Энэ намар таны заавал хийх ёстой зүйлс

Навчис шаргалтаад, намрын улирал нэгэнт айлчлан иржээ. Хотын гудмаар хөглөрөх навчсан дээр гишгэхэд гарах содон чимээ сэтгэлд нэг л ойр мэдрэмжийг төрүүлэх нь намрын улирлын онцлог гэлтэй. Харин та энэ намар хийх ёстой хэд хэдэн зүйл байна. Эдгээрийг хийснээр налгар намрыг бүрэн утгаар нь мэдэрч, сэтгэл хангалуун байх болно. Чухам юу хийх ёстойг хамтдаа олж мэдэцгээе. 

Энэ намар таны заавал хийх ёстой зүйлс

1 Гэртээ латте бэлтгэж уух

Та амттай латте ууж, намуухан хөгжмийн аянд таатай мэдрэмжийг хүртэн суумаар байна уу? Тийм бол заавал мөнгөө үрэн байж, кофе шоп зорих шаардлагагүй. Гэртээ латте бэлтгэж, зөөлөн хөгжим тавин, хөнжил нөмрөн сууж болохгүй гэж үү? 

Гэртээ латте бэлтгэж уух

2 Гэртээ Халловийн-ы баяр тэмдэглэх

Энэ жилийн Халловийны баярыг гэртээ сайн найзуудынхаа хамт хөнгөн тэмдэглээрэй. Дэлгүүрээс хулуу худалдаж аван, төрөл бүрээр чимэглээд зууш, салат бэлдэн найзуудтайгаа хамт нэгэн үдшийг хөгжөөнтэй, баяр хөөртэй өнгөрүүлээрэй. 

Гэртээ Халловийн-ы баяр тэмдэглэх

3 Намрын өнгө орсон зураг авахуулах

Намрын улирал сэтгэлд нэг л дулаахан, тайван мэдрэмжийг төрүүлдэг. Харин та энэ намар, нэгэн сайхан дулаахан өдрийг сонгож, гэр бүлийнхэн, хайртай хүнтэйгээ хамт ойрхон салхинд гарч, намрын өнгө аястай зураг  заавал авахуулаарай. 

Намрын өнгө орсон зураг авахуулах

4 Найзуудтайгаа хөлбөмбөг тоглох

Зуны халуун өдрүүдэд хөлбөмбөг тоглож, хамаг хөлсөө урсгах тийм ч таатай биш. Харин өвлийн улиралд хөлбөмбөг тоглохын тулд заавал төлбөр төлөн зааланд тоглох шаардлага гарна. Тэгвэл гадаа хөлбөмбөг тоглож, найзуудтайгаа хөгжилдөхөд хамгийн тохиромжтой улирал бол намар юм. 

Найзуудтайгаа хөлбөмбөг тоглох

5 Аймшгийн кино үзэх

Та мөнгөө үрэхгүйгээр хэрхэн цагийг зугаатай өнгөрүүлж, кайф авах вэ гэдгийг мэдэх үү? Ойрд гадаа хүйтэн салхи үлээж, сэтгэл нэг л гундуу, эрч хүчгүй болсон бол хайртай хүнээ тэвэрч суугаад, хамтдаа хөнжил нөмөрч, аймшгийн кино үзээрэй. Энэ нь танд ямар ч мөнгө төлөхгүйгээр эрч хүчийг бэлэглэж, нэгэн хөгжилтэй оройг өнгөрүүлэх боломжийг олгоно. 

Аймшгийн кино үзэх

6 Халуун шоколад бэлтгэж уух

Навчис хөглөрсөн, намрын шаргал өдрүүд нэг л уйтай санагдаж, сэтгэл гундаах нь бий. Харин танд тийм үе тулгарвал амттай халуун шоколад ууж, алжаал ядаргаагаа тайлаарай. Халуун шоколадны нялуун үнэр сэтгэлийг сэргээж, дулаахан мэдрэмж төрүүлнэ. Мөн та халуун шоколадтай дарс бэлтгэх тухай мэдээллийг ЭНД дарж уншаарай. 

Халуун шоколад бэлтгэж уух

7 Дулаан хувцсаа гаргах

Цаг хугацаа гэж харвасан сум мэт л өнгөрөх юм. Саяхан зун цаг ирж, өвлийн хувцсаа баглаж далд хийсэн санагдана. Харин одоо буцааж гарган, бүгдийг нь салхинд тавих болжээ. Ингэхдээ хувцаснуудаа гаргаж, бага зэрэг салхинд гаргахгүй бол удаан хадгалагдаж эвгүй үнэр шингэсэн байх талтай. 

Дулаан хувцсаа гаргах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()