Та уруулаа хэрхэн буддаг вэ? /Сонжоо/

Хэрэв та анхааралтай ажиглабал, эмэгтэйчүүдийн уруулын будагны хэлбэр өөр өөр байдаг. Зарим нь дугуйрсан эсвэл анхны хэлбэрээ хадгалсан гээд янз бүрийн хэлбэртэй болсон байдаг аж. Тэдгээр хэлбэрээр эмэгтэйчүүдийн зан ааш, сонирхол гээд дотоод ертөнцийг нь тодорхойлж болдог гэнэ. Та яг одоо өөрийнхөө эсвэл найз бүсгүйнхээ уруулын будгийг хараад, сонжоод нэг үзээрэй!

Та уруулаа хэрхэн буддаг вэ? /Сонжоо/

1 Бага зэрэг үзүүртэй, дугуй хэлбэртэй бол

Ийм уруулын будагтай эмэгтэйчүүд бодит байдлыг эрхэмлэх дуртай, зарчимч, өөртөө итгэлтэй байдаг. Амьдралын үйл явдлууд болон шүүгээн дэх хувцас нь эмх цэгцтэй байхад л тэд тайван сууж чаддаг. Тэд маш их эрч хүчтэй, хүчирхэг, зоримог хүмүүс учир гэр бүл, ажил, найзууд, спортоор хичээллэх гээд бүхий л зүйлд цагаа зөв хуваарилж чаддаг гэнэ. Тэд бүх зүйлийг төлөвлөгөөний дагуу байлгах дуртай учир гэнэтийн зочин, гэнэтийн бэлэг гээд төлөвлөөгүй зүйлсэд тун ч таагүй ханддаг. 

Бага зэрэг үзүүртэй, дугуй хэлбэртэй бол

2 Бүх талаасаа дугуйрсан, ямар ч үзүүргүй хэлбэртэй бол

Ийм эмэгтэйчүүд маш тогтвортой зан ааштай, төлөвшсөн хүмүүс байдаг. Тэдэнтэй учирсан бол өөрийгөө азтайд тооцох хэрэгтэй. Учир нь тэд ямар ч хүнтэй эвээ олчихдог харилцаа сайтай, эелдэг, дур булаам, найрсаг бүсгүйчүүд байдаг. Хувийн амьдрал болон ажлаа ялгаж салган аль алиныг нь орхигдуулалгүй сайхан авч явж чаддаг. Ийм бүсгүйчүүд материаллаг зүйлс болон сэтгэл санаагаар бусдыг дэмжихдээ гаргууд нэгэн. Тиймээс түүний найзууд, гэр бүлийнхэн нь үргэлж түүнд итгэж, туслалцаа гуйдаг. Цаг барихдаа сайн, амлалтандаа хүрдэг, үргэлж нөөц төлөвлөгөөтэй байж асуудлыг хурдан шийдвэрлэдэг гэнэ. Харин тэрээр уруу дорой, хайхрамжгүй, үл тоосон байдалд тун ч дургүй. 

Бүх талаасаа дугуйрсан, ямар ч үзүүргүй хэлбэртэй бол

3 Үзүүр нь тодорхой биш хэлбэртэй байнга өөрчлөгдөж байдаг

Ийм хэлбэртэй эмэгтэйчүүд ихэвчлэн тэвчээргүй, хаврын тэнгэр шиг ааштай хүмүүс байдаг. Олон хүний өмнө доог тохуу болохдоо маш их эмзэглэдэг бөгөөд зарим үед ямар нэг шалтгаангүй уйлдаг гэнэ. Тэд өөрийн гэсэн баримталдаг цөөхөн хэдэн зарчимтай бөгөөд зарим үед үүндээ ч эргэлзэж, юу хүсээд байгаагаа ойлгохоо больдог. Сэтгэл зүйчид ийм эмэгтэйчүүдийг тодорхойлохдоо- "Бүх зүйл байгаа, юугаар ч дутаагүй мэт санагдаж байснаа, гэнэт надад юу ч байхгүй гэж бодож шаналаж эхэлдэг. Гэхдээ удаан шаналдаггүй. Тэд бэлэн зүйлст дуртай бөгөөд амьдрал түүнд үргэлж сайхан хандахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй" гэсэн байна. 

Үзүүр нь тодорхой биш хэлбэртэй байнга өөрчлөгдөж байдаг

4 Харандаа шиг хурц үзүүртэй бол

Бодит байдлыг эрхэмлэгч, зорилготой бүсгүйчүүдийн уруулын будаг ийм хэлбэртэй байдаг. Тэд юу хүсч байгаагаа мэддэг бөгөөд үүнийхээ төлөө томоохон золиос гаргахад ч бэлэн байдаг. Тэд зарим үед хувиа хичээсэн, зөрүүд зан гаргадаг учир эргэн тойрны хүмүүстэйгээ тийм ч таарамж сайтай биш. Өөрийн үнэн, зөв гэж итгэж, биширсэн зүйлдээ үнэнч амьдрах дуртай. Эрэгтэйчүүд түүний дотоод сэтгэлд нь нэвтрэх гэж удаан хугацааг зарцуулах хэрэгтэй болдог. Гэхдээ эцсийн дүнд энэ шийдвэртээ хэзээ ч харамсдаггүй гэнэ. Тэд гэр бүлээ хайрлах, халамжлах, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх гээд өөрийн гэсэн зүйлсээ хамгаалахын тулд бүхнийг хийхэд хэзээд бэлэн байдаг. 

Харандаа шиг хурц үзүүртэй бол

5 Нэг талруугаа хурц ирмэгтэй бол

Зөвхөн нэг талаас нь тодорхой өнцгөөр түрхдэг бүсгүйчүүдийн уруулын будаг ийм хэлбэртэй болсон байдаг. Тэд төсөөлөн бодох чадвар сайтай, ажил хэрэгч, хариуцлагатай, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг хүмүүс юм. Гэсэн ч дутагдлаа хүлээн зөвшөөрөх, шүүмжлэлийг зөв тусгаж авах тал дээр асуудалтай. Найз нөхрийн хувьд бусдын алдааг хүлээн зөвшөөрч, уучилж чаддаг учир нэг нөхөрлөсөн хүнтэйгээ харилцаагаа таслах гэж яардаггүй. Эмэгтэйчүүдээс илүү эрчүүдтэй үзэл бодол нийлдэг гэж хэлэх дуртай ч үнэндээ анхаарлын төвд байхыг маш ихээр хүсдэг ажээ. Тэд шинэ зүйлийг турших, сорихдоо хэнээс ч гаргууд. 

Нэг талруугаа хурц ирмэгтэй бол

6 Хавтгай хэлбэртэй бол

Үзүүр нь тэгш хавтгай хэлбэртэй уруулын будагтай эмэгтэйчүүд маш их энерги, аз жаргалаар дүүрэн явдаг. Тэд стресс, уйтгар гуниг, сэтгэл гутралын талаар бодох ч дургүй бөгөөд юу байдгийг нь ч мэддэггүй. Бохир харанхуй цонхны цаанаас ч гэрэл олж харж чаддаг тийм л хүмүүс юм. Үргэлж бусдад инээмсэглэл, аз жаргал бэлэглэж байдаг. Өдөр тутмын амьдралын жижиг асуудалд ач холбогдол өгч сэтгэлээр унахын оронд үргэлж өөдрөгөөр инээмсэглэж явдаг тул нэг мэдэхэд асуудлаас гарах гарцыг олчихсон байдаг. Тэрээр шударга бус, худал зүйлстэй таарахдаа ойрын хүмүүстээ энэ уураа гаргадаг ч түүнийг хүмүүс амархан ойлгож, уучилдаг. 

Хавтгай хэлбэртэй бол

7 Анхны хэлбэрээ бараг өөрчлөөгүй бол

Ийм эмэгтэй хэн нэгний талд орж туйлшрах дургүй, эмх цэгцтэй, төлөв даруу байдаг.  Ажил дээрээ ч, амьдрал дээр ч өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө тэмцэж чаддаг зан нь түүнийг амжилтанд хүргэдэг.  Харамсалтай нь ийм эмэгтэй наргиа ойлгохдоо тааруухан байдаг. Мөн зугаа цэнгэл, чөлөөт цагийг мэдрэлгүй өтөлсөн байх нь ч цөөнгүй. Гэхдээ тэд бусдад чин сэтгэлээсээ хандаж, худал хэлэх дургүй учир хэрэв ийм бүсгүй танд хайртай гэж хэлсэн бол тэр үнэн сэтгэлээсээ хэлснийг ойлгоорой. Тэд бусдыг шүүмжлэхдээ бага зэрэг хатуу үг хэрэглэдэг учир цөөхөг боловч, маш сайн найзуудтай байдаг. 

Анхны хэлбэрээ бараг өөрчлөөгүй бол

8 Ташуу хэлбэртэй бол

Уруулын будгаа ийм хэлбэрээр элээдэг бүсгүйчүүд маш овсгоотой, сэргэлэн, бусдын арга эвийг олохдоо гаргууд боловч, тэр бvрий тооцоотой байж чаддаггvй. Үүнээсээ болоод санхүүгийн асуудалд их ордог ч, буцаад хурдан гарч чаддаг. Тэд үйл явдлыг алсаас ажиглаж, дүгнэлт хийх дуртай бөгөөд мөрөөдөмтгий хүмүүс юм. Дотны найзуудаа уучилж чаддаг сайхан сэтгэлтэй ч, дургүйг хүргэсэн хүнээс жинхэнэ өшөө авч чаддаг хүмүүс. Ийм бүсгүйчүүд эрчvvдээр єєрийгєє хvрээлvvлэх дуртай боловч, зүрх сэтгэлээ нээх нь цөөн.

Ташуу хэлбэртэй бол

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()