Бүсгүйчүүд эрчүүдээс юу хүсдэг вэ?

Эмэгтэй хүн гэдэг олон ааштай үзэсгэлэнт цэцэг нь эрчүүдээс чухам юу хүсдэг юм бол хэмээн та урьд нь бодож байв уу? Залуу та хайртай бүсгүйгээ аз жаргалтай болгож, үргэлж сэтгэл хангалуун байлгахын тулд доор дурдах зүйлсийг хийх шаардлагатай аж. Гэхдээ эмэгтэйчүүдийн хүсдэг гэх доорх зүйлсийн зарим нь арай дэндүү санагдаж байсныг нуух юун. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Бүсгүйчүүд эрчүүдээс юу хүсдэг вэ?

1 Гэрлэх санал тавих

Хэрэв хосууд 3-аас дээш жил үерхсэн бол, эрэгтэй хүн дараагийн арга хэмжээг авч, гэрлэх санал тавих ёстой гэх бичигдээгүй дүрмийг эмэгтэйчүүд баримталдаг. Харин тэрхүү хуулиас зөрж, 3, 4 жил үерхсэн атлаа ямар нэгэн алхам хийхгүй, урсгалаараа явах эрчүүдэд бүсгүйчүүд чимээгүйхэн гомдож, энэхүү гомдол нь тайлагдахгүй явсаар харилцаа нь сүйрч, салахад хүрдэг байна. 

Гэрлэх санал тавих

2 Бодол уншдаг ч болоосой

Эрэгтэй хүн бүр л эмэгтэй хүний аашийг олох гэж аргаа бардаг. Юу бодож, юунаас болж уурласан нь мэдэгдэхгүй туниж, гоморхох тэднийг аргадах тийм ч амар биш. Харин бүсгүйчүүд тэднийг яг л бодол уншдаг мэт санаж, яагаад уурласанаа ч хэлэхгүй зовоож орхидог. Тиймдээ ч эрчүүдийг бодол уншдаг болчихоод, харцнаас нь бүхнийг ойлгож, гомдлыг нь тайлж, хүслийг нь биелүүлэхийг мөрөөддөг аж. 

Бодол уншдаг ч болоосой

3 Тэдний төлөө зодоон хийх

Эрчүүд бүсгүйчүүдийг хамгаалах гэж илүү хүчтэй төрсөн байдаг. Харин тэрхүү үүргээ гүйцэтгэж, хайртай бүсгүйгээ бусдаас хамгаалж, гар зөрүүлэх эрчүүд хамгийн халуухан, дур булаам харагддаг аж. Тиймдээ ч бүсгүйчүүд тэдний энэхүү төрхийг харах тун ч дуртай төдийгүй энэ нь эрчүүдийн үүрэг гэж бодох нь бий. 

Тэдний төлөө зодоон хийх

4 Хаана юу гэж хэлэхээ мэддэг байх

Эмэгтэй хүмүүс романтик кино үзэж, кинон дээр гарах төгс залууд дурлаж орхидог. Тиймдээ ч хажуудаа байгаа залуугаа ч мөн төгс нэгэн шиг байж, хэзээ ч алдаа гаргалгүй, гомдоох үг хэлэлгүй, үргэлж зөв нэгэн байгаасай гэж хүсдэг, бүр шаарддаг. Харамсалтай нь үргэлж төгс байх нэгэн хүний амьдралд тун цөөн, бараг таарахгүй байж ч мэднэ. Тиймээс бүсгүйчүүд маань эрчүүдэд шалгуур тавихдаа төгс байх гэдэг заалтыг авч хаясан нь дээр болов уу?. 

Хаана юу гэж хэлэхээ мэддэг байх

5 Өөр бүсгүй рүү ширтэхгүй байх

Эрэгтэй хүн хажуугаар нь өнгөрсөн халуухан, сайхан бүсгүйд харц унагахгүй өнгөрнө гэдэг тун ч бэрх асуудал. Тэд цаанаасаа л гоё сайхан бүхнийг харан бишрэх гээд төрчихсөн тул тэдний энэхүү занг засна гэдэг бараг боломжгүй гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Харин эрчүүдийн энэ зан чанар бүсгүйчүүдэд огт таалагддаггүй бөгөөд нөхөр, найз залуучуудыгаа зөвхөн намайг харж амьдар хэмээн хатуу тушааж, хэрэв зөрчвөл гомдож тунин шуугиан дэгдээнэ. 

Өөр бүсгүй рүү ширтэхгүй байх

6 Бүх зүйлс төлөвлөгөөний дагуу байх ёстой

Зарим тохиолдолд төлөвлөсөн зүйлс бүтэхгүй байх нь бий. Харин энэ үед эрэгтэй хүн бүхнийг шийдвэрлэж, асуудлаас гарах гарцыг олж байх ёстой хэмээн бодох бүсгүйчүүд олон байдаг. Нэг ёсондоо эр хүн хариуцлага хүлээж чадахуйц байх ёстой аж. 

Бүх зүйлс төлөвлөгөөний дагуу байх ёстой

7 Нэг цагт адил сэтгэх

Хосууд аливаа зүйлсийг зэрэг сэтгэж мэдрэн, яг л нэг хүн шиг болохыг эмэгтэйчүүд хүсдэг. Харин яг тэдний санаж, хүссэнээр ижил цагт, ижил юм сэтгэж, бүх зүйл дээр санаа нийлэх эрчүүл тийм ч олон байхгүй л болов уу. 

Нэг цагт адил сэтгэх

8 Том бэлэг эрхтэн

Мэдээж хосуудын амьдралд хайр сэтгэл хамгийн чухал нь байдаг. Гэхдээ секс ч мөн тодорхой хэмжээнд байр суурь эзэлж, харилцааны нэгээхэн хөшүүрэг болдог. Харин бүсгүйчүүд хайртай залуугийнхаа бэлэг эрхтэнг болж өгвөл том байгаасай гэж хүсдэг гэнэ шүү. Эрчүүдийн бэлэг эрхтний дундаж хэмжээ 12.7 см байх бөгөөд таных тус хэмжээнд хүрч байвал өөрөөрөө бахархаж болно. 

Том бэлэг эрхтэн

9 Үргэлж романтик байгаасай

Эмэгтэй хүн эрчүүд сэтгэл гаргаж, үргэлж гэнэтийн бэлэг барин, романтик байгаасай гэж чин зүрхний угаас хүсдэг аж. Хэрэв залуу та хайртай бүсгүйгээ сэтгэл хангалуун, жаргалтай байлгахыг хүсч байвал түүнийг дуртай амттангаар нь дайлж, ганц ширхэг сарнай ч болов бэлэглэж, гэнэтийн бэлэг бариарай. 

Үргэлж романтик байгаасай

10 Гэрийн үйлчлэгч хөлслөх арга бас бий

Хосууд хамтдаа амьдарч эхлэх үед гэрийн ажлын ихэнх нь бүсгүйчүүдэд ноогддог. Харин цаг зав муутайгаасаа болоод гэр чинь тухгүй, бохир заваан орчинд амьдрах нь хэрүүл маргаан гарах шалтгаан болж болно. Тиймдээ ч бүсгүйчүүд болж өгвөл гэрийн ажлаас зугтаж, үйлчлэгчтэй болохсон хэмээн битүүхэн хүсч явдаг гэнэ. Энэ нь хосуудын амьдралыг илүү хялбарчилж, хамтдаа кино үзэх, хөгжилдөх, ярилцах цаг гаргахад тустай гэж үзэх бүсгүйчүүд цөөнгүй. 

Гэрийн үйлчлэгч хөлслөх арга бас бий

11 Эрчүүд найз бүсгүйгээсээ ихийг олдог байх хэрэгтэй

Хосууд санхүүгийн тал дэр маргалдах нь хамгийн хэцүү байдаг. Хэрэв эмэгтэй нь илүү орлоготой бол харилцаа улам ярвигтай болдог. Тиймээс хэрэв та өөрөөсөө илүү орлогтой найз залуутай байхыг чухалчилдаг бол түүнтэй болзож, илүү дотно болохоосоо өмнө карьер, мэргэжил, цалингийнх нь талаар асуух хэрэгтэй. Харин үүнийг огтхон ч чухал биш гэж үзвэл эсвэл хувийн бизнес эрхэлдэг залуутай гүнзгий харилцаанд орох гэж байгаа бол ирээдүйгээ хэрхэн төлөвлөж байгаа талаар нь асуугаад, өөрийн бодлоо хуваалцах нь хамгийн зүйтэй юм.

Эрчүүд найз бүсгүйгээсээ ихийг олдог байх хэрэгтэй

12 Үргэлж хамтдаа байх юмсан

Бүсгүйчүүд хайртай залуугаа цаг ямагт хажуудаа байж, хэзээ ч дэргэдээс нь бүү холдоосой гэж хүсдэг. Тиймдээ ч нөхөр, найз залуугаа гадагш гарахад нь дургүйцэж, үүнээс улбаалж маргаан үүсэх нь бий. 

Үргэлж хамтдаа байх юмсан

13 Бүх тооцоог нь даах

Эрчүүд анхны болзоон дээрээ тооцоо хийх нь бичигдээгүй хууль болсон. Гэхдээ эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд адилхан л ажил хийж мөнгө олдог хэдий ч, болзоот залуугаа “АТМ” гэж бодох бүсгүйчүүд олон байдаг. Эрэгтэй хүн юм чинь тэр бүхнийг төлөх ёстой гэх утгагүй бодолдоо хэт автаж, өөрийгөө яг л хатан мэтээр санаж, хэтэрхий ёсгүй аашлах дуртай байдаг гэнэ. Мэдээж эмэгтэй хүн бүр ийм биш гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. 

Бүх тооцоог нь даах

14 Төгс бие, гэдэсний булчин, өргөн цээж...

Эмэгтэйчүүд гаднаа гаргаж хэлдэггүй боловч, дотроо сайхан биетэй, царайлаг залуутай уулзах юмсан хэмээн битүүхэн хүсч явдаг. Тиймдээ ч хайртай залуугаа тураач, дасгал хийж, төгс бие галбиртай бол гэж шахах нь бий. Харин бүсгүй та хайртыгаа шахуу цагийн хуваарь, хооллолтын дэглэм нь алдагдсанаас болоод багахан гэдэстэй болоход нь шүүмжлэх гэж яараад хэрэггүй. Бүх эмэгтэйчүүд нарийн бэлхүүс, том хөх, сайхан өгзөггүй байхад яагаад эрчүүд заавал төгс байх ёстой гэж? Сэтгүүлийн нүүрэн дээрх залуу шиг 8 булчин, өргөн мөр, булчинлаг гарнаас илүүтэй, хайр сэтгэл чухал гэдгийг ойлгож,  хамтдаа дасгал хийж, сайхан биетэй болж ч болно шүү дээ.

Төгс бие, гэдэсний булчин, өргөн цээж...

15 Халамж

Бүсгүйчүүдийн эрчүүдээс хүсдэг хамгийн чухал зүйл бол халамж, хүндлэл юм. Ямар ч төмөр мэт хатуу, зарчимч бүсгүй байлаа гэсэн халамжинд умбаж, хайранд эрхэлснээр уян зөөлөн нэгэн болж хувирдаг. Тиймээс эхнэрээ, хайртай бүсгүйгээ жаргалтай байлгахын тулд ердээ л түүнийг халамжилж, хайраа мэдрүүлэхэд хангалттай. 

Халамж

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()