Ямар хүмүүс дур булаам харагддаг вэ?

Кентийн Их Сургуулийн Физилиогийн Шинжлэх Ухааны тэнхимээс, ямар хүмүүс илүү дур булаам, сэтгэл татам зан чанартай байдаг тухай нэгэн сонирхолтой судалгааг явуулжээ. Ингээд энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцъя.

Ямар хүмүүс дур булаам харагддаг вэ?

1 Нүдний хэлбэр, өнгө

Нүд, уруулын өнгө нь арьсны өнгөнөөсөө ялгагдахуйц бага зэрэг тод байх нь хүний царайг илүү дур булаам харагдуулдаг ажээ. Тиймээс эмэгтэй хүмүүс нүүрээ будахдаа нүдээ болон, уруулаа тодотгон буддаг юм. 

Нүдний хэлбэр, өнгө

2 Хөмсөг

Хүний нүд, хөмсөгний хоорондын зай ойрхон байх тусам нүд илүү том, тод харагддаг. 

Хөмсөг

3 Хамар

Судалгааны дүнгээс харахад 2 талдаа тэгш хэмжээтэй, шулуун, жижгэвтэр хамрыг ихэнх хүмүүс дур булаам гэж хардаг байна.

Хамар

4 Уруул

Судалгаанд оролцсон эрчүүд нүдээ бага зэрэг будсан, цэвэрхэн арьстай бүсгүйчүүдийг хамгийн дур булаам гэж боддог гэжээ. Хэрэв үүн дээрээ том уруултай бол эрчүүдийн хувьд маш тачаангуй, царайлаг харагддаг байна. 

Харин эрчүүдийн хувьд хэт том биш дундаж боловч, бага зэрэг ягаавтар, хүрээтэй уруул нь хамгийн тачаангуй гэж эмэгтэйчүүд хэлжээ. 

Уруул

5 Шанаа

Зөөлөн, дугуйрсан шанаа нь хүнийг илүү эмэгтэйлэг, дур булаам харагдуулдаг. Үүнээс гадна олон зүйлийн тухай бодож стрессддэггүй эмэгтэй, гаднаасаа гэрэлтдэг гэж эрчүүд боддог ажээ. Харин эрчүүдийн хувьд хурц шанаа нь эрүүл чийрэг, хүчирхэг байдлыг илтгэдэг гэж эмэгтэйчүүд боддог ажээ. 

Шанаа

6 Толгойны ерөнхий хэлбэр

Эрчүүд болон эмэгтэйчүүдийн ямар толгойн хэлбэр хамгийн дур булаам харагдаг тухай хэсэг хүмүүсээс асуужээ. Үүний хариуд эмэгтэй хүмүүс зүрхэн хэлбэртэй, эрэгтэй хүмүүс зууван толгойн хэлбэртэй байх нь илүү дур булаам гэж дүгнэсэн байна. 

Толгойны ерөнхий хэлбэр

7 Үс болон хөмсөгний өнгө

Үс болон хөмсөг нь хоорондоо ижил хар хүрэн өнгөтэй байх нь аль ч хүйсэнд ижил сайхан харагддаг. Судалгааны хариунд эрчүүд хүрэн үстэй бүсгүйчүүдийг илүү дур булаам гэж боддог ч, бодит амьдрал дээр шар үстэй бүсгүйчүүд дээр нүд унагаадаг гэжээ. 

Үс болон хөмсөгний өнгө

8 Арьсны өнгө

Аль ч хүйстэй хүмүүс бага зэрэг борлосон арьстай байх нь хамгийн дур булаам гэдэгтэй санал нийлсэн байна. Учир нь ийм арьстай хүмүүс илүү эрүүл, чийрэг байх магадлал өндөртэй байдаг ажээ. 

Бристолийн Их сургуулийн эрдэмтдийн хэлснээр: Хүний хооллолтын дэглэм нь арьсны харагдах байдалд чухал нөлөөтэй аж. Алтан шаргал арьстай хүмүүс каротэнойд буюу улаан, шар өнгийн хүнсний бүтээгдэхүүн их иддэг гэсэн байна. 

Арьсны өнгө

9 Идэвхитэй

Энэ төрлийн хүмүүс өөрийн боловсрол, карьер, хүсэл зорилгын төлөө байнгын завгүй ажиллахаас гадна хандивын аян, буяны байгууллага зэрэгтэй хамтран бусдад туслах дуртай хүмүүс юм. Үүнээс гадна маш өргөн хүрээнд олон хүмүүсийг таньдаг. Тэдний энэ байдал нь өөрсдийнх нь царай, өмссөн хувцаснаас нь үл шалтгаалан маш дур булаам харагдуулдаг билээ. 

Идэвхитэй

10 Зорилготой

Бага зэрэг дур булаам төрхтэй бөгөөд хэрхэн ажиллахаа мэддэг, боловсролтой нэгэн бол та өөрийгөө шилдгүүдийн эгнээнд жагсааж болно. 

Зорилготой

11 Өөрийнхөөрөө байдал

Энэ зан чанарыг хичээл зүтгэлээр олж авдаггүй бөгөөд ийм хүмүүс төрөлхийн дур булаам бас эгдүүтэй байдаг. Тэд зөвхөн өөрийнхөөрөө амьдарч, дүрмийг эвдэхдээ гаргууд хүмүүс. Тиймдээ ч байнга бусдын анхаарлын төвд байдаг. Үүний зэрэгцээ тусламж гуйхад татгалздаггүй бөгөөд бусдын зовлонг өөрийнх мэт хүлээн авч чин сэтгэлээсээ хандах чадвартай байдаг ажээ. 

Ийм хүмүүс хүйс харгалзахгүй маш дур булаам, хайр татам байдаг ажээ. 

Өөрийнхөөрөө байдал

12 Үг цөөнтэй

Тэд үг цөөнтэй боловч алсын хараатай, сэтгэл татам төрхтэй, нууцлаг хүмүүс юм. Ямар нэг зүйл хийж бусдын анхаарлыг татахыг хичээгээгүй байсан ч бүгд тэднийг хүндэтгэж харьцдаг. Тиймээс тэднийг зарим үед үг хэлэхэд хүмүүс чимээгүй болж, сонсдог ажээ. Ийм хүмүүс өөртөө итгэлтэй, тайван зан чанар нь дур булаам байдаг. 

Үг цөөнтэй

13 Сайхан сэтгэлтэй

Бусдаас юугаа ч харамладаггүй, аугаа зүрх сэтгэлтэй хүмүүс ихэвчлэн зовлонт амьдралыг туулсан байдаг. Тэдний хувьд амжилт, эд баялаг чухал биш бөгөөд харин эргэн тойрныхоо хүмүүст туслах нь хамгийн сайхан зүйл мэт санагддаг ажээ. 

Сайхан сэтгэлтэй

14 Хүүхдэд хайртай

Хүүхдэд хайртай хүмүүс хамгийн дур булаам харагддаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Хүүхэдтэй хамт байх үедээ ямар ч хүн сайхан сэтгэлтэй, халамжтай, сэтгэл татам харагддаг. Эрчүүд ирээдүйн найз охин, эхнэрээ сонгохдоо хүүхдэд хайртай эсэхийг хардаг бол эмэгтэйчүүд амьтанд хайртай эсэхийг нь хардаг ажээ. 

Хүүхдэд хайртай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()