1
Өөрийнхөө зургийг чемодан дээрээ хэвлүүлэх боломжтой
Гадаадын оронд аялах үедээ өөрийнхөө чемоданыг солих, олохгүй байх тохиолдол гардаг. Тэгвэл "Firefox" компани саяхан нэгэн сонирхолтой бүтээл гаргасан юм. Өөрийнхөө царайг ийнхүү хэвлүүлээд, дахин давтагдашгүй чемодантай болох боломжтой ажээ.
2
Хулхи бүтээгдэхүүнийг таних сканнер
Дэлхийн томоохон брэндүүд өөрийн гэсэн, нарийн хэмжээст логотой байдаг. Тиймээс та үнэтэй худалдан авалт хийхийн өмнө уг төхөөрөмжөөр логог таниулж, оригинал эсвэл дуураймал эсэхийг мэдэж болох ажээ. Үүнийг хийхэд ердөө 15 секунд шаардлагатай бөгөөд "The Entrupy" төхөөрөмж нь 98,5%-д үнэн хариултыг өгөх чадвартай ажээ.
3
Хувцас угааж, хатааж, эвхдэг машин
Угаалгын машины хамгийн сүүлийн үеийн машин таны хувцсыг угаасны дараа, өлгөж хатаан, эвхэх боломжтой болжээ. Уг машиныг бүтээгчид нь "FoldiMate" гэж нэрлэсэн бөгөөд хувцасны үрчлээг гарган эвхдэг ажээ.
4
3D зураач
Уг төхөөрөмжийг бага насны хүүхдүүд ч хэрэглэж болох бөгөөд эвдэрсэн зүйлсийг засах, 3D-гээр хүссэн зүйлээ хэвлэх боломжтой ажээ. Та 65 өнгөнөөс дуртайгаа сонгож, гялтгар, хуурай, металл, нэвт харагдах, хуванцар материалаас сонгож ашиглаж болно.
5
Ажлын байрандаа тавьж болох жижиг майхан
"Nap Tent" буюу унтах майхан гэх уг бүтээл нь өдрийн завсарлагаараа, ажил дээрээ тухтай унтахад зориулагдсан юм. Майхан дотроо та утсаараа бичлэг үзэх боломжтой. Учир нь уг майхан нь дуу болон гэрэл нэвтрүүлэхгүй материалаар хийгдсэн байдаг.
6
Суугаа ажил хийдэг хүмүүсийн дасгалын төхөөрөмж
Тогтмол суудлын ажил хийдэг хүмүүсийн бие хөшиж, суудлын өвчин тусах нь элбэг байдаг. Уг төхөөрөмжийг модон шал, хивс гээд бүхий л төрлийн шалан дээр суурилуулж болох бөгөөд хөлөө сунгах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх хамгийн тохиромжтой хэрэгслээр нэрлэгдээд байгаа юм.
7
Ухаалаг улавч
"Digistole" улавчыг анх бүтээхдээ хөл нь байнга даардаг хүмүүст зориулж, халуунаа барих зориулалтаар бүтээсэн юм. Харин сүүлд явсан зайг тооцоолон, шатаасан калороо тоолох чадвартай болгосон байна. Уг улавчыг та тогонд цэнэглээд, тусгай аппликейшний тусламжтай дулаанаа тохируулах, явсан зайгаа мэдэх боломжтой юм.
8
Халаагчтай цамц
"Polar Seal" компани хүмүүсийн хамгийн их даардаг хэсгүүдэд халаагч материалтай цамцыг үйлдвэрлэжээ. Үүнийг удирдахад танд ямар нэг аппликейшн хэрэг болохгүй бөгөөд зүүн талын ханцуйн дахь төхөөрөмжийн тусламжтай дулаанаа тохируулж болно. Энэ хувцсыг өвлийн спорт сонирхогчид болон ууланд авирагчид ихээр худалдан авч байгаа ажээ.
9
Ухаалаг хэтэвч
Ихэнх хүмүүс хэтэвчиндээ чухал бичиг баримт, банкны карт, бэлэн мөнгө гээд хамгийн хэрэгтэй зүйлсээ хийж явдаг. Үүнтэй зэрэгцээд хаячихвал яах вэ? гэсэн айдас байдаг билээ.
Уг хэтэвчийг бүтээгчид нь "Volterman" гэж нэрлэсэн ажээ. Энэ нь ус нэвтрэхгүй, өөртөө цэнэг хадгалагч (powerbank)-тай бөгөөд утасны тусгай аппликейшний тусламжтай нээж, хаах, хулгайд алдсан бол түгжих боломжтой ажээ.
10
Хамраараа амьсгалж болдог усны маск
"Tribord" маскны тусламжтай та хуурай газар байгаа мэт харж, хамраараа амьсгалах боломжтой ажээ. Энэ маскны шил нь огтхон ч цантдаггүй нь худалдан авагчдын сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа юм.
11
Тэжээвэр амьтандаа ус өгөх сав
Тэжээвэр амьтантайгаа хамт аялах, гэрээсээ хол явах үедээ хоолны савыг нь авч явах төвөгтэй байдаг. Энэ төхөөрөмжийн хушуу нь резинээр хийгдсэн учир аялал зугаалгаар авч явахад тохиромжтойгоос гадна ус асгахгүй давуу талтай ажээ.
12
"DJ"-ийн хэрэгсэл шиг маажуур
Тэжээвэр амьтдаа хөөрхөн тоглоомоор эрхлүүлэх дуртай хүмүүст зориулан үүнийг бүтээжээ. Ялангуяа муур хумс нь загатнасан үедээ ханийн цаас, хивс маажих гээд байдаг. Энэ үед уг тоглоомоор тоглуулж болох гэнэ.
13
Сандалтай цүнх
"Brando" компанийн үйлдвэрлэсэн уг сандалтай цүнх нь аялах, явган зугаалах хүмүүсийн дунд эрэлт ихтэй байгаа аж. Усны хамгаалалттай материалаар хийснээс гадна, ердөө 1,6 кг жинтэй юм.
14
Гэрэлтдэг борооны цув
Салхи нэвтрүүлдэггүй, уг борооны цув нь харанхуйд гэрэлтдэг ажээ. Зүгээр нэг фосфортой бус гэрэл цацруулах чадвартай бөгөөд үүнийг цэнэглэх ямар ч шаардлагагүй. Зүгээр л нарны гэрэл шууд тусдаг газарт 3-4 цаг өлгөхөд л хангалттай.
15
Вискинд дурлагчдад зориулсан гутал
"Oliver Sweeney"-ийн бүтээсэн уг гутлын өсгийнд жижиг шилтэй виски багтдаг ажээ. Зохион бүтээгч нь үүнийгээ яаралтай үед хэрэг болох магадлалтай гэжээ.
16
Банкны карт хаах аппликейшн
Зарим үед та хэтэрхий их согтсоноосоо болоод банкны картаа шавхчихсан сэрэх нь бий. Ийм хүмүүст зориулан нэгэн аппликейшнийг бүтээжээ. "DMKPay" аппликейшн нь өөрийн гэсэн үнэртүүлэх багажтай хамт ирэх бөгөөд та өөрийнхөө царайг утасныхаа камерт таниулж байгаад үлээн, согтолтын хэмжээгээ мэдэж болно. Аппликейшн таны согтолтын хэмжээ их байвал банкны картуудыг тань 12 цагийн турш ашиглах боломжгүй болгоод ахин сэргээх ажээ.
17
Үнэр арилгагч метал саван
Уг саванг металлаар хийсэн бөгөөд хоол хийсний дараах болон эвгүй үнэрийг гар, биеэс арилгах зориулалттай ажээ. Ингэхийн тулд та гараа усанд сайн норгоод уг савангаар, энгийн саван шиг гараа угаахад л хангалттай.
18
Халдваргүйжүүлэгч цэнэглэгч
Гар утасны дэлгэц, жорлонгийн суултуураас бохир байдаг. "Phonesoap" хэмээх уг цэнэглэгчний гэр нь, утас цэнэглэгдэх үед ультра ягаан туяагаар 10 минут ариутгаж, бактерийг 99,9% устгах үйлдэлтэй ажээ.
19
Жингээ барихад туслах толь
Энэ нь зүгээр нэг толь биш бөгөөд 20 секундийн турш таны биеийн хэлбэрийг хуулж, ухаалаг утасны аппликейшний тусламжтай өөрийн 3D загвараа харах боломжтой ажээ. Ингэснээр дасгалын үр дүн, эсвэл жин нэмж буй хэсгүүдээ харж болох юм.
20
Туранхай харагдуулах жинсэн өмд
Сүүлийн үед өргөн ташаа, нарийн бэлхүүс хамгийн сайхан биед тооцогдох болсон. Ийм биетэй болохын тулд бүсгүйчүүд дасгал хийх эсвэл мэс заслын эмнэлэгрүү явдаг болсон. "Jasper Konran" хэмээх загвар зохион бүтээгч өөрийн биед сэтгэл хангалуун бус бүсгүйчүүдэд зориулан уг жинсийг бүтээсэн бөгөөд энэ нь өгзөг өргөж, бэлхүүсийг нарийн харагдуулах төдийгүй биед тун ч эвтэйхэн ажээ.