1
Хаалганы урдаас толь харуулж байрлуулах
Та гэрийнхээ хаалганы өөдөөс толь харуулж байрлуулж болохгүй. Ингэснээр хаалгаар гэрийн тань хамаг сайн сайхан энерги урсан гарах сөрөг талтай төдийгүй айл гэрт хэрүүл маргаан үүсгэнэ гэж үздэг байна. Та толийг гэрийнхээ хаана байрлуулж болохгүй тухай мэдээллийг ЭНД дарж уншаарай.
2
Хогоо гаргаж хаяхгүй байх
Таны хэрэглэхээ больсон ч хадгалсаар байдаг, хэнд ч хэрэггүй зүйлсийг "хог" гэж нэрлэнэ. Харин үүнийг гэртээ хадгалсаар байх нь сөрөг энергийг дуудаж, хүнийг тухайн газарт нь хөдөлгөхгүй гацааж орхидог гэмтэй.
- Өмсөхөө больсон хувцас
- Гэрт тань өнгө үзэмж нэмдэггүй, хэрэг болдоггүй дурсгалын зүйлс
- Хуучирч муудсан сав суулга
Эдгээр зүйлс гэрт тань байвал бүгдийг нь гаргаж хаяад, гэрээ цэвэрлээрэй. Одоо харин таны гэрт өнгө орж, орлогын үүд хаалга ч нээгдэнэ.
Бохир заваан, дүүрэн хогтой айлын энерги сөрөг болон хувирч, аз жаргал гээчийг амтлах хувьгүй болгодог гэдгийг хэзээ ч бүү мартаарай.
3
Гэртээ үхсэн, хатсан цэцэг байлгах
Гэрт үхэж, гандсан цэцэг байх нь хэрүүл тэмцэл, өвчин эмгэгийг авчирдаг хэмээн үздэг. Та цэцгээ тогтмол усалж, арчилж байгаарай. Ингэснээр агаарыг цэвэршүүлж, гэрийн өнгө төрхийг чимэхээс гадна эерэг энергийг хуримтлуулах болно.
4
Хурц өнцөг
Хэрэв танай гэрт хурц булан өнцөг байгаа бол, үүнээс салахыг хичээгээрэй. Учир нь тэрхүү хурц өнцгүүд нь гэрт сөрөг энергийг дуудаж, ажил үйлс бүтэхгүй болгох аюултай. Тиймээс хурц өнцөгнөөс татгалзан, хааж ямар нэгэн зүйл тавих эсвэл анхнаасаа булангаа дугуйгаар хийх хэрэгтэй аж.
5
Угаалгын өрөө бохир байх
Айл бүрийн угаалгын өрөө хамгийн цэвэрхэн байх ёстой. Тогтмол угааж цэвэрлэж, угаалгын өрөөний хаалгаа хааж байх хэрэгтэй бөгөөд энэ нь гэрийг тухтай, эерэг энергитэй байхад туслана. Хэрэв та гэрийн тэжээмэл амьтантай бол, түүнийг тусгай газарт байлгаж, аль болох цэвэрхэн байлгахыг хичээгээрэй. Гэрээс тань амьтны ялгадас, шээс үнэртэж, шалаар нэг үс тарсан байх нь гэрийг бүхэлд нь муу муухай энергиэр бүрхэж, ажил үйлс бүтэхгүй байх нөхцлийг бүрдүүлдэг байна.
6
Цонхоо тогтмол нээж, агаар оруулдаггүй
Өдөр тутамдаа цонхоо онгойлгож, цэвэр агаар оруулан, энергиэ шинэчилж байх шаардлагатай. Энэ нь гэрт шинэхэн агаарыг оруулах төдийгүй хүн бүхэнд эрч хүчийг бэлэглэх аж. Тиймээс марталгүй цонхоо нээж байх хэрэгтэй бөгөөд болж өгвөл том цонхтой байр худалдаж аваарай.
7
Хувийн орон зай гэж байхгүй
Та зөвхөн өөртөө зориулан гэрийнхээ аль нэг хэсэгт зай гаргаж, тохижуулаарай. Энэ нь цонхтой ойр, гэрэл тусдаг газар байвал сайн. Та тухайн ширээгээ өөрт хэрэгцээтэй бүхнээр хүрээлүүлж, тохижуулах бөгөөд тэнд суумагц эрч хүч, эерэг энергийг мэдэрдэг байх ёстой. Тус ширээнд суумагц ажил бүтэж, мөнгөний асуудлууд шийдэгдэж, шинэ санаа төрөн гарах болно.
8
Гэртээ зай гаргахгүй байх
Боломжтой бол гэртээ бага зэрэг зай гаргаж, хэт их тавилга өрөх гэсний хэрэггүй. Зай ихтэй, цэвэрхэн айлд эерэг энерги хуримтлагдаж, аз жаргал, баяр хөөрийг дууддаг байна.
9
Байр худалдаж авахдаа эргэн тойрныг анзаардаггүй
Та байр, байшин худалдаж авахаасаа өмнө байршил, орчныг нь сайтар ажиглах хэрэгтэй. Байр тань цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур гэхчлэн зөв энергитэй, баяр хөөр цалгисан газартай ойр байрлаж байвал сайн. Харин эмнэлэг, цагдаагийн газар, цэнгээний газраас аль болох хол байрлалтай байрыг сонгох хэрэгтэй. Таны гэрийн ойролцоо байгаа үйлчилгээний байгууллагын энерги хүртэл гэрт шингэдэг гэдгийг бүү мартаарай.
10
Хагарсан эд зүйлсээ хадгалах
Ямар ч тохиолдолд гэртээ хагарч, эвдэрсэн эд зүйлсийг байлгаж болохгүй. Энэ нь муу муухай бүхнийг дуудаж байдаг тул анхааралтай байж, ямар нэгэн зүйл хагарч, эвдэрвэл тэр дор нь гаргаж хаях эсвэл засч, янзлах хэрэгтэй.