1
Бялуу зүсэхдээ
Бялуугаа зүсэхийн өмнө хутгаа халуун усанд сайтар норгоорой. Ингэвэл зүсэх үед хутга бялуутай зууралдахгүй, төгс хэрчих боломжтой юм шүү.
2
Лимоны цацлага
Лимоны шүүсээр салат амтлахдаа эсвэл өрөөнийхөө агаарыг сайхан үнэртэй болгохыг хүсэж байна уу. Тэгвэл лимоноо хатуу гадаргуу дээр гараараа даран өнхрүүлж, зөөлрүүлээрэй. Үүнийхээ дараа шүршигчний хошууг залгахад л та органик шүршигчтэй болох юм.
3
Тогооч нар амтлагчны хэмжээг өөрийн гараар порцлохдоо:
Үргэлж хэмжээстэй сав хэрэглэх нь төвөгтэй. Тиймээс мэргэжлийн тогооч нар гараа ашиглан бүтээгдэхүүнүүдийг порцлох нарийн жишиг тогтоосон ажээ. Энэ хэмжээг зориулалтын саваар шалгаж үзэхэд, бараг зөрүүгүй таардаг гэнэ шүү.
4
Хутга гарнаас халтираад байвал:
Хатуу нягт ширхэгтэй хүнсний бүтээгдэхүүн хэрчих үед, хутга гараас хальтирч, хуруу зүсэх аюултай байдаг. Ийм үед хутганыхаа ишийг резинээр ороовол хальтрах нь багасаж, барьцалдамтгай болдог.
5
Лимоны хальсаар амтыг нь мэдэх:
Лимоныг хальсаар нь хэр исгэлэн болохыг нь амсалгүй мэдэж болдог. Хэрэв зузаан бол тийм ч исгэлэн биш, харин маш нимгэн бөгөөд бага зэрэг зөөлөрсөн бол гашуувтар исгэлэн амттай байдаг. Сонирхолтой мэдээлэл хэлэхэд нимгэн хальстай лимон нь сайн сортод тооцогддог учир илүү үнэтэй байдаг.
6
Мах шарахдаа:
Котлет, бургерний мах шарахдаа, махныхаа дунд нь эрхий хуруугаараа дарж, хонхойлгоорой. Ингэвэл гол хэсэг нь түүхийрдэггүй бөгөөд хурдан болдог.
7
Зайдсыг шарахдаа:
Өглөөний цайндаа зайдас шарах гэж байгаа бол хэд хэдэн хөндлөн зүсэлт хийгээрэй. Ингэвэл зайдас дотроосоо болон гаднаасаа жигд болдог.
8
Шинэ өндгийг хэрхэн таних вэ?
Өндгөө хагалаад тавган дээр асгаарай. Хэрэв дотор шар уурагны гаднах цэлцэн нь хэлбэрлэг байвал шинэ өндөг, дотох тунгалаг цэлцэн нь багасах тусам хуучирсэн өндөг гэдгийг мэдэж болдог ажээ.
9
Бялуугаа хатаахгүй байх арга:
Бялуугаа зүссэний дараа кексийг нь хатаахгүйн тулд талх тавиад, шүдний чигчлүүрээр тогтоогоорой.
10
Өндөгийг хэдэн минутчанах вэ?
Өндгийг буцалж буй усанд хийгээд 10 минут болгоход хэт хуурай биш, түүхий биш яг болсон байдаг ажээ.
11
Навчлаг хүнсний ногоог хадгалахдаа:
Ногоон өнгийн навчлаг ургамлууд болох базилик, яншуй, салатны навч зэргийг хөргөгчинд хийж хадгалахдаа, тугалган цаасаар ороовол илүү удаан хадгалах боломжтой байна.
12
Гахайн шарсан мах бэлтгэхдээ:
Хоёр талаасаа төгс шарагдсан амтат гахайн мах бэлтгэхдээ шарах шүүгээгээ 2 минут халаагаад, 204 градуст 12 минутын турш шараарай. Ингэхдээ тугалган цаасан дээр тавьбал наалдахгүйн дээр, амтаа гадагш алдахгүй өөртөө шингээдэг давуу талтай.
13
Пиццаг хэрхэн халаах вэ?
Пиццаныхаа үлдэгдлийг эсвэл хөлдүү пиццагаа шинэхэн мэт болгож халаахын тулд, шарах шүүгээнд хийхээс өмнө бага зэрэг ус шүршээрэй.
14
Стэйк зүсэхдээ анхаарах зүйлс:
Стейк буюу үхрийн шарсан махийг зүсэхдээ ширхэгийн дагуу, иртэй хутгаар зөөлөн зүсэх хэрэгтэй. Ингэвэл үйрч унахгүй.
15
Орео жигнэмэгийг голд нь сэрээгээр хатгаж байгаад, сүүнд дүрж идвэл хамгийн амттай