1
Наран цэцгийн самар
Наран цэцгийн үрэнд уураг, ашигтай өөх тос, эслэг, витамин Е, зэс, төмөр зэрэг биед нэн чухал эрдсүүд агуулагддаг. Ханаагүй өөх тос нь зүрх судасны тогтолцоог бэхжүүлж, цусан дахь холестерины хэмжээг багасгах үйлчилгээтэй. Харин Е витамин нь хорт хавдраас хамгаалж, арьсны өнгийг эрүүл, чийрэг залуу харагдуулах тустай юм.
2
Гахайн мах
Гахайн мах нь селен, витамин В болон фосфорыг агуулдаг билээ. Эдгээр нь мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хадгалж, тархины эсийг гэмтээхээс хамгаалдаг. Үүнээс гадна үс, арьс, булчингийн эсийн нөхөн төлжилтинд шаардлагатай уургийг ихээр агуулдаг ажээ. Жирэмсэн эмэгтэйчүүд гахайн мах идвэл ургын тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг.
3
Төмс
Төмс нь та бидний боддог шиг зөвхөн цардуулаас бүрддэггүй. Үүнд кальци, натри, витамин C, D, целлюлоз, эслэг зэрэг ч бас агуулагддаг. Эслэг нь хоол боловсруулах системийн хэвийн үйл ажиллагааг хангаж, бодисын солилцоог түргэсгэснээр жингээ хасахад тусалдаг. Шар өнгийн бүтээгдэхүүнүүдэд витамин С агуулагддаг бөгөөд энэ нь цусан дахь холестерины төвшинг бууруулж, дархлааг сайжруулахад чухал үүрэгтэй.
4
Какао
Какаонд кальци, кали, зэс ихээр агуулагддаг. Эдгээр бодис нь ясыг бэхжүүлж, зүрх судасны тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангах, мэдрэлийн системийг дэмжих, булчингийн агшилтыг өдөөхөд нэн тустай юм. Харин зэс нь бодисын солилцоог дэмжиж, эрч хүчийг нэмэгдүүлэн, арьсыг залуу сайхан харагдуулахад тусалдаг. Эдгээрээс гадна мэдрэлийн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй учир 7 хоногт 1 удаа хэрэглэх нь эрүүл мэндэд тустай.
5
Фисташкийн самар (Pistachios)
Уг самар нь өөрт агуулагддаг Е аминдэм, Л-арганины тусламжтай зүрхний эрүүл байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Артерийн судасны уян хатан бөгөөд бат бэх байдлыг сайжруулахаас гадна, цус хэт өтгөрөх болон шингэрэхээс урьдчилан сэргийлдэг юм. Харин антиоксидант бодисуудынхаа тусламжтай арьсыг залуужуулж, үрчлээнээс ангижрахад тусалдаг.
Лутэйн, зэаксантин хэмээх бодисууд нь хараагаа алдах эрсдлийг бууруулдаг билээ.
6
Кетчуп
Улаан лоолийн кетчуп нь хорт хавдрын эсийн эсрэг үйлчилгээтэй "лицофен" хэмээх бодисыг агуулдаг байна. Энэ бодис нь өөх тосыг судасны хананд тогтохоос сэргийлснээр зүрхний өвчний эрсдлийг бууруулдаг юм. Харин А витамин нь нүдний харааг сайжруулах болон хараагаа алдах өвчнөөс сэргийлж чаддаг.
7
Цөцгийн тос
Цөцгийн тосонд хүний биед шаардлагатай өөх тосыг агуулсан байдаг. Үүнийг хүмүүс жин нэмэгдүүлэх, зүрх судасны өвчин үүсгэх аюултай гэж боддог ч үнэндээ үгүй ажээ. Харин ч эсрэгээр үс болон хумсны эрүүл байдлыг хангаж, мэдрэлийн эд эсүүдийн шинээр үүсэлд сайн нөлөөтэй юм.
8
Агч модны сироп
Уг хүнсэнд биед шаардлагатай өөхний хүчил ихээр агуулагддаг. Сүүлийн үеийн судалгаагаар зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг нь нотлогдсон бөгөөд тохируулан хэрэглэсэн үед эрүүл мэндэд аюулгүй хэмээх дүгнэлтэд хүрсэн байна.
9
Самрын тос
Витамин В6, витамин В12 нь газрын самранд ихээр агуулагддаг юм. Эдгээр бодисууд нь хүчилтөрөгчийг цусаар дамжуулан биед түгээхэд хамгийн чухал үүрэгтэй юм. Мөн Витамин В6 нь булчинд тэжээл өгч, хөгжлийг нь дэмждэг билээ. Сүүлийн үеийн судалгаагаар самрын тос нь Альцеймерын өвчний эрсдлийг 70% хүртэл бууруулдаг нь тогтоогджээ.
10
Цагаан шоколад
Цагаан шоколаданд агуулагддаг линолын хүчил нь судасны эрүүл байдлыг хадгалж, цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлдэг. Мөн тулай өвчнөөс сэргийлж чадна. Хар цагаан гэлтгүй бүх төрлийн цэвэр шоколад нь тархины үйл ажиллагаанд ихээхэн тустай. Тухайлбал урт хугацааны болон богино хугацааны ой санамжид сайнаар нөлөөлдөг билээ.
11
Виски
Виски нь тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Мөн хорт хавдрын эсийн өсөлтөөс сэргийлж, дархлааны системийг дэмжигч антиоксидант ихээр агуулдаг. Зөв тунгаар хэрэглэж чадвал, цус өтгөрөлтөөс сэргийлж чаддаг ажээ.
12
Сакэ архи
Сакэ нь ясны сийрэгжилт болон ой санамжаа алдах Алцеймэрийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тастай ажээ. Учир нь Японы уламжлалт энэ ундаанд агуулагддаг пептитүүд нь хүний биед онцгой сайн нөлөөтэй төдийгүй, цусны даралтыг бууруулан, зүрхний шигдээс өвчний аюулыг багасгаж, хоолойн ангинаас сэргийлдэг юм.