1
Бөглөөний доторх резин газ алдагдахаас сэргийлдэг
Хийжүүлсэн ундааг савлахдаа таганд нь нимгэн резин байрлуулснаар, хийгээ алдахгүй байх зориулалттай. Хэрэв ийм оруулга байхгүй бол ундаа хийгээ алдаж, газгүй болдог ажээ.
2
Цоожны нүх ийм учиртай...
Энэ нүх нь цоожонд агаар оруулах зориулалттай ажээ. Ийнхүү агаар солилцуулбал цоож зэврэхээс сэргийлж, нэгэнт зэвэрсэн бол энэхүү нүхээр тос хийн цоожоо нээж болдог байна.
3
Тоос сорогчинд ч бас нууц бий
Тоос сорогчны дээр байрлах агааржуулагч хоолойг сорох хүчийг бууруулахад ашигладаг. Гэрээ цэвэрлэх үед хөшиг, нимгэн даавууны хэсэг сорогдвол энэ хоолойг нээж, даавууг суллан гаргадаг.
4
Цонхоо онгойлгохдоо
Сүүлийн үед үйлдвэрлэгдэж буй вакум цонхнууд 2 өөр янзаар онгойдог болсон. Зуны улиралд бүтэн нээхийн тулд цоожыг хөндлөн болгож, харин өвлийн улиралд агаар солилцуулахдаа цоожыг босоо байрлалд оруулан хагас нээж болно.
5
Гутлын арын уяа юунд хэрэгтэй вэ?
Зарим гутлын ар талд өлгүүр шиг даавуун оруулга байдаг ч энэ нь ямар зориулалттайг ихэнх хүмүүс мэддэггүй. Үүнийг 3 аргаар ашиглаж болдог аж. Нэгдүгээрт шагай давсан урттай гутлыг татаж өмсөхөд хялбар болгох, хоёрдугаарт үдээсээ дээш нь уяхдаа тогтоох, гуравдугаарт өлгүүр болгон ашиглах зориулалттай юм.
6
Метрийн хэмжүүрийн урд хэсгийн нүх
Метрийн хэмжүүрийн урд талд байрлах шүд болон нүхний зориулалтыг та мэдэх үү? Шүд нь харандаа байхгүй үед тэмдэглэгээ хийх, харин нүх нь хадаасаар хэмжигчээ тогтооход туслах зориулалттай ажээ.
7
Товгор үсэгнүүд
Компьютерийн гаран дээрх F ба J товчлуур бусдаасаа онцгой товгор тэмдэглэгээтэй байдаг. Эдгээр нь хурууны өндгөнд шивэх үед тэмтрэгдэж, гараа зөв байрлуулахад тусалдаг байна.
8
Чупа Чупсны нүх ямар учиртай вэ?
Иштэй чихэр хийхдээ халуун чихрийн зуурмагийг тогтоохын тулд сорууланд ийм нүх хийдэг ажээ. Халуун чихэр нүхээр дотогш сорогдож, сайтар барьцалдан уналгүй тогтдог гэнэ.
9
Нүүр цэвэрлэх хөвөнгийн биржгэр гадаргуу
Нүүр цэвэрлэгч хөвөнгийн нууцыг ихэнх бүсгүйчүүд мэддэггүй. Зөвхөн нүүрээ цэвэрлэхэд л ашигладаг. Үнэндээ барзгар талаар нь будаг түрхэх, харин гөлгөр талаар нь будгаа арилгах, нүүрээ цэвэрлэх зориулалттай ажээ.
10
Цаас үдэгчийн суурин дахь хээ
Энэ хээг олон хүн харж байсан ч ашиглаж мэддэггүй. Үнэндээ уг төмрийг 180 градус эргүүлэн үдээсний доод хэсгийг гадагш нь эсвэл дотогш нь нугалаж болдог ажээ. Гадагш нь нугалсан үдээсийг салгахад хялбар байдаг учир түр тогтоох бичиг баримтыг харин битүүг нь удаан хугацаанд тогтоох цаасанд хэрэглэдэг.
11
Микрофоны урд хэсэгт яагаад хамгааалалт байдаг вэ?
Энэ нь гадаад үзэмжтэй ямар ч холбоогүй. Харин амнаас хүчтэй үлээх амьсгалын чимээ болон орчны дууг багасгаж, хоолойг илүү цэвэр сонсогдоход нөлөөлдөг ажээ.
12
Тик Такны таглаа
Бидний идэх дуртай Тик Такны таганд байдаг нүхийг та урьд нь анзаарч байсан уу? Тус нүхэнд үрэлээ байрлуулж идэх зориулалттай аж. Одоо та мэддэг болсон тул Тик Такаа гаргаж, таган дээр нь байрлуулан идэж байгаарай.