад шээсний замын бактериудыг ч устгах чадвартай ажээ.
Орегагоны тосыг 1 удаад 14 хоногийн хугацаанд ус эсвэл кокосын тостой хольж ууна. Ингэхдээ мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах шаардлагтай.