Үхэлтэй нүүр тулгарсан алдартнууд

Өвчин гэдэг хүнд хэлж биш, хийсч ирдэг. Хүн бүрийн шүтэн биширч, хайрлаж хүндэлдэг олны танил эрхмүүд ч мөн бидэнтэй адил өвдөж, амьдралын хатуу бэрхийг туулж иржээ. Энэ нь өвчин хэнийг ч ялгадаггүй гэдгийн бас нэгээхэн баталгаа болов уу. Харин одоо бид та бүхэндээ үхлийн ирмэгт очиж, аймшигт өвчинтэй нүүр тулж байсан алдартнуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Үхэлтэй нүүр тулгарсан алдартнууд

1 Селена Гомез бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон

Инстаграмын хатан хаан, үзэсгэлэнт дуучин бүсгүй Селена Гомез (Selena Gomez) нь саяхан бөөр шилжүүлэх хагалгаанд орсон тухайгаа цахим сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн билээ. Тэрээр бөөрний дутагдлаар илэрдэг, эрхтэн тогтолцооны өвчинтэй байсан бөгөөд үүнээсээ болоод бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон байна. Харин түүний бөөрний донор бол  дуучин бүсгүйн сайн найз жүжигчин Франсиа Райса (Francia Raisa) байсан нь олон хүний гайхшралыг төрүүлж, жинхэнэ нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгуулж чадсан юм. Селена хагалгааны дараа сорив болон жин хассан байдлаа хүмүүстэй хуваалцаж, зургаа байршуулсан нь, олон хүний сэтгэлийг хөдөлгөж, дуучин бүсгүйг өрөвдөж хайрлах сэтгэлийг төрүүлсэн билээ. 

Селена Гомез бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон

2 Клое Кардашьян машины осолд орсон

Реалити шоуны од Клое Кардашьян (Khloe Kardashian) нь хэдэн жилийн өмнө хүмүүс түүний хачирхалтай өвдөгний тухай яриа гаргаж, элдвээр доромжлох болсон билээ. Харин энэ бүхэнд бүсгүй хариулт болгож, өвдөгний хагалгаанд орж байснаа зарласан байдаг. Тэрээр 16 настайдаа автомашины осолд орж, бэртэл авсан бөгөөд улмаар өвдөгний мэс засалд орсон байна. Клое энэ тухайгаа "Миний өвдөг бусдаас өөр, эв хавгүй харагддаг боловч, одоо би эрүүл саруул байна гэдэг хамгийн гайхалтай хэрэг" хэмээжээ. 

Клое ослын үеэр хүнд бэртсэн бөгөөд хэсэг хугацаанд ой санамжаа алдаж, хэнийг ч танихгүй байсан гэдэг. Харин эрчимтэй эмчилгээ, чадварлаг эмч нарийн хүчээр бүсгүй амархан тэнхэрч, хэвийн байдалдаа орсон байна. 

Клое Кардашьян машины осолд орсон

3 Анжелина Жоли ээж шигээ өвчний улмаас нас барахыг хүсээгүй

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли (Angelina Jolie) нь 2013 оны 2-р сард өөрийгөө хөхний хорт хавдар тусах магадлал 87 хувьтай байгаа гэдгээ олж мэдэн хоёр хөхний булчирхайгаа авахуулахаар зориг шулуудсан байдаг. Харин хөхний булчирхайгаа авхуулсны дараа түүний хөхний хорт хавдар тусах магадлал 5 хувь болж багасчээ. Энэ нь олон бүсгүйчүүдэд нөлөөлж, урам зориг өгсөн байдаг юм. Мөн 2015 оны 3-р сард хийлгэсэн шинжилгээгээр Анжелена Жолид өндгөвчний хорт хавдрын шинж тэмдэг илэрсэн аж. Иймд тэрээр нэн даруй өндгөвч болон фаллопиевын гуурсаа авахуулж, гарч болох эрсдлээс өөрийгөө сэргийлсэн билээ. Учир нь тус төрлийн хорт хавдраас болж түүний ээж, эмээ нар нь нас барсан байдаг тул тэрээр энэхүү аймшигт явдлыг давтахыг хүсээгүй юм. Мэдээж түүний энэхүү үйлдэл дэлхий нийтийг алмайруулж байсан билээ. 

Анжелина Жоли ээж шигээ өвчний улмаас нас барахыг хүсээгүй

4 Орланда Блүүмийн хагалгааны сорви

"Карибын тэнгисийн дээрэмчин" киноны дүрээр алдаршсан, Холливуудын халуухан залуусын нэг болох жүжигчин Орланло Блүүм (Orlando Bloom) нь 21 насандаа 3 давхар дэлгүүр дээрээс унаж, маш хүнд хагалгаанд орж, нуруундаа том хэмжээний сорвитой болсон байдаг. Тухайн үед эмч нар түүнийг ахин алхаж чадахгүй хэмээж байсан ч, азаар жүжигчин залуу удалгүй босч, бүрэн эдгэрсэн аж. Харин түүнийг Лос Анжелас хотод бэлтгэлээ хийж байхад нь сэтгүүлчид нурууны сорвийг нь харж, багагүй шуугиан тарьсан юм. 

Залуу энэ тухайд "Би нуруундаа маш их анхаарал хандуулдаг. Хэрвээ дасгал хийлгүй удвал нуруу маань өвдөж, хэцүүхэн болдог шүү" хэмээжээ. 

Орланда Блүүмийн хагалгааны сорви

5 Сара Хайлендын аав нь охиндоо бөөрөө өгсөн

"Modern Family" киноны жүжигчин Сара Хайленд ( Sarah Hyland) нь бөөрний өсөлт хөгжлийн гажигтай байсан бөгөөд яаралтай бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон юм. Харин түүний аав нь донор болж, охиныхоо амийг аварсан ба энэ нь хүмүүсийн сэтгэлийн нарийн утсыг хөндөж багагүй шуугиан тариад амжсан билээ. Жүжигчин бүсгүй хагалгаа амжилттай болох хүртэл өвчнөө нууцалж байсан аж. 

Сара Хайлендын аав нь охиндоо бөөрөө өгсөн

6 Канье Вест автомашины осолд орсон

2002 онд нэрт реппер Канье Вест нь аймшигтай автомашины осолд орж, улмаар нүүрэндээ бүтэн мэс засал хийлгэсэн байдаг. Тэрээр хэдэн долоо хоногийн турш эмнэлэгт хэвтэж, эмчлүүлсэн аж.

Нэгэн ярилцлагын үеэр реппер залуу "Осолд орох үед би нэгэн шинэ уран бүтээл дээр ажиллаж байсан. Үнэндээ тэр дуу тийм ч сайн болоогүй. Харин тухайн үед би ослоор нас барсан бол сонсогчиддоо гайхалтай бүтээл хүргэж чадалгүй явах байсан гэж бодохоор аймшигтай санагддаг юм. Тиймдээ ч би ослын дараа өдөр бүрийг амьдралын минь сүүлчийн өдөр гэж бодон, бүх чадлаа дайчилж хичээдэг." хэмээн сэтгэл хөдлөм үгсийг дурдсан билээ. 

Канье Вест автомашины осолд орсон

7 Ким Кардашьян - төрөхийн хүндрэл

"Keeping Up With The Kardashians" шоуны од Ким Кардашьян (Kim Kardashian) нь 2015 оны 12-р сард бага хүү болох Сайнт Вестийг төрүүлэх явцдаа маш их өвдөлтийг мэдэрч, аймшигт зүйл болох шахсан байдаг. Түүнийг төрөх үед их хэмжээний цус алдаж, цаашлаад эхийн биед сөргөөр нөлөөлж, амь насаа алдаж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэдэг. Ямартай ч бүсгүй алтан гартай эмч нарын хүчээр хоёр дахь хүүхдээ асуудалгүй төрүүлж, өөрөө ч аюулгүй амаржиж чадсан юм.

Ким Кардашьян - төрөхийн хүндрэл

8 Жулиана Ранчич хөхний хавдартай байснаа мэдээгүй

Нэрт телевизийн хөтлөгч Жулиана Ранчич (Giuliana Rancic) нь хөхний хавдартай гэдгээ мэдэлгүй явсаар, хожим мэдэж, хагалгаанд орсон байдаг. Бүсгүй энэ тухайгаа "Үнэхээр аймшигтай байсан. Эмч намайг хөхний хавдартай гэж хэлэхэд миний ухаан санаа балартаж, яг л ертөнцийн төгсгөл ирж байгаа мэт санагдсан." хэмээжээ. Тэрээр яаралтай хагалгаанд орж, хавдраа авахуулсан бөгөөд хайрт нөхрийнхөө хүчээр энэ бүхнийг даван туулсан хэмээн ярьдаг аж. Түүний нөхөр тун ч халамжтай нэгэн төдийгүй эхнэрээ хүнд хэцүү цагт нь түшиж, эрүүл саруул болоход нь хамгийн том тус хүргэсэн гэдэг. 

Жулиана Ранчич хөхний хавдартай байснаа мэдээгүй

9 Ларри Кинг аав шигээ үхэхийг хүсээгүй

Нэр алдар нь түмэнд түгсэн нэвтрүүлэгч Ларри Кинг (Larry King)-ийг 9 настай байхад аав нь зүрхний шигдээсээс болж нас баржээ. Энэ нь түүнд хүндээр туссан бөгөөд тэрээр аав шигээ орь залуугаараа хорвоог орхихыг хүсээгүй тул үргэлж шинжилгээ хийлгэдэг аж. "Би жил бүр шинжилгээ өгч, зүрх минь хэвийн байгаа эсэхийг шалгуулдаг. Азаар ямар ч асуудалгүй байсан. Харин нэг удаа үзүүлэхэд эмч миний уушгинд нэг толбо үүссэн байна гэж хэлсэн. Би нэг их айж санралгүй яаралтай тэр өвчний голомтыг авахуулахаар хагалгаа орсон юм" хэмээн өдгөө 83 настай Ларри Кинг ярьсан байдаг.

Ларри Кинг аав шигээ үхэхийг хүсээгүй

10 Тони Брайкстоны үхлийн эсрэг тэмцэл

Хүн бүрийн дууг нь сонсох дуртай, хүчирхэг хоолойгоороо алдаршсан Тони Брайкстон (Toni Braxton) нь 2011 онд лупусын өвчтэй болсноо мэдсэн юм. Тухайн өвчлөл нь түүний үе мөч, арьс, бөөр, цусны эсүүд, зүрх болон уушгинд орсон байсан бөгөөд бүсгүй хагалгаанд орж, тууштай эмчилгээ хийлгэсний хүчээр амьд үлдэж чадсан юм. Тони Брайкстоны үеэл эгч нь түүнтэй ижил өвчний улмаас хорвоогоос хальсан байдаг. 

Тони Брайкстоны үхлийн эсрэг тэмцэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()