Бид яагаад нүүрээрээ таргалдаг вэ?

Зарим төрлийн хоол хүнс, амьдралын хэв маягаас шалтгаалж, нүүрээрээ таргалах тохиолдол байдаг билээ. Зарим хүмүүс төрөлхийн булцгар хацартай байдаг. Нүүрээрээ туранхай бүсгүйчүүд илүү залуу, жавхаалаг харагддаг. Тиймээс ч сүүлийн үед эрэгтэй эмэгтэй гэлтгүй энэ асуудалдаа санаа тавих болсон. Үүнтэй холбоотой бид хэрхэн нүүрээрээ турж, зөв хэлбэртэй болох аргуудыг танд хүргэхээр бэлтгэлээ.

Бид яагаад нүүрээрээ таргалдаг вэ?

1 Яагаад нүүрээрээ таргалдаг вэ?

Нүүрээр таргалах нь арьсны өнгөн хэсгийн буюу нүүрний өөх, нүүрний булчингийн сулралаас үүсдэг. Энэ нь хоёр үндсэн шалтгаантай. Үүнд: 

  1. Хөгшрөлт 

Нас ахихын хэрээр арьс уян хатан байдлаа алдаж, арьсны өнгийг эрүүл чийрэг, уях хатан байлгах үүрэгтэй коллаген болон эластин бодисуудын ялгарал нь ихээхэн багасдаг. Үүнээс үүдэн арьс уян хатан чанараа алдаж, өөхөн давхарга унжин, суларч эхэлдэг. Тиймээс 40 наснаас эхлэн давхар эрүү маш тод харагдаж эхлэх нь ч мөн элбэг тохиолддог.

      2. Илүүдэл жин

Хүн биеийн жин нэмэгдэх үед хамгийн их өөрчлөлт бэлхүүс, ташаа орчимд илэрдэг. Та анзаарахгүй байж болох ч энэ үед нүүр ч мөн адил таргалж байдаг юм. Ингэхдээ ихэвчлэн эрүү болон хацар орчимд илүү өөрчлөлт мэдрэгдэж, булцгар, бага зэрэг унжсан байдал илэрдэг. Энэ нь насны өөрчлөлттэй холбоогүйгээр таргалалтад өртсөн хүн бүрт илэрдэг учир биеийн жингээ зохистой төвшинд хадгалах нь зүйтэй юм. 

    3. Бусад хүчин зүйл 

Хэрэв та сүүн бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг бол таны нүүрэн дээр батга шиг улаан олон жижиг бижрүү мэт зүйлс үүсч, нүүрийг хавагнасан харагдуулдаг. Харин дарсан дуртай бүсгүйчүүдийн нүүр хамрын хажуу хэсгээр улаан болж, булцайсныг харж болно. Үүнээс гадна гурилан бүтээгдэхүүн их хэрэглэдэг бол нүүр бүхэлдээ булцгар болж, нүдний доод хэсгээр илүү махтай болдог ажээ. 

Яагаад нүүрээрээ таргалдаг вэ?

2 Нүүрний таргалалтаасаа салах аргууд:

Одоо бид нүүрний таргалалт юунаас шалтгаалдгийг мэдсэн учир энэ асуудлаасаа салах аргуудад суралцах болно. Зөвхөн гадна талаас нөлөөлөх нь удаан хугацаанд үр дүнгээ барьж чадахгүй учир юун түрүүнд амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Зөв хооллолт болон дасгал хөдөлгөөнөөр хичээллэх хэрэгтэй. Та цаг зав багатай бол салоны тусгай үйлчилгээнд орж эсвэл гэрийн аргаар давхар эрүү, булцгар хацраасаа салах боломжтой. 

Нүүрний таргалалтаасаа салах аргууд:

3 Гоо сайхны салонд хийгддэг нүүрээр турах үйлчилгээнүүд

1. Арьсны филлер

Энэхүү арга нь хөнгөн мэс ажилбарын тусламжтай таны арьсан доор арьсыг байнгын сэргэг, чанга харагдуулах нарийн судал бүхий арматурыг суулгах гэж ойлгож болно. Ингэснээр таны арьс таргалалт болон хөгшрөлтийн үед унжих нь мэдэгдэхүйц багасах юм. Гэхдээ энэ аргыг 40-өөс дээш насныхан сонгох нь илүү зүйтэй юм. 

2. Лазерын эмчилгээ

Зориулалтын лазерийн тусламжтай арьсны үхэжсэн эд эсийг устгаж, нөхөн сэргэх үйл явцыг түргэсгэн бодисын солилцоог дэмжих аргаар арьсыг чангалж болно.  

3. Тунгалгын ус зайлуулах массаж. 

Энэ арга нь нэрээсээ танд ойлгомжтой байгаа байх. Таны арьсанд маш хүчтэй дээш чиглэлтэй иллэгийг курс эмчилгээ болгон хийж, нүүрийг зөв хэлбэрт оруулдаг арга юм. Нүүрийг ийнхүү хүчтэй хөдөлгөөн болон даралтын тусламжтай массажлах нь арьсны эд эсийг сэргээж, илүүдэл шингэн болон өөхийг хоорондын эсийн зайг арилгахад тусалдаг.

Гоо сайхны салонд хийгддэг нүүрээр турах үйлчилгээнүүд

4 Гэрийн аргаар нүүрээрээ турах аргууд

Гэрийн аргаар нүүрний таргалалтаасаа ангижрах аргуудад массаж болон гэрийн аргаар хийсэн маскууд ордог. Гэртээ нүүрний маск нь илүү органик, ямар нэг химийн хоргүй байдаг учир салонд орсонтой адил өндөр үр дүн өгч чаддаг. 

Арьс чангалж, өргөх маскны жорууд: 

1. Өндөгний маск. Нэг өндөгний цагаан, 5-7% -ийн тослогтой цөцгий нэг халбага, чидун жимсний тос 1 халбага хэрэгтэй. Өндөгний цагаан, цөцгий хоёроо холигчоор сайтар холиод дээрээс нь тосоо хийж маск бэлэн болно.  Зуслангийн бяслагийг гөлгөр хэвээр хадгалж авах боломжтой. Дараа нь холимогт тосыг асгаж холино.

2. Уурагтай маск. Хамгийн энгийн энэ маскыг бэлтгэхэд зөвхөн хоёр өндөгний цагаан хангалттай. Өндөгний цагаанаа шараас нь ялгаж аваад маскны багсаар нүүрэндээ жигд түрхэж хатаахад хангалттай. 

3. Сүүн маск. 7% -иас ихгүй тослогтой цөцгийн тос, 2.5% -иас ихгүй тослогтой сүү хэрэг болно. Сүүгээ халаагаад, дараа нь нэг халбага сүүг, 3 халбага цөцгийн тостой хольж  сайтар хутгана. Ингэхдээ сүү хэт халуун биш бүлээн байх ёстойг санаарай. 

4. Нимбэгтэй маск. Нимбэгийн зөвхөн хальсыг нь ялгаж аваад хэрчигчээр сайтар жижиглэнэ. Үүнийхээ дараа зөгийн бал, бага зэрэг нимбэгийн шүүсийг дусаагаарай. Ингээд маскаа зуурмаг болтол нь хутгана.

Эдгээр маскыг 7 хоногт 2 удаа унтахынхаа өмнө тавьж хэвшвэл, таны арьс гэрэлтсэн, чанга болно. Мөн өдөр бүр сайтар цэвэрлэж цэгэн массаж хийвэл 1-2 сарийн дараа үр дүнгээ өгч эхэлдэг. Заавал 1 маскаа 2 сарын турш тавих албагүй бөгөөд эхлээд загийн балтайг дараа нь лимонтойг гэх мэтчилэн ээлжлэн хэрэглэж болно. 

Гэрийн аргаар нүүрээрээ турах аргууд

5 Нүүрхий массажны аргаар арьсаа чангалах аргууд:

Нүүрээ массажлах үед нүүрний цусны эргэлт сайжирч, шинээр нөхөн төлжихөд томоохон нөлөө үзүүлдэг. Доорх массажыг гэртээ хийж сурвал та ямар нэг зардалгүйгээр сайхан арьстай болох боломжтой. 

Эдгээр дасгалыг хийхийн өмнө та нүүрээ сайтар цэвэрлэж, үсээ шуун толины өмнө суугаарай. 

1. Долоовор болон дунд хуруугаа эрүүнийхээ доор байрлуулаад англи "V" үсэг зурж байгаа мэт дээш нь арьсны чиглэлийн дагуу татна. Ингэх үедээ хурууныхаа өндгөөр арьсандаа бага зэрэг даралт өгч, богино зайд татаад ахин эрүүн доороос дээш чиглэлтэй массажилна. 

2. Хурууныхаа ар хэсгээр эрүүний доод талд байрлуулж, ээлжлэн хурдан хөдөлгөж давхар эрүүтэй хэсгээ илнэ. Хоёр хацрын унжсан хэсэгт мөн энэ хөдөлгөөнөө давтан хийгээрэй. 

3. Арьс чангалах үйлчилгээтэй массажны тосоор хамрын хоёр талаас чих хүртэл гулгуулан массажилна. Үүнийгээ хийхийн өмнө тосоо бага зэрэг халаавал илүү үр дүнтэй. Ингээд хоёр гараараа тосоо шингэж дуустал сайтар илнэ. 

4. Хацрын гол хэсгээс эхлэн чихний уг хүртэл хацраа бага зэрэг чимхэж татах хөдөлгөөнөөр массажлах. 

Эдгээр массажнаас гадна та бусад төрлийн нүүрний иллэгийг  ч хэрэглэж болно. Ингэснээр арьс залуу, өнгөлөг байдлаа олон жилийн турш хадгалахад тустай. 

Нүүрхий массажны аргаар арьсаа чангалах аргууд:

Нүүрний хөгжилтэй дасгалууд

Эдгээр дасгалыг хийсний дараа таны нүүр илүү чангарч буй мэдрэмж танд төрөх болно. 

6 Нүүр хэлбэржүүлэгч маск

Хэрэв та цаг зав болоод санхүүгийн хувьд дээрх аргуудыг хэрэгжүүлэх боломжгүй байгаа бол зориулалтын маскыг ч хэрэглэж болно. Энэ маскыг та унтахдаа зүүж унтахад 14 хоногийн дотор үр дүнгээ харуулдаг бөгөөд сүүлийн үеийн залуус нүүрний зөв хэлбэртэй болохын тулд ихээр хэрэглэж байгаа билээ. 

Нүүр хэлбэржүүлэгч маск

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()