1
Түүний залуу нас
Тэрээр 1926 оны 4-р сарын 9-ны өдөр Чикаго хотод айлын том хүү болон мэндэлжээ. Хью Хефнер нь Иллинойсийн их сургуулийг сэтгэл судлаач мэргэжлээр төгссөнийхөө дараа буюу 1944-1946 онуудад АНУ-ын армид алба хашиж байв. Тухайн үедээ л цэргийн сонинд сэтгүүлчээр ажиллаж байсан нь түүнийг амжилтанд хүргэх гараа нь байсан гэхэд болно. Түүгээр ч зогсохгүй тэрээр дэлхийн II дайнд оролцож явсан юм.
2
Амжилтын гараа
Оюутан байхаасаа л томчуудад зориулсан эротик сэтгүүл гаргах тухай бодож явсаар, анх 1953 онд "Playboy" сэтгүүлээ хэвлүүлсэн бөгөөд уншигчдын таашаалд нийцнэ гэдэгт итгэхгүй байсан тул дугаар тавиагүй гэдэг. Гэтэл харин ч эсрэгээрээ 60 мянган хувь хэвлэгдсэн сэтгүүлүүд бүгд зарагдаж дууссан байна. Үүнээс л үндэслэн тэрээр дараа дараагийнхаа дугаарыг гаргахаар сэтгэл шулуудсан бөгөөд энэ нь Америкт төдийгүй дэлхий дахинаа секс хувьсгалыг авчирсан ажээ.
Сэтгүүлийн анхны дугаар
3
Амьдралынхаа туршид 3 удаа гэрлэж байв
Тэрээр мянга мянган сайхан бүсгүйчүүдэээр хүрээлүүлэн амьдрахдаа тэдний дундаас 3 бүсгүйг онцлон өөрийн эхнэрээ болгож байжээ. Милдрэд Виллиамс (Mildred Williams) хэмээх бүсгүйтэй 1949-1959 оны хооронд хамтдаа амьдарсан бөгөөд үүнээс хойш 30 жилийн турш хэн нэгэнтэй гэр бүлээ батлуулаагүй юм. Харин үүнийхээ дараа 1989-2010 он хүртэл Плейбой загвар өмсөгч Кимбэрли Конрадтай гэр бүлээ батлуулсан билээ. Тэд хамтдаа амьдрах хугацаандаа ч Хью маш олон сексийн хамтрагчтай байсан тухай мэдээлэл бий. Үүний дараа тэрээр 3 дахь эхнэр Кристал Харристай (Crystal Harris) 2010 онд гэрлэж, эцсийн амьсгалаа хураах хүртлээ хамтдаа байсан юм.
(Тэрээр эхний 2 эхнэрээсээ 4 хүүхэдтэй. Түүний хамгийн том охин Кристи Хэфнер өдгөө 64 настай билээ)
4
Плейбой харшийн амьдрал
Тэрээр амьдралынхаа туршид маш олон шаргал үст сайхан бүсгүйчүүдтэй амрагын харилцаанд орж байсан бөгөөд яг хэд гэдгийг нь хэзээ ч тоолж байгаагүй гэдэг. Харин хэдэн жилийн өмнө барагцаалбал 2,000 давах байх гэж нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурдсан байдаг. Хью хэдий тун замбараагүй хувийн амьдралтай байсан ч "Плейбой" харшдаа хатуухан дүрэм баримталдаг байжээ. "Плейбой" харшийн бүжингүүд буюу тэнд амьдарч буй бүсгүйчүүд хэрэв түүнтэй хамт биш бол оройн 9 цагаас хойш гадуур гарч болохгүй төдийгүй харшид хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхийг хориглодог байв. Энэ дүрмийг зөрчсөн бүсгүй харшаас шууд хөөгддөг хатуу дүрэмтэй байсан юм.
5
Хью Хефнер Гиннесийн 2 амжилтыг эзэмшдэг
Та магадгүй ямар төрлөөр гэж гайхаж байгаа биз. Тэрээр залуу байхаасаа л сонины хайчилбар цуглуулах дуртай байсан бөгөөд түүнд 70 жилийн түүхийг харуулж чадахуйц хайчилбарын ном байдаг ажээ. Энэ бол түүний эхний Геннийсийн амжилт юм. Харин хоёр дахь нь хамгийн удаан хугацаанд нэг сэтгүүлийн редактороор ажилласан амжилт ажээ. Тэрээр 1953 онд "Playboy" сэтгүүлийн анхны дугаар гарснаас хойш өдгөөг хүртэл тус сэтгүүлийн редактороор ажилласан байдаг.
6
Түүний талаарх таны өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй сонирхолтой баримтууд
1. Түүний "IQ" 152 байсан ч тэр хэзээ ч сайн сурагч байгаагүй.
2. Конгрессийн номын сан нь 1970 оноос хойш хэвлэгдэн гарч ирсэн "Playboy" сэтгүүлийн брайлийн (харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан) хувилбарыг санхүүжүүлдэг.
3. "Playboy"-ийн хамгийн анхны харшийг энэхүү зургаас харж болно.
4. Түүний хувцасны шүүгээнд 20 гаруй өнгийн 200 гаруй унтлагын хослол бий.
5. "Playboy" сэтгүүлийг Муслим шашинтай бүх орнууд мөн Азийн зарим улсуудад худалдаалахыг хориглодог.
6. Хэфнер "Дэлхийн соёл иргэншлийн гол хүч бол шашин биш, секс." гэж хэлэх дуртай байсан.
7. Лос-Анжелес хотод 7 дугаар сарын 4-ний Тусгаар тогтнолын баяраар галын наадам зохиох эрхтэй ганцхан байшин бий. Тэр бол мэдээж "Playboy" харш юм.
8. Сэтгүүлээ хэвлэлтэнд өгөхийн тулд 800 доллар банкнаас зээлж, ээжээсээ 8,000 доллар авч байжээ.
9. 22 нас хүртлээ эмэгтэй хүнтэй дотно харилцаанд орж үзээгүй.
10. Тэрээр бэлгийн чалх сайжруулах эм хэрэглэдэг байснаа огтхон ч нуудаггүй бөгөөд амьдралынхаа сүүлийн жилүүдэд ч хэрэглэсээр байжээ.
11. Хью ижил хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орж үзсэн.
12. "Playboy" харш өөрийн гэсэн тусгай зөвшөөрөлтэй амьтны хүрээлэнтэй.
13. 2010 онд тэрбээр Холливуудын тэмдгийн эргэн тойронд 138 акр газрыг худалдалгүй хадгалахын төлөөх ажилд 900,000 доллар хандивласан.
14. "Esquire" сэтгүүлд нийтлэлчээр ажиллаж байх үедээ цалингаа 5 доллараар нэмүүлэх хүсэлтэндээ татгалзсан хариу авсныхаа дараа ажлаасаа гарч, өөрийн гэсэн сэтгүүлтэй болох санаагаа хэрэгжүүлж эхэлжээ.
15. Хью Хэфнер, Мэрилин Монрогийн томоохон шүтэн бишрэгч байсан бөгөөд үхсэнийхээ дараа түүний хажууд оршуулаарай гэж захин 75,000 доллараар газар худалдаж авч байжээ.