Киноны үйл явдлыг амьдрал дээр хэзээ ч туршиж болохгүй 13 шалтгаан

Кино бодит амьдрал хоёр хоорондоо эрс тэс ялгаатай байдаг. Харин хүмүүс кино зохиол дээр гардаг зүйлсэд итгэж, тэдгээрийг туршиж үзэх нь элбэг. Тэгвэл киноны гол дүрийн баатруудын ашигладаг амьд үлдэх аргуудыг бодит амьдрал дээр туршвал юу болох бол? Бид өнөөдөр та бүхэндээ киноноос сурч авсан амьд үлдэх хичээлүүд таныг алж ч болзошгүй болохыг дуулгаж, сонирхолтой мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. 

Киноны үйл явдлыг амьдрал дээр хэзээ ч туршиж болохгүй 13 шалтгаан

1 Даавуун хувцас

Ямар шалтгаанаар үхэх вэ?: Биеийн дулаан алдагдах

Яагаад?: Даавуун хувцас нь чийгийг өөртөө шингээдэг байна. Ингэснээр хүйтэн, цас бороотой үед даавуун хувцас тэр дороо норж, таныг дааруулж, цаашлаад осгоход хүргэнэ.

Зөв арга зам: Ноос ноолуур болон нейлон материалтай хувцас өмсөх нь илүү оновчтой. 

Даавуун хувцас

2 Утсанд сүлжээ орохгүй бол хаях

Ямар шалтгаанаар үхэх вэ?: Махчин араатанд идүүлэх, өлсөх, цангах, осгох гэх мэт...

Яагаад?: Кинон дээр гол дүрүүд ойд төөрсөн үед утас нь сүлжээ орохгүй бол шууд л хаячихдаг. Гэвч энэ нь тийм ч зөв шийдвэр биш бөгөөд амьд гарах боломжийг нь үгүй хийдэг аж.

Зөв арга зам: Сүлжээ орохгүй байсан ч, утсаа хаяж болохгүй. Утасныхаа цэнэгийг хэмнэх үүднээс унтрааж, 30 минут тутам асааж, сүлжээ орж байгаа эсэхийг шалгаарай. 

Утсанд сүлжээ орохгүй бол хаях

3 Аяга цахих үед газар хэвтэх:

Ямар шалтгаанаар үхэх вэ?: Аяганд цохиулах

Яагаад?: Чийгтэй хөрс нь илүү их цахилгааныг өөртөө татдаг тул та газар хэвтсэнээр аяганд цохиулах магадлал илүү өндөр болох юм. 

Зөв арга зам: Хамгийн аюулгүй газар бол байшин барилга юм. Хэрэв тухайн газар ямар нэгэн байшин байхгүй бол та хамгийн ойр байрлах өндөр модны дор сууж, аянганд цохиулалгүй амьд үлдэх боломжтой. 

Аяга цахих үед газар хэвтэх:

4 Машинаас үсэрч буух

Ямар шалтгаанаар үхэх вэ?: Гэмтэл

Яагаад?: Маш олон кинон дээр хүмүүс машинаас үсэрч, амьд гарч байгаа нь харагддаг. Гэхдээ энэ нь харин ч эсрэгээрээ таныг үхэл рүү түлхэх аж. 

Хэрхэн үсрэх вэ?:

  • Үсрэхээсээ өмнө машин хэр хурдтай явааг анзаараарай. Мөн эргэлт, хурд сааруулагч таарсан үед буюу машин хурдаа хасах үед үсрэх нь аюул багатай.
  • Боломжтой бол машины хаалгыг нээж үсрээрэй. Мөн үсрэхээсээ өмнө унах газраа тодорхойлж, хашаа, хад чулуу багатай газар руу үсрэх хэрэгтэй.

Хэрвээ та өндрийн нислэгийн үзүүлбэр үзүүлдэг нэгэн биш бол, үүнийг туршиж үзэх хэрэггүй. 

Машинаас үсэрч буух

5 Модны хөвдийг ажиглах хэрэгтэй

Ямар шалтгаанаар үхэх вэ?: Төөрөх

Яагаад?: Хүмүүсийн үздэгээр бол хөвд нь модны зөвхөн хойд хэсэгт ургадаг гэнэ. Харин ойд төөрсөн хүмүүс энэхүү үгийг баримталж, модны хөвдийг луужин болгон ашигладаг. Гэвч энэ нь тийм ч зөв зүйтэй арга биш. Хөвд нь чийгшэл, сүүдэр зэргээс хамаарч модны аль ч зүгт ургаж болох юм.

Зөв арга зам: Хэрэв танд луужин байхгүй бол цагийг ашиглаж болох юм. Мөн гар утасныхаа луужин, тэнгэр дэх од зэргийг баримжаалж зүгээ тодорхойлоорой.

Модны хөвдийг ажиглах хэрэгтэй

6 Цас амны цангааг тайлдах

Ямар шалтгаанаар үхэх вэ?: Шингэний дутагдал

Яагаад?: Цас нь нягтрал багатай. Цангаагаа дарах гэж цас идсэнээр, эсрэгээрээ хоолойгоо өвтгөж, өөрийгөө зовоох аж. Хүний бие нэг бодисыг хүлээн авахын тулд маш их энерги алддаг. Тиймээс бид цангаагаа тайлах биш илүү ихийг алдаж байна гэсэн үг юм.
Зөв арга зам: Хэрвээ танд ямар нэгэн уух зүйл, ус байхгүй бол цас идэхийн оронд мөс хайлуулж уугаарай.

Цас амны цангааг тайлдах

7 Махчин амьтнаас зугтаж чадна

Ямар шалтгаанаар үхэх вэ?: Амьтны хоол болно.

Яагаад?: Зэрлэг, махчин амьтад хүнээс илүү хүчтэй бас хурдан. Хэрвээ танд ямар нэгэн зэвсэг байхгүй бол амьд гарна гэж саналтгүй юм. 

Хэрвээ та:

Хандгайтай таарсан бол: Тус амьтнаас зугтах нь таны бодож байгаагаас хялбар. Хандгай нь зөвхөн өөрийн урдах замаа харж явдаг тул та сэмээрхэн холдож нуугдах боломжтой. Хэрэв хандгай догшин байвал өндөр модонд авирч амиа авраарай.

Зэрлэг гахайтай таарсан бол:  Та зэрлэг гахайн үр төл болох "хөх"-нд хүрч болохгүй. Учир нь эмэгчин гахайнууд тун ч догшин байдаг тул таныг яаж ч магадгүй. Хэрэв таныг зэрлэг гахай хөөвөл өндөрлөг газарт гарч, зугтаж болно. 

Баавгайтай таарсан бол: Баавгай харсан бол маш болгоомжтой бас чимээгүйхэн зугтах хэрэгтэй. Хэрэв таныг баавгай харсан бол аль болох тайван байж, тусламж дуудаарай. Баавгайг буудах гэж оролдох нь эсрэгээрээ таны амь насыг авч одно. 

Чонотой таарсан бол: Чонотой таарвал зугтах гэж яарах хэрэггүй. Зөөлөн арагш алхаж, ойр байрлах мод руу авираарай. Ингэхдээ чоно руу нуруугаа харуулж болохгүй бөгөөд зөөлхөн удаан алхаж, юу ч хамаагүй ярьж, чонын анхаарлыг сарниулаарай. 

Махчин амьтнаас зугтаж чадна

8 Түүхий мах хөхрөлтийг арилгадаг

Ямар шалтгаанаар үхэх вэ?: Халдвар

Яагаад?: Түүхий махыг нүд орчмынхоо хөхрөлтийг арилгах гэж тавьж болохгүй. Энэ нь салстыг гэмтээж, халдвар тараах аюултай юм. Ялангуяа танд ямар нэгэн ариутгалын бодис байхгүй тохиолдолд түүхий махыг хэрэглэхээс татгалзаарай.

Зөв арга зам: Хөхөрсөн хэсэгтээ мөс тавьж, 20 минут байлгаарай. Ингэснээр 24 цагийн дараа гэхэд хөхрөлт арилах аж. Хэрэв та хүйтэн зүйл хүргэхээс эмээж байвал мөсөө алчууранд боож ашиглаж болох юм. 

Түүхий мах хөхрөлтийг арилгадаг

9 Агуйд гал асаах

Ямар шалтгаанаар үхэх вэ?: Дэлбэрэлт

Яагаад?: Агуйд гал асааснаар, хад чулуу хэт халж, цаашлаад дэлбэрэх аюул ойртох аж.

Зөв арга зам: Гадаа гал асаах нь илүү аюул багатай. 

Агуйд гал асаах

10 Толгойдоо бэртсэн хүнийг унтуулж болохгүй

Ямар шалтгаанаар үхэх вэ?: Улам бүр сульдаж, ядрах

Яагаад?: Толгойдоо бэртэл авсан хүнийг унтуулвал, тухайн хүн шууд комд орж, ухаан орохгүй хэмээн боддог нь буруу ойлголт юм. Харин эсрэгээрээ бага зэрэг унтах нь тухайн хүнд өвдөлтөө мартах боломжийг олгож, тайвшруулах аж. 

Зөв арга зам: Бэртэл авсан хүнийг бага ч атугай амрааж, яаралтай эмнэлэгт хүргэх хэрэгтэй. 

Толгойдоо бэртсэн хүнийг унтуулж болохгүй

11 Төөрвөл түргэн явах

Ямар шалтгаанаар үхэх вэ?: Бүх шалтгаан

Яагаад?: Хүмүүс төөрсөн тохиолдолд хаашаа ч хамаагүй явж, зам хайх нь тийм ч зөв арга зам биш юм. Аврагчид алга болсон хүмүүсийг ул мөрийг дагаж хайдаг. Харин хаашаа ч хамаагүй, харсан зүг рүүгээ явж байгаа хүмүүсийг олж аварна гэдэг тун ч бэрх, бараг бүтэхгүй хэрэг аж. 

Зөв арга зам: Төөрсөн газартаа зогсож, аврагчдыг хүлээх нь хамгийн зөв арга юм. 

Төөрвөл түргэн явах

12 Торнадогоос зугтаж чадна

Ямар шалтгаанаар үхэх вэ?: Торнадо

Яагаад?: Кинон дээр гол дүрийн баатрууд торнадо хар шуурганаас амьд үлдэж чаддаг. Тэд зугтаж, гүйж, юунд ч оногдож, цохигдолгүй амь аврагддаг. Гэвч бодит байдал дээр энэ нь боломжгүй зүйл юм. 

Зөв арга зам: Хаалга, цонхоо хааж, өөртөө хэрэгцээтэй зүйлсээ цуглуулан гэртээ суух нь хамгийн аюулгүй зам аж. 

Торнадогоос зугтаж чадна

13 Аюултайг сануулсан бичгийг тоох хэрэггүй

Ямар шалтгаанаар үхэх вэ?: Бүх шалтгаан

Яагаад?: Хэрэв та ойд анхааруулах тэмдгийг олж харвал, энэ нь ямар нэг учиртай гэдгийг ойлгох хэрэгтэй. Кинон дээр үүнийг юу ч биш тоолгүй, анхааруулах тэмдгийг даван гардаг нь тун ч буруу юм. Тэнд юу ч байж болох төдийгүй амь насанд эрсдэл учруулах аюултай.

Зөв арга зам: Өөр замаар явж, анхааруулах тэмдгээс хол байсан нь дээр. 

Аюултайг сануулсан бичгийг тоох хэрэггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()