"Алтан сүү" шидэт ундааны жор
Турмэрик: Турмэрик нь үрэвслийн эсрэг хүчтэй нөлөө үзүүлэхээс гадна антиоксидант буюу үл эсэлдүүлэгч чанартай бүтээгдэхүүн юм. Биед хуримтлагдсан хорт бодисуудыг биеэс гадагшлуулдаг төдийгүй витамин С , витамин E-ээс тав дахин хүчтэй хамгаалах үйлчилгээтэй, төмөр,манган, кали, витамин В6 зэргээр нэн баялаг учир хүний биеийг элдэв өвчнөөс сэргийлэх шидэт бүтээгдэхүүн юм. Үүнийг 8,000 гаруй төрлийн өвчинд сайн, заримыг нь анагаах чадалтай болохыг эрдэмтэд нотолж гаргасан билээ.
Цагаан гаа: Шинэхэн цагаан гааны 80,9%-ийг чийг эзлэх бөгөөд уураг 2,3%, тос 0,9%, эрдэс бодис 1,2%, нүүрс ус 12,3%, ислэг 2.4%ийг эзэлдэг. Эрдэс бодисоос түүнд төмөр, кальц, фосфор элбэг байхаас гадна тиамин, рибофлавин, ниацин болон С амин дэмийг ихээр агуулдаг. Эдгээрээс гадна эфирийн тос, цингиберн, цингерол, шагеол мэтийн бодисууд нь биеээс хорыг гадагшлуулахад нэн тустай ажээ.
Кокосын сүү: Кокосын сүү хүний дархлааны системийг хүчтэй дэмжиж, улмаар элдэв өвчинтэй тэмцэх чадварыг нь дээшлүүлдэг. Даралт тогтворжуулах, цус багадалт, чихрийн шижингээс сэргийлэхээс гадна жингээ барихад нэн тустай бүтээгдэхүүн юм. Мөн кали их хэмжээгээр агуулагддаг учир булчин, шөрмөсний уян хатан байдал, хэвийн үйл ажиллагааг дэмждэг юм. Үүнийг бие махбодийн өндөр ачааллын үед болон мэдрэлийн ядаргааны үед биед нэн шаардлагатай магни, натри зэрэг эрдэс бодисоор ч баялан юм.
"Алтан сүү" шидэт ундааны жор
Та турмэрик, цагаан гаа, кокосын сүүн дээрээ бага зэрэг хар перец хийгээд шидийг нь мэдрээрэй. Хэрэв хүсвэл зөгийн бал нэмж болно шүү.
Хэрхэн бэлтгэх вэ?
- 1 цайны халбага нунтаг эсвэл үрж жижиглэсэн турмэрик
- 1 хуруу жижиглэж хэрчсэн цагаан гаа
- 2 аяга кокосын сүү (хэрэв байхгүй бол үхрийн сүү ашиглаж болно)
- 1/4 цайны халбага хар перец (Хэрэв нарийн гэдэсний ямар нэг үрэвсэл, шархлаатай бол хийж болохгүй)
- Хэрэв хүсвэл органик зөгийн бал нэмээрэй
Зөгийн балнаас бусад бүх орцоо жижиг саванд хийж хөөсөртөл нь халаана. Үүний дараа галаа багасгаж, 5 минут орчим зөөлөн гал дээр буцалгана. Энэ хооронд сайтар хутгаж, хооронд нь холиорой. Хэсэг хугацаанд өрөөний температурт хөргөөгөөд, дараа нь зөгийн бал, синнамон хийж сайхан амт оруулж болно.
Их ажилтай урт өдрийн дараа энэ шидэт ундааг бэлтгэн уувал, таныг унтах үед элгэнд хуримтлагдсан хорт бодисуудыг гадагшлуулж, биеийг эрүүлжүүлэн, дархлааг тань сэргээж, өглөөг аз жаргалаар дүүрэн угтахад тань туслах болно.