Ганцхан сарын дотор сормуусаа ингэж ургуулаарай!

Сормуус бол охид бүсгүйчүүдийг үзэсгэлэнтэй харагдахад тусладаг нэгээхэн хүчин зүйл билээ. Дэрэвгэр, урт сормуустай охид харцаараа бусдыг алмайруулж, өөртөө татаж чаддаг. Харин таны сормуус ургахгүй үргэлж хиймэл сормуус нааж эсвэл булган сормуус суулгуулж хамаг мөнгөө барж байна уу? Тэгвэл бид танд ердөө ганцхан сарын дотор сормуусыг мэдэгдэхүйц ургуулах гайхалтай аргуудыг танилцуулж байна. 

Ганцхан сарын дотор сормуусаа ингэж ургуулаарай!

1 Самнах

Сормуусаа самнах нь цусны эргэлтийг дэмжиж, үсний ургалтанд эерэгээр нөлөөлдөг аж. 

Хэрэглэж дууссан сормуусны будагныхаа сойзыг авч сайтар цэвэрлээрэй. Харин тэрхүү саман дээрээ бага зэрэг Е витамин дусааж, 5 минут турш сормуусаа самнах хэрэгтэй. Өдөрт 2 удаа тус аргыг хэрэглэнэ. 

Самнах

2 Тос

Кастор, кокос болон оливын тос нь таны сормуусын ургалтанд сайнаар нөлөөлж, богино хугацаанд илт мэдэгдэхүйц ургуулна.

Дээрх тоснуудаас сонгож, хуруундаа аваарай. Үүнийгээ сормуусандаа түрхэж, орондоо ороод унтана. Та эдгээр тосыг нэг нэгээр нь хэрэглэж болохоос гадна хольж хэрэглэх ч боломжтой. 

Тос

3 Вазелин

Вазелин нь хуурайшсан сормуусыг чийгшүүлж, хурдан ургахад тусладаг. 

Бага зэрэг вазелиныг хуруундаа эсвэл багсанд авч, сормуусандаа түрхээд, унтаарай. Өглөө нь нүүрээ сайтар угаана. Вазелинаа нүдэнд оруулахаас болгоомжлох хэрэгтэй.

Вазелин

4 Уургийг биедээ хуримтлуулах

Биед уураг, витамин дутагдсаны улмаас сормуус унаж, ургалт нь зогсдог.

Тэгвэл та уураг, витаминаар баялаг самар, мах, загас, өндөг, жимс болон төрөл бүрийн ногоог идэж байгаарай. 

Уургийг биедээ хуримтлуулах

5 Ногоон цай

Их хэмжээний антиоксидант, витамин агуулдаг ногоон цайны тусламжтайгаар та сормуусаа хурдан ургуулж чадна.

Нэг аяга ногоон цай бэлтгэж, хөргөөрэй. Тус ногоон цайнаасаа хөвөнд шингээж, өдөрт 2 удаа сормуусаа арчаарай. 

Ногоон цай

6 Зуун наст

Зуун настын шүүс нь сормуусыг бэхжүүлж, ургуулах тустай.

Нэг ширхэг зуун наст авч, шүүсийг нь шахаж аваарай. Үүнийгээ сормуусандаа түрхэж, унтана. Өглөө нь нүүрээ угаах аж. Мөн зуун настын шүүсний үйлчилгээг нэмэгдүүлэхийн тулд кастор болон оливын тосыг сормуусандаа түрхэж болно. 

Зуун наст

7 Иллэг хийх

Нүдэндээ иллэг хийх нь цусны эргэлтийг сайжруулж, сормуусны ургалтыг дэмжинэ.

Гараа угааж, 3-4 дусал оливын тосыг хуруундаа дусаана. Үүгээрээ зовхи болон сормуусаа 5 минутын турш илж, массаж хийгээрэй. Долоо хоногт 4-5 удаа тус аргыг хэрэглэнэ. 

Иллэг хийх

8 Өндөгний маск

Өндгөнд биотин болон В-ийн төрлийн витаминууд агуулагддаг. Энэ нь сормуусыг бат бөх болгож бэхжүүлэх тустай. 

1 ширхэг өндгийг 1 халбага глицерин эсвэл вазелинтай хольж бэлтгэнэ. Үүнийгээ сормуусандаа түрхээрэй. Долоо хоногт 3 удаа энэхүү аргыг хэрэглэж болох юм. 

Өндөгний маск

9 Цэвэрлэх

Сормуусны будагтайгаа унтах нь сормуусыг хэврэг болгож унахад нөлөөлдөг. Тиймээс та юу ч болж байсан нүдний будгаа арилгаж цэвэрлээрэй. Ингэхдээ оливын тосыг хөвөнд шингээж, нүдээ арчиж болно. 

Цэвэрлэх

10 Нүүрээ будах

Хэрвээ та сормуусаа хормын дотор урт болгохыг хүсч байвал сормуусны будаг ашиглаарай. Усны хамгаалагчтай, уртасгагчтай төрөл бүрийн будагнаас сонгож, сормуусаа урт харагдуулаарай. 

Нүүрээ будах

Бонус

Та бүхэндээ бонус болгож, багахан зөвлөмж хүргье.

  • Сормуусаа зулгааж болохгүй. Сормуус нь маш хэврэг тул таныг гар хүрэх төдийд унах аюултай.
  • Өдөр тутамдаа сормуусандаа анхаарч байх нь таны сормуусыг маш хурдан ургуулна.
  • Өдөрт энгийн хүнээс 4 ширхэг сормуус унадаг. Харин таны сормуу өдөрт 4-өөс дээш ширхэг унаж байвал эмчид хандаарай. 

Бонус

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()