Ээ дээ, энэ Япончууд уу?

Япон улс техник технологиороо дэлхийд тэргүүлдэг билээ. Үүнийхээ зэрэгцээ соёл уламжлалаа ч гайхалтай хадгалж яваа гэдгийг бид мэднэ. Тэгвэл Японд элдэв гаж зүйлс сэтгэж, үүнийгээ мэргэшил болтлоо хөгжүүлсэн зохион бүтээгчид нилээдгүй олон байдаг гэнэ. Үүнийгээ дагаад этгээд зүйлсийг нь худалдан авч, амьдрал дээр хэрэглэдэг хүмүүсийн тоо сүүлийн үед олширч байгаа ажээ. Ингээд Япончуудын бүтээсэн сонирхолтой зүйлсийг танд танилцуулъя. 

Ээ дээ, энэ Япончууд уу?

1 Муурны маск

Энэ маскыг хүмүүс багт наадмын үеэр ихээр хэрэглэдэг гэнэ. 1 уутанд 4 төрлөөр багцалсан энэ маск сүүлийн үед борлуулалт ихтэй байгаа ажээ. 

Муурны маск

2 Гал тогоогүй ресторан

Энэ газарт та тогоочийн хийсэн халуун хоолыг биш, лаазалсан бүтээгдэхүүнийг цэснээс сонгон захиалдаг гэнэ. Япон улс сүүлийн үед бүх хүнсээ лаазалж, зардаг болсон тул өдрийн цайны цагаараа ийм газруудад ирж хооллох хүмүүсийн тоо цөөнгүй байдаг ажээ. 

Гал тогоогүй ресторан

3 "Булчинтай" дотуур цамц

Хувцасны цаанаас төгс сайхан биетэй харагдахыг хүсвэл, та энэ футболкыг өмсөхөд л хангалттай. 

"Булчинтай" дотуур цамц

4 Муурны сүүлтэй өмд

Муур тэжээдэг хүмүүс болон хөгжилтэй хувцаслах дуртай хүмүүст зориулж энэхүү "сүүлтэй" өмдийг бүтээжээ. Энэ өмдийг өмссөн хүнийг муур нь байнга дагаж явдаг гэнэ. 

Муурны сүүлтэй өмд

5 Удирдлагатай шалны алчуур

Гэрийнхээ шалыг арчих залхуутай санагдаж байна уу? Япончуудын хувьд шалны алчуураа газар тавиад л үүнийгээ алсын удирдлагаар жолоодож, гэрээ цэвэрлэж болдог гэнэ. 

Удирдлагатай шалны алчуур

6 Хамрын хэлбэр засагч

Ази хүмүүс ихэвчлэн навтгар, өргөн хамартай байдаг билээ. Хэрэв та хамартаа мэс хүргэлгүй хэлбэрийг нь засахыг хүсвэл, энэ чимхүүрийг өдөрт хэдэн минут зүүхэд л хангалттай гэнэ шүү. 

Хамрын хэлбэр засагч

7 Амьтан шиг сандал

Хиймэл үсээр бүрсэн модон сандалаар гэрээ тохижуулах хүсэлтэй хүмүүс ч байдаг бололтой. 

Амьтан шиг сандал

8 Утас тогтоогчтой ванны дэр

Усанд орох үедээ утсаараа сонирхолтой кино, бичлэг үзэж, интернэтээр хайрттайгаа ярилцах дуртай хүмүүст зориулан ванны дэр, утас баригч хоёрыг хослуулан хийсэн бүтээл нь энэ байна. 

Утас тогтоогчтой ванны дэр

9 Өргөст хэмхний хэлбэр өөрчлөгч

Япончууд эрүүл хооллолтыг эрхэмлэхийн зэрэгцээ идэж буй зүйлсийнхээ үзэмжинд ихээхэн анхаардаг хүмүүс билээ. Тиймээс тэд өргөст хэмхийг, од шиг хэлбэрт оруулагчыг бүтээн зарж байгаа ажээ. 

Өргөст хэмхний хэлбэр өөрчлөгч

10 Толгойны налуур

Гар шиг хэлбэртэй налуурыг ширээн дээрээ тогтоогоод, ажлаа хийх үедээ хүзүүгээ амрааж болдог. Мөн энэ гар нь таныг ажлаа хийж байгаад унтчихвал, толгойг ширээ рүү зөөлөн буулгах үүрэгтэй аж. 

Толгойны налуур

11 Усанд орох үедээ ном уншихыг хүсвэл ...

Ваннтай усанд хэвтэж биеэ амраах үедээ, номоо усанд хүргэлгүй уншихыг хүсвэл энэ хавтсыг хэрэглэж болдог. Энэ нь доод хэсэгтээ 2 эрхий хуруу орох нүхтэй бөгөөд номоо хийж лацдаад усанд орохдоо ингэж уншиж болдог. 

Усанд орох үедээ ном уншихыг хүсвэл ...

12 Сам хорхойны хэлбэртэй унтлагын хувцас

Энэ хувцас нь гэртээ тухтай байх дуртай хүмүүст зориулагдсан гэж зохион бүтээгч нь хэлжээ. Харин та юу гэж бодож байна? 

Сам хорхойны хэлбэртэй унтлагын хувцас

13 Нүүрний дасгалын апппарат

Япон бүсгүйчүүд арьсандаа маш их анхаардаг бөгөөд арьсаа чанга, өнгөлөг байлгахын тулд янз бүрийн зүйлсийг турших дуртай байдаг гэнэ. Энэ хатуу резинийг дээд доод урууландаа тогтоогоод хэдэн минут болоход нүүрний арьс илүү чанга болж, үрчлээнээс сэргийлдэг ажээ.

Нүүрний дасгалын апппарат

14 "Исопод" шиг хэлбэртэй дэр

Исопод гэдэг нь далайн нэг төрлийн амьтан бөгөөд дотроо 20 гаруй төрөл зүйлтэй байдаг. Энэ амьтад нь маш олон хөлтэй, харахад жихүүдэс хүрэм хэлбэртэй ч ийм дэр сонирхож худалдан авах хүмүүс байдаг ажээ. 

"Исопод" шиг хэлбэртэй дэр

15 Вааран дотор хашгирдаг

Япончууд техник технологиос гадна амиа хорлолтоороо дэлхийд дээгүүрт ордогийг та мэдэх байх. Тэгвэл уур бухимдлаа гадагшлуулж, стрессэнд орохгүйн тулд, бусдад төвөг бололгүй ийм вааран дотор хашгирдаг гэнэ. Энэ ваар нь дуу тусгаарладаг бөгөөд стрессээ гаргахад тун ч тустай гэжээ. 

Вааран дотор хашгирдаг

16 Муурны сахал хадгалах сав

Япончуудын хийдэг бас нэг гаж зүйл бол муурныхаа сахлыг хадгалах. Эдгээр хүмүүст зориулж хийсэн тусгай сав хүртэл бий. 

Муурны сахал хадгалах сав

17 Хуурамч хоолтой үсний даруулга

Бодит юм шиг харагддаг эдгээр хиймэл хоолтой үсний даруулгыг Японы гаж стильтэй охид зүүх дуртай байдаг ажээ. 

Хуурамч хоолтой үсний даруулга

18 Хөлийн хуруу засагч

Хөлөнд тохиромжгүй эсвэл өсгийтэй гутал байнга өмссөнөөс болж хөлийн хуруу атигар, үзэмж муутай болдог. Ийм хүмүүст зориулж хөлийн хурууг тэгшилж засагч бүтээсэн нь энэ юм. 

Хөлийн хуруу засагч

19 Үс саарал өнгө оруулагч

Японд нэгэн үс хэлбэржүүлэгч зардаг бөгөөд энэ нь үсийг бууралтсан мэт саарал өнгөтэй болгох давхар үйлдэлтэй гэнэ. Үсээ будуулмаар байгаа ч ажлын шаардлагаас болоод эсвэл үсээ гэмтээхийг хүсэхгүй байгаа залуус энэ ваксаар үсээ янзалж 1 өдрийн турш өөр өнгийн үстэй болж болдог аж. 

Үс саарал өнгө оруулагч

20 Бонус: Гуталны майхан

Сонирхууулахад Япончууд 4-ийн тоог муу ёр дагуулдаг гэж үздэг тул аль болох энэ тооноос зайлсхийдэг гэнэ шүү. 

Бонус: Гуталны майхан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()