1
Бөөрний чулууг устгах шидэт ундаа:
Бидний танд зөвлөж байгаа бөөрний чулууг устгах шидэт ундаа нь тарвасны шүүс юм. Тарвасны нийт шим тэжээлийн 95 хувь нь зөвхөн хальсандаа агуулагддаг бөгөөд энэ нь эрүүл мэндэд онцгой тус хүргэж, бөөрний чулууг устгахад тусална.
Тарвас нь усархаг жимс бөгөөд хүний биеийн цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэгтэй, магнийн баялаг эх үүсвэр билээ. Харин тус жимсний хальс нь С, В6, А витамин, цайр болон калийг их хэмжээгээр агуулдаг бөгөөд дархлааны системийг дэмжиж, төрөл бүрийн халдварт өвчнөөс таныг сэргийлэх болно.
Тарвасны хальсны гаднах ногоон хальс биш, дотор нь байрлах цагаан хальсыг аван, блендэрт хийн шүүс бэлтгээрэй. Үүнийгээ өдөр тутамдаа уух хэрэгтэй. Энэ нь бөөрний чулууг устгаж, шээсээр дамжуулан гадагшлуулах аж.
2
Тарвасны шүүсний давуу талууд
Одоо харин та бүхэндээ тарвасны шүүс уух бусад шалтгаануудыг танилцуулъя.
1. Жин бууруулна
Тарвасны хальсаар бэлтгэсэн шүүсийг ууснаар, цатгалан мэдрэмж төрүүлж, өлсөлтийг бууруулна. Мөн энэ нь биеийг амин дэмээр тэтгэж, эрүүлээр турахад туслах аж. Судалгаанаас үзэхэд, тарвасны хальс иддэг хүмүүс, иддэггүй хүмүүсийг бодвол 30 гаруй хувиар илүү их жингээ хасдаг байна.
2. Үрэвслийг бууруулна
Тарвасны хальсанд үрэвслийг бууруулж, өвчинг намдаах үйлчилгээтэй "lycopene" агуулагддаг байна. Мөн энэ нь бүдүүн гэдэсний хавдар, зүрхний шигдээсээр өвчлөх магадлалыг бууруулдаг "фолат" хэмээх бодисоор баялаг аж. Үүнээс гадна нүдний эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулж, харааг сайжруулдаг байна.
3. Бэлгийн сулралыг эмчилнэ
Хэрвээ залуу та бэлгийн сулралтай эсвэл сулралтай болохоос эмээж явдаг бол тарвасны хальсаар шүүс бэлтгэж уугаарай. Энэ нь цусны эргэлтийг сайжруулдаг бөгөөд түрүү булчирхайн үйл ажиллагааг дэмжиж, эрүүл байхад нь тусладаг байна.
4. Шээсний замын халдварт өвчнийг эмчилнэ
Тарвасны хальсны шээх хөөх чадвар нь бөөрний үйл ажиллагааг сайжруулж, шээсний замын халдварыг эмчилдэг байна. Та тус өвчний шинж тэмдэг алга болох хүртэл тарвасны хальсны шүүсийг уугаарай.
5. Даралтыг тогтворжуулна
Даралт ихэссэн тохиолдолд тарвасны шүүсийг ууж байгаарай. Энэ нь цусны эргэлтийг зохижуулж, даралтыг тогтворжуулах болно.