Алмас хэдэн размерын гутал өмсдөг гээч...

Алмас хэдэн размерын гутал өмсдөг гээч...

Хүмүүн бидний амьдарч буй орчлон ертөнцөд тайлагдашгүй нууц олон байсаар. Шинжлэх ухаан өндөр хөгжсөн дэлхийд ховор, содон, соргог, хачирхалтай, сонирхол татахуйц үзэгдэл биднийг цочоосоор л...

Үүний нэг тод жишээ бол алмас хэмээх аварга биет, хүн төрхт амьтны тухай домог мэт ярианууд юм. “Алмас бол хүн үүссэн цагаас эхлэн хүнтэй зэрэгцэн амьдарч, байгалийн шалгарлын явцад дэлхий дээр устан үгүй болж буй хүн төрхт нэгэн зүйлийн зэрлэг садан төрөл юм” гэсэн таамаг эрдэмтэн судлаачдын дунд байдаг.  Алмас гэдгийг монголчууд хүн гөрөөс, өвөг гөрөөс, хүн хар баавгай, хүн хар гөрөөс, хар авхай, загийн шар эмгэн гэх мэтчилэн хүнтэй холбон нэрлэдэг байжээ.

Монголд алмасын талаар судалгаа хийсэн олон эрдэмтэд байдаг ба хүн гөрөөсийг дорвитой хайж судалгаа хийсэн  хүн бол судлаач Р.Равжир юм. Судлаач Р.Равжир нь монгол алтайн нуруугаар 1340 хоног аялж, олон арван домог хууч яриануудыг цуглуулж, хэд хэдэн удаа алмасын мөрийг олж, хэвлүүлж буулган авсан байдаг. Тэр гурван ч удаа алмас харсан гэдэг. Р.Равжир нь судалгааныхаа үр дүнд “Алмас сурвалжилсан тэмдэглэл”, “Энэ хүн мөн үү” гэсэн хоёр ном хэвлүүлжээ. Түүний судалгааны ажлыг БНМАУ-ын ШУА болон академийн ерөнхийлөгч Б.Ширэндэв, билгүүн номч Б.Ренчин,  доктор Д.Майдар нар ил далд дэмжиж, дэлхийн шинжлэх ухаанд нээлт болгон оруулах горьдлого тээж байжээ. Бельгийн хүн судлалын доктор Хайбалманс 1974 онд бичсэн номондоо “Монгол алтайгаас Р.Равжирын олсон алмасын мөр 36.5 см урт байгаа нь хэрвээ түүнийг хүн гэж үзвэл хоёр метр 24 см өндөр нуруутай байх бөгөөд түүнд гутал өмсгөвөл 52-54 размерын гутал таарах ёстой ” гэж бичжээ.

XVIII зууны дунд үед амьдарч байсан Өвөрлөгч хошууны найман вангийн хүү Жамбалдорж маарамба хэмээгч “Омон түмбий” гэдэг номондоо алмасын зургийг зурж, алмасын цөсийг эмэнд хэрэглэдэг “Лха эрдэнэ” гэдэг гэж тэмдэглэн үлдээжээ. Алмасын цөс нь хүний шарх, цус алдалтад  маш сайн тустай гэсэн байдаг. Хээрийн судалгаа хийж байсан судлаачид алмастай тулгарч түүнийгээ кино хальсанд буулгасан байдаг. Тэрхүү хальсанд буулгасан бичлэгийн үнэн худал эсэх нь одоо хүртэл хүмүүсийн дунд маргаантай хэвээрээ байдаг. Гэхдээ гадаадын олон эрдэмтдийн цуглуулсан баримт мэдээллүүд  монголчуудын дунд байдаг алмас буюу хүн гөрөөсний төрх байдалтай адил байгаа нь энэ амьтныг үнэхээр байдаг гэдэг итгэл үнэмшлийг өөрийн эрхгүй төрүүлдэг юм.

Эх сурвалж: www.grandnews.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()