Өндөгний цагаан идэх нь биед ямар тустай вэ?

Өндөг нь уураг болон биед хэрэгтэй витаминаар хамгийн баялаг хүнс юм. Харин хүмүүс өндгийг холестрин ихтэй гэж боддог нь тун ч буруу. Хэрэв та өндөгний цагааныг шараас ялгаж идвэл, ямар ч өөх тосгүй цэвэр амин дэм хэрэглэж байгаа гэсэн үг. 1 чанасан том өндгөнд 78 ккал агуулагддаг бол зөвхөн цагааныг нь ялгаж идвэл 17 ккал илчлэг л агуулагддаг. Тиймээс жингээ барьж буй хүмүүст ч тустай. Энэ шидэт хүнсний тухай илүү ихийг доорх нийтлэлээс уншаарай!

Өндөгний цагаан идэх нь биед ямар тустай вэ?

1 B витамины агууламж өндөр

B витамин хүний биенд ямар чухал болохыг анагаах ухаан аль хэдийн баталсан. Хүний биенд орсон хоол хүнс, уг витамины тусламжтай энерги болон задарч, хөдөлгөөн хийх, сэтгэн бодоход шаардлагатай энергиэр хангадаг билээ. Мөн тархины хэвийн үйл ажиллагаа ч, энэ витаминаас хамааралтай байдаг юм. 

B витамины агууламж өндөр

2 Биеийг өв тэгш хөгжүүлэхэд тустай

Фитнессийн тамирчдын хэрэглэдэг уургийн коктейль багагүй үнэтэй байдаг. Үүнээс болоод та хэрэглэж чадахгүй бол санаа зоволтгүй. Хүнсний дэлгүүрээс өндөг худалдаж аваад гадилтай хольж, шейк хийж эсвэл дангаар нь хэрэглэж болох юм. Учир нь энэ нь уургийн бэлдмэлийг бүрэн орлож чадахуйц их уургийг агуулдаг төдийгүй, амино хүчлээр баялаг тул түргэн хугацаанд сайхан булчинтай болоход тань тусална.

Биеийг өв тэгш хөгжүүлэхэд тустай

3 Бодисын солилцоог сайжруулдаг

Таны биеийн бодисын солилцоог хурдасгаж, хоол боловсруулалт, эрдэс бодисын шимэгдэлд нөлөөлж, дэмжих чадвартай гайхалтай хүнс бол мөн л өндөгний цагаан юм. Ингэснээр хүний биеийг эрүүлжих үйл явцыг түргэсгэж, жин хасахад сайнаар нөлөөлдөг билээ.  

Бодисын солилцоог сайжруулдаг

4 Калори болон, ханасан өөх тос агуулдаггүй

Жингээ хасах гэж буй хүмүүсийн сонгох хэрэгтэй 1 дүгээр хүнс бол өндөгний цагаан юм. Энэ нь маш бага калори агуулдаг төдийгүй биед ороод задардаггүй ханасан өөх тос агуулагддаггүй. Тиймээс өөх шатах явцад таны биеийг хангалттай уураг болон шим тэжээлээр хангаж, түргэн хүссэн жиндээ очиход тусална. 

Калори болон, ханасан өөх тос агуулдаггүй

5 Тогтмол хэрэглэж заншвал цусны даралт тогтворжуулдаг

Өндөгний цагаанд кали ихээр агуулагддаг. Энэ эрдэс нь судасны ханийг хэвийн байлгахад чухал нөлөөтэй бөгөөд ингэснээр даралт ихсэх өвчний аюулаас сэргийлэхэд тустай юм. Үүнээс гадна уураг ихээр агуулагддаг учир, бат бэх эрүүл судастай байхад ч нэн чухал ажээ. 

Тогтмол хэрэглэж заншвал цусны даралт тогтворжуулдаг

6 Яс болон шүдийг бэхжүүлэхэд ч бас нөлөөтэй

Өндөгний цагаанд агуулагдах кальци нь шүд болон биеийн ясыг бат бэх байлгах давуу талтай. Ясны сийрэгжилтээр өвдөх аюулыг бууруулдаг тул таныг эрүүл, бат бэх шүдтэй байхад тусална. 

Яс болон шүдийг бэхжүүлэхэд ч бас нөлөөтэй

7 Өндөгний цагаанд агуулагддаг эрдэс бодисууд

Энэхүү хүнс нь фосфор, магни, төмөр, цайр, зэс, селен, манган, фолат зэрэг чухал эрдэс бодисыг агуулдаг. Тиймээс өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж заншаарай. 

Өндөгний цагаанд агуулагддаг эрдэс бодисууд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()