Tiger брэнд 2016 оноос шинэ уран бүтээлчдийг дэмжин, тэдэнд бодитой хөрөнгө оруулах "Tiger Jams" хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэхүү хөтөлбөр нь тэднийг шилдэг уран бүтээлчидтэй хамтран бүтээл туурвиулж, авъяасаа чөлөөлөн "Uncage" хийх боломж олгодогоороо онцлогтой.
Өмнөх жил PFZ, The Shom, AMG гэсэн цоо шинэ уран бүтээлчдийг Ука, NMN, The Lemons-той хамтруулж хит бүтээлүүд гаргаж байсан билээ. Харин энэ удаа рок хөгжмийн домог Нисванис, поп-рокийн гол төлөөлөгч A-Sound, хүчирхэг хоолойт Маралжингоотой хамтран "Uncage" хийх ховор боломжийг "Tiger" брэндийн зүгээс залууст олгож байна.
Хөтөлбөрт оролцогчид эхний шатанд өөрсдийн бие дааж болон хамтран зохиосон демо бүтээлүүдээ илгээн дараагийн шатанд шалгарах бөгөөд тэргүүлсэн уран бүтээлч 10 сая төгрөгийн уран бүтээлийн ивээн тэтгэлэг хүртэх юм.
Хэрэв та болон таны мэддэг хэн нэгэн өөрийгөө чөлөөлж "Uncage" хийх мөрөөдөлтэй бол цаг бүү алдаарай.
2016 оны хамтын бүтээлүүдийг дахин сонсохыг хүсвэл:
1
PFZ x Uka x Eto – Чамтай хамт
2
The SHOM x NMN x Batnasan - Өөр зүйл
3
AMG x The Lemons x Ulzii – Залуу нисгэгч
2017 оны 9 сарын 30 хүртэл оролцогчдын бүтээлийг хүлээн авах бөгөөд мэдээллийг Tiger Beer фэйсбүүк хуудаснаас аваарай.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.