Эхлээд та тухайн залуу таны үнсэлтэнд хариу өгч, үнсэж байгаа эсэхийг ажиглаарай. Хэрэв тэр таны өөдөөс үнсвэл ямар ч асуудалгүй, харин ямар ч хариу үйлдэлгүй үзүүлэхгүй бол, хайрттайгаа энэ тухай ярилцах хэрэгтэй. Энэ нь магадгүй түүнд таагүй зүйл тохиолдсон эсвэл таниас залхсан зэргийг илтгэж болох юм.
1
Үнсэлтийн утга учрууд:
Хацар дээр үнсэх: Эрчүүд эмэгтэй хүний хацар дээр үнсэх нь зөвхөн чиний дэргэж байж, чамайг хайрламаар байна гэх утгыг илэрхийлдэг байна.
Хүзүүн дээр үнсэх: Тухайн бүсгүйг хүсч, түүнийг мэдэрмээр байгаагийн илрэл юм.
Гаран дээр үнсэх: Хүндлэл, нөхөрлөлийн илрэл бөгөөд таныг хүндэтгэдэг гэдгээ илэрхийлж байгаа нэгээхэн хэлбэр аж.
Хамар дээр үнсэх: Өхөөрдөн, хайрлаж байгаа гэх утгыг илтгэнэ.
Уруул дээр үнсэх: Хайр дурлалыг улам ихээр хүсэмжилж, өөрийнхөө мэдэрч байгаа бүхнийг ил гаргахыг зорьсон үйлдэл юм.
Шимж үнсэх: Чи зөвхөн минийх, би чамайг өөр хэнд өгөхгүй гэх утгатай үнсэлт аж. Мөн би чамайг хүсч байна гэх утгыг илэрхийлнэ.
2
Үнсэлтийн төрлүүд:
Энгийн үнсэлт: Хосууд нэг нэгэндээ хүрэлгүй, уруул дээр хөнгөн үнсэх.
Франц үнсэлт: Нэгнийхээ аманд хэлээ хийж үнсэлцэх.
Зөөлөн үнсэлт: Залуу бүсгүйн нүүрэнд гараараа зөөлөн илж, үнсэнэ.
Эрвээхий үнсэлт: Залуу бүсгүйн нүүрний бусад хэсгүүдийг үнсэж, сормуусыг нь илбэнэ.
Хүсэл тачаалыг илтгэх үнсэлтүүд:
- Залуу бүсгүйн доод уруулыг, бүсгүй залуугийн дээд уруулыг озон үнсэнэ.
- Залуу хайртынхаа уруул, хамар, нүд, нүүр гэхчлэн бүх хэсгийг зогсолтгүй үнсэнэ.
- Франц үнсэлтээр үнсэнэ.