Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Сэтгэцийн ямар нэг гажигтай эсэхээ тодорхойлох нэгэн сонирхолтой аргыг танд хүргэхээр бэлтгэлээ. Уг тестийг Финляндын армийнхан, цэргийн алба хаших гэж байгаа болон удаан хугацаанд армид ажилласан хүмүүсийг сэтгэцийн хувьд эрүүл эсэхийг нь шалгахын тулд ашигладаг ажээ. Үүний зорилго нь хүний ухамсарт ямар нэг хүчирхийллийн мэдрэмж төрж буй эсэхийг шалгах бөгөөд хариулт нь таныг гайхшруулж магадгүй ч үнэн зөвөөр тодорхойлж чаддаг юм. Та дээрх зургаан зурагт бичигдсэн тоог төвөггүй харж чадаж байна уу? Чадахгүй байвал доорх хариултыг уншаарай!
Хэрэв та эдгээр тоог ямар нэг төвөггүй харж чадсан бол танд баяр хүргэе! Та сэтгэцийн хувьд цоо эрүүл байна. Хэрэв бүх тоог харж чадаагүй бол та өнгөний сохор буюу өнгө ялгаж чаддаггүй өвчтэй гэсэн үг. Харин эдгээрээс нэг эсвэл хоёрыг нь харж чадахгүй байгаа бол доорх хариултаас яагаад гэдгийг нь мэдэж болно.
1 дүгээр зургийг харж чадахгүй байвал:
Эхний дүрсийг харж чадахгүй байгаа хүмүүс өөртэйгөө зөрчилдөмтгий, тогтворгүй зан ааштай. Заримдаа хэтэрхий түрэмгий ааш гаргадаг.
Зөвлөмж: Хүйтэн шүршүүрт орж, спортоор хичээллээрэй.
Дасгал хөдөлгөөнөө хичээллэх үед биеэс ялгардаг дааврууд нь сэтгэл санааг тайван болгож, аз жаргалтай мэдрэмжүүдийг төрүүлдэг тул өглөө гүйх эсвэл фитнесс зааланд хичээллэх хэрэгтэй. Үүний дараа таны зан араншинд өөрчлөлт орж, уур уцаар тань багасан элдэв хэрүүл, зодоонд оролцох хүсэл тань буурах болно. Үүнийг харж чадахгүй байгаа нь түр зуурын сэтгэлийн тавгүйтэл, стресстэй холбоотой учир тийм ч их санаа зовох хэрэггүй.
2 дугаар зургийг харж чадахгүй байвал:
Хэрэв 2 дугаар зургаас тоог ялган харж чадахгүй байгаа бол та сэтгэлгээний чадвар буюу IQ багатай байж болох юм. Гэхдээ үүндээ огтхон ч санаа зовох хэрэггүй. Учир нь эдгээр хүмүүс бусдад ямар нэг аюул учруулахгүй.
Сэтгэцийн хувьд ямар нэг өөрчлөлтгүй учир уур уцаар бага, тайван хүмүүс байдаг.
3 дугаар зургийг харж чадахгүй байвал:
Энэ зураг дээрх тоог ялгаж харж чадаагүй хүмүүс ихэвчлэн хооллолтын буруу дэглэмтэй байдаг. Түргэн хоол, хийжүүлсэн ундаа, шарсан хуурсан хүнс ихээр хэрэглэснээс глюттони, гастермаргаяа хэмээх сэтгэцийн өвчинд өртсөн байдаг. Эдгээр хүмүүс зүгээр байхдаа ч хоол идэхийг хүсэх бөгөөд зөвхөн хоол хүнснээс л таашаал авахыг илүүд үзэн шинж тэмдгүүд илэрдэг.
Зөвлөмж: Дасгал хөдөлгөөнөөр хичээллэж, суудлын ажил хийдэг бол дундуур нь завсарлан биеийнхээ чилээг гаргаж байвал хэт таргалалтад өртөхөөс сэргийлж чадна.
Эхэн үед шууд хоолноос татгалзах хэцүү байх тул бага багаар биеэ дасган эрүүл хооллож, идсэнийхээ хэрээр дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Эдгээр өөрчлөлтийг хийж чадвал ямар нэг эрүүл мэнд болон сэтгэцийн асуудалтай тулгарахгүй боловч, даамжирвал гарт тааралдсан бүхнээ идэх хүсэл төрж, жингийн илүүдлээс үүдэлтэй өвчнүүдэд нэрвэгдэх аюултай.
4 дүгээр зургийг харж чадахгүй байвал:
4 дүгээр зургийг харж чадаагүй бол та өөрийн сэтгэцийн эрүүл мэнддээ санаа тавих цаг нь иржээ. Тэд нийгэмд болон эргэн тойрныхондоо хөнөөлтэй зүйлс хийх аюултай төвшинд очсон байна. Тэднийг гаднаас нь ажиглахад гунигтай боловч гэнэт уурлах, түрэмгий зан гаргах нь элбэг.
Зөвлөмж: Эдгээр хүмүүс мэргэжлийн сэтгэл судлаачтай зөвлөлдөж, зөвлөгөө авах шаардлагатай.
5 дугаар зургийг харж чадахгүй байвал:
5 дугаар зургийг харж чадаагүй хүмүүс ижил хүйстнээ сонирхогч байх магадлалтай гэж судалгааг зохиогчид үзжээ.
Зөвлөмж: Ямар нэг сэтгэцийн нарийн шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Эдгээр хүмүүс нийгэмд ямар нэг хор хөнөөлгүй.
6 дугаар зургийг харж чадахгүй байвал:
Дээрх зургуудаас 6 дахийг харж чадаагүй бол та сэтгэцийн хувьд эрүүл биш бөгөөд нийгэмд аюул учруулах магадлал тун ч өндөр байгаа юм. Энэ тоог харж чадаагүй хүмүүс "шизофрен" өвчнөөр шаналаж байх магадлалтай тул яаралтай мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
Зөвлөмж: Мэргэжлийн эмнэлэгт сэтгэцийн эрүүл мэндээ шалгуулаарай. Шизофрен өвчний шинж тэмдгүүд илэрсэн бол цаг алдалгүй эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй шүү.