Унтлагын өрөөндөө яагаад толь тавьж болохгүй вэ?

Бидний унтаж амрах орчин болох ор, унтлагын өрөө дээд зэргийн тухтай байх хэрэгтэй. Учир нь сайн амарсан хүн эрч хүчээр дүүрэн өглөөг угтаж, амжилттай ажилладаг. Фэнгшу болон бусад шинжлэх ухааны үндэслэлтэй ном товхимолд унтлагын өрөөнд толь байрлуулах нь муу гэж бичсэн байдаг. Эдгээрийн сөрөг нөлөөний талаарх мэдээллийг танд хүргэхээр бэлтгэлээ. 

Унтлагын өрөөндөө яагаад толь тавьж болохгүй вэ?

Толийг эртнээс эхлэн ид шид, хар домын хэрэгсэл, нөгөө ертөнцрүү нэвтрэх хаалга болгон ашиглаж ирсэн. Тиймээс унтлагын өрөөндөө байрлуулах нь элдэв муу зүйлсийн эхлэл болдог ажээ. Гэвч сүүлийн үед хүмүүс толины тусламжтай өрөөгөө том харагдуулах гэж, дотоод засалдаа ихээр ашиглаж байна. 

Хүн унтах үед тухайн өдөр цугларсан энерги нь биеэс гадагшилдаг. Тольтой өрөөнд энерги уусан арилж чадалгүй, биед буцан шингэдэг ажээ. Хэрэв унтлагын өрөөний хаалганы өөдөөс харсан толь байрлуулбал бүтэлгүйтэл ихэсдэг гэнэ. 

Бид өдөр бүр сайхан амарч чаддаггүй. Өглөө сэрээд дутуу амарсан, сэтгэл санаа таагүй байгаа өөрийн царайгаа толинд харах нь сэтгэл санааг улам хямруулж, өдрийн турш таагүй байдалтай явахад нөлөөлдөг юм. Үүнээс гадна сэрэнгүүтээ толинд өөрийгөө хараад танихгүйгээс болоод айх мэдрэмж авч болдог. 

1 Орны эсрэг талд байрлуулсан толь ямар нөлөөтэй вэ?

Орны эсрэг талд байрлуулсан толь муу ёрыг дууддаг гэж үздэг. Таныг унтаж байх үед толины тусгал шөнөжин тусахад, сэтгэлд таагүй мэдрэмж төрүүлж, унтахад саад болдог. Славьянчууд унтлагын өрөөний толь нь хүний энергийг сорж, өөр ертөнцийн хаалгыг нээж, хүнд муу нөлөөтэй сүнсийг нэвтрүүлдэг гэдэгт итгэдэг аж. 

Харин Европт хоёр өөр ертөнцийн хаалга онгойлгох нь энгийн толины чадвараас хэтэрсэн зүйл учир шинэ толийг ямар нэг аюулгүй гэж үздэг. Эртний эдлэлийн толинд өмнөх эздийн энерги шингэсэн байдаг учир залуу хосууд ийм толь авч хэрэглэх дургүй байдаг ажээ. 

Зарим хүмүүс, хүн унтаж амрах үед сүнс биеэс гарч аялж байдаг гэдэгт итгэдэг. Эргэн биендээ орох үедээ өөрийнхөө хэлбэр дүрсийг толинд олж харвал, өөр ертөнц рүү татагддаг эсвэл айснаасаа болоод замаа олохоо больж төөрдөг гэсэн яриа ч бий. 

Нялх хүүхэд 1 нас хүртлээ толинд өөрийнхөө царайг олж харж чаддаггүй. Харин анх удаа харахдаа айж цочирсноос болоод хэлд орохгүй удах эсвэл шүдлэхгүй байх зэрэг нөлөө үзүүлнэ. Мөн өвчинд өртөмтгий болж болно. 

Хэрэв та байнга тухгүй амарч, нойргүйдэн, цочимтгой болох, хар дарсан зүүд зүүдэлж, гэрт тань хэрүүл маргаан байнга үүсэж байгаа бол толины нөлөөтэй холбоотой байж болох учир, унтахдаа толио алчуураар хучаад үзээрэй. Үүнээс гадна толийг ашигтайгаар хэрэглэж болно. 

  • Айл гэрт хаалга, цонхны орчим толийг гадагш харуулан тавьбал, муу сүнснүүд өөрийнхөө царайг харчихаад айгаад тэр газраас зугтаан явдаг аж. 
  • Эртний Хятадад ор, хөшиг юмуу түүний ойролцоо жижиг дугуй толь өлгөж, сөрөг энергийг зайлуулдаг байсан. 

Орны эсрэг талд байрлуулсан толь ямар нөлөөтэй вэ?

2 Унтлагын өрөөндөө толь байрлуулахдаа анхаарах зүйлс:

Гэр доторх ямар ч толь хаалга руу харсан байрлалтай байж болохгүй. Хүн өрөөнд орж ирэх үедээ байнга өөрийгөө харж байна гэдэг сэтгэл санааны хувьд ч тэр таагүй нөлөөтэй. Хэрэв заавал толь тавихыг хүсвэл дугуй хэлбэртэй жижиг хэлбэртэйг сонгоорой. Энэ нь өөр ертөнцийн хаалга болох чадваргүй байдаг ажээ. 

Тольтой холбоотой сонирхолтой баримтууд:

  • Шинэ толь аваарай. Хэн нэгний хэрэглэж байсан эсвэл эртний эдлэлийн дэлгүүрээс худалдан авсан толинд өмнөх эздийнх энергийг шингэсэн байдаг тул шинэ гэр бүл, шинэ байранд сөрөг энерги дуудах магадлалтай. 
  • Хэрэв толь танд таагүй мэдрэмж төрүүлж байвал, шөнө унтахдаа даавуугаар бүтээгээрэй. 
  • Толио хэзээ ч бохир байлгаж болохгүй. Байнга арчиж, цэвэрлэж байвал үүнийгээ дагаад сэтгэл сайхан байдаг. 
  • Хэрэв та хэн нэгнийг өөрийн чинь эсрэг муухай зүйл сэдэж байгаа гэж сэжиглэвэл түүнийг толины өмнө аваачихыг оролд. Зэрэгцэж байгаад толинд хар, хэрэв сэжиг таамаг үнэн бол найзын чинь нүүрэн дээр жинхэнэ санаа нь илэрнэ.
  • Зарим амьтад толинд өөрийгөө хараад таньдаг. Жишээ нь заан толинд хараад нэг хөдөлгөөнийг дахин дахин хийж өөрийгөө мөн эсэхийг шалгаж үздэг. Харин Горилл сармагчин толинд харсны дараа хүнгүй газар олж очоод өөрийн бие дээрх тэмдгийг анзаарч, арчиж хаяхаар оролдож байжээ. Иймд тэднийг өөрийгөө таньдаг гэж дүгнэсэн байна. Эдгээрээс гадна шимпанзе, орангутан, бонобо сармагчин, далайн гахай, европын шаазгай нь өөрийгөө таньдаг.

Унтлагын өрөөндөө толь байрлуулахдаа анхаарах зүйлс:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()