Инстаграмд шуугиан тарьж буй халуухан бүсгүйчүүд

Гоо сайхан төрхийг орчин үед олон нийтийн сүлжээгээр дамжуулан зарж болдог болсон. Тэд брэндүүийг зургандаа оруулан сурталчилж, олонд таниулсныхаа хариуд мөнгө авч, зөвхөн өөрийнхөө сайхан биед анхааран амьдарснаар л санхүүгийн хувьд бүрэн хараат бус болж чаддаг гэнэ. Бидний одоо танилцуулах гэж буй сайхан бүсгүйчүүд Австрали улсын Инстаграм дахь хамгийн алдартай, сайхан бүсгүйчүүд бөгөөд бүгд өөр өөрийн гэсэн онцлогоор олны танил болж одоо амжилттай яваа гэнэ. Ингээд эдгээр 15 бүсгүйтэй танилцана уу. 

Инстаграмд шуугиан тарьж буй халуухан бүсгүйчүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Брүүклин Кэлли \Brooklyn Kelly\

Тэрээр 122,000 дагагчтай бөгөөд Австралийн амжилттай яваа Инстаграм моделуудын нэг юм. Тэрээр далайн эргийн халуухан зургуудаараа залуусын сэтгэлийг соронзон мэт л татдаг. Брүүклин сувилагч мэргэжилтэй бөгөөд ажлынхаа газрын Виллиам хэмээх эмч залуутай болзоод 6 дахь жилдээ хамт байгаа гэнэ. Тэд одоог хүртэл сайхан харилцаатай байдаг бөгөөд ажлынхаа хажуугаар Инстаграм моделийнхаа ажлаа хийхийг нь түүний найз залуу дэмждэг байна. Тэрээр саяхан Инстаграм хуудаснаа "Би анх Виллиамыг намайг гэрт минь хүргэж өгөөч гэж гуйгаад, дараа нь түүний дугаарыг асуусан. Тэгээд болзоонд явахыг урьсан боловч тэр эхний 10 удаа үгүй гэж хэлсэн. Түүний анх зөвшөөрсөн өдрөөс хойш 6,5 жил өнгөрсөн байна. Хичээгээрэй бүсгүйчүүдээ." гэж бичжээ. Тэр өөрт таалагдсан зүйлээ өөрийн болгож чаддаг, хөгжилтэй бас романтик бүсгүй гэдгээ үүгээрээ илэрхийлж, жинхэнэ хайр гэж байдаг гэсэн тайлбартай өөрийн найз залуугийн зургаа Инстаграмдаа оруулах дуртай гэнэ. 

Брүүклин Кэлли \Brooklyn Kelly\

2 Инка Виллиамс \Inka Williams\

Инстаграмд 965,000 дагагчтай Австралийн бас нэгэн халуухан бүсгүй Инка Виллиамс загварын сэтгүүл, шинэ брэндүүдтэй хамтран ажилладаг амжилттай яваа бүсгүй юм. Тэрээр мөн л найз залуутай бөгөөд одоо хамтдаа 3 жилийг өнгөрөөгөөд байгаа аж. Бусад охидыг бодвол тэрээр хотын төвийн томоохон үдэшлэг хэсэхээс илүүтэй аялах, хөдөөгүүр зугаалах дуртай гэнэ. Түүн шиг төрөлхийн сайхан царай, төгс биетэй бүсгүйн хувьд олонд танигдах нь цаг хугацааны л ажил байсан биз. 

Инка Виллиамс \Inka Williams\

3 Сахара Рэй \Sahara Ray\

Сахара бол ямар ч хувцас өмсөөгүй байсан ч бусдын анхаарлыг татаж чадах гайхалтай биетэй бүсгүй. Түүний Инстаграм хэт задгай, тачаангуй, тамхи зуусан хэнэггүй зургуудаар дүүрэн байдаг ч, тэрээр үүндээ огт санаа зовдоггүй бололтой. Хэрэв та санаж байгаа бол дуучин Жастин Бибертэй нэр холбогдож, нэг хэсэг зугаацсан бүсгүйчүүдийн нэг бол Сахара юм. Тэд хамтдаа нисдэг тэргэнд суусан зураг интернэтэд нэг хэсэг шуугиан тарьсан билээ. Сахара одоогоор 1,3 сая дагагчтай бөгөөд загварын зураг авалтуудад оролцож Инстаграмаас олсон мөнгөөрөө хангалттай тансаг амьдардаг гэнэ. 

Сахара Рэй \Sahara Ray\

4 Эмили Сирс \Emily Sears\

Эмили бусад туранхай охид шиг  биш ч эрчүүдийн мөрөөдөл болсон биетэй гэдэгтэй хэн ч маргадаггүй. Тэрээр төрөлхийн том хөх, өгзөгтэй бөгөөд түүний сайхан бие нь Инстаграмд 4,2 сая хүнийг араасаа дагуулж чаджээ. Тэрээр Австралийн хамгийн халуухан бүсгүйчүүдийн жагсаалтанд үргэлж дээгүүрт бичигддэг бөгөөд дотуур хувцас болон фитнесс моделиор ажилладаг гэнэ. 

Эмили Сирс \Emily Sears\

5 Emily Skye

Энэ бүсгүй өөрийн гэсэн фитнессийн болон зөв хооллолт, дасгалын заавраа интернэтээр зарж мөнгө олдог гэнэ. Сайхан биетэй болохын тулд дасгал хийж энэ аргаа зарж мөнгө олно гэдэг сайхан санаа биш гэж үү? Эмилийгиийн хөх, өгзөг нь төрөлхийнх бөгөөд унжсан хэсэггүй чанга, тачаангуй биетэй болохыг хүссэн Австрали охид түүний Инстаграмд олон байдаг ажээ. Одоогоор 2,1 сая дагагчтай бөгөөд энэ нь өдөр бүр нэмэгдсээр байгаа юм. Ирээдүйд оддын дасгалжуулагчаар ажиллахаар төлөвлөж байгаа. Мөн өөрийн эрүүл хооллолтын номоо хэвлүүлэхээр бэлтгэж байгаа бизнес эмэгтэй ажээ. 

Emily Skye

6 Сиана Эрп \Sjana Earp\

Түүний Инстаграм хуудсанд нэг л зочилсон бол заавал ахин харахыг хүсэх сонирхолтой зургууд дүүрэн бий. Бусад охидын адил сайхан бие царайгаа гайхуулахын хажуугаар, иогийн дасгалын гайхалтай зогсолтуудаар зургаа авахуулдаг гэнэ. Тэрээр дугуй, иог, усанд сэлэлт болон фитнесээр оон жил хичээллэж байгаа  бөгөөд чөлөөт цагаараа аялах болон иогийн дасгал хийх дуртай гэнэ. Эрүүл хооллолтыг эрхэмлэгч амьтанд хайртай бүсгүй маань одоогоор 1,3 сая дагагчтай байна. 

Сиана Эрп \Sjana Earp\

7 Рэне Сомерфилд \Renee Somerfield\

Урт хөл, нарийн бэлхүүс, сайхан царай нь түүнд 1,7 сая дагагчийг олж өгөөд байгаа юм. Тэрээр чөлөөт цагаа наран шарлагын газар өнгөрүүлэх дуртай учир далайн эргийн байшин худалдан авсан бөгөөд түүндээ ихэнх цагаа өнгөрүүлдэг гэнэ. Тиймээс ч "наранд үнсүүлсэн" мэт жигд, эрүүл бор арьстай гэнэ. Рэнегийн Инстаграм хуудсанд бараг 99%-ийг наран шарлагын газар дахь усны хувцастай зураг эзэлдэг бөгөөд үлдсэн 1%-ийг нь түүний нохойтойгоо хамт авахуулсан зураг байдаг билээ. 

Рэне Сомерфилд \Renee Somerfield\

8 Элуйсэ Моррис \Elouise Morris\

Түүнийг нэг өдөр "Victoria's Secret"-ийн шоунд алхаж байвал гайхах хэрэггүй. Түүний усан цэнхэр нүд, хацрын хонхорхой, урт хөл, төгс арьсыг харсан хэн ч анхны харцаар дурлана. Тэрээр чөлөөт цагаараа найз залуутайгаа хамтдаа аялах мөн далайн эргээр зугаалах дуртай гэнэ. Элуйса нохойнд дурлагч бөгөөд өөрөө Билли хэмээх Буллдог нохой тэжээдэг. Одоогоор 127 мянган дагагчтай гэдэгт гайхах хүмүүс их байдаг. Гэхдээ тоо нь ихсэж саяаар тоологдоход магадгүй хэдхэн сарын хугацаа л хэрэгтэй байх. 

Элуйсэ Моррис \Elouise Morris\

9 Жэссика Грин \Jessica Green\

Жэссика маш идэвхитэй амьдралын хэв маягтай гэнэ. Тэрээр өчигдөр хөгжмийн фестивал руу явж маргааш нь Африкийн халуун оронд заан унаж явдаг тийм бүсгүйчүүдийн нэг юм. Үргэлж л дэлхийгээр аялах, шинийг туршин, хүссэнээрээ амьдрахын тулд хэд хэдэн брэндтэй хамтран ажилладаг гэнэ. Үүнээсээ хангалттай мөнгө олдог бөгөөд аялалын зардлаа ч олж чаддаг гэнэ. Жэссика бугуйн цаг цуглуулдаг бөгөөд одоогоор цуглуулганд нь 100 гаруй цаг байгаа аж. Одоогоор 300,000 дагагчтай боловч тун удахгүй загварын агентлагуудын хараанд өртөж дэлхийн тавцанд өрсөлдөх цаг ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна. 

Жэссика Грин \Jessica Green\

10 Либби Повелл \Libby Powell\

Тэрээр саяхан хүүтэй болсон бөгөөд хүүхэд төрүүлэхээсээ өмнө, болон дараа нь, жирэмсэн байх үедээ ч халуухан харагддаг тэдгээр бүсгүйчүүдийн нэг юм. Либби жирэмсэн болохоосоо өмнө насанд хүрэгчдийн сэтгүүлийн нүүрэнд маш олон удаа зургаа авахуулж, дотуур хувцасны модел хийдэг байсан бөгөөд төрснийх нь дараа ч түүнд санал ирсээр байгаа ажээ. Халуухан ээж маань Инстаграмд одоогоор 1,3 сая дагагчтай гэнэ. 

Либби Повелл \Libby Powell\

11 Рэйчэл Брүүкер \Rachel Brooker\

Тэрээр ихэр бөгөөд түүний ихэр нь ч мөн түүнтэй яг ижилхэн халуухан бүсгүй байдаг. Ихэртэйгээ хамт аялах, далайн эрэг дээр чөлөөт цагаа өнгөрөөх дуртай бөгөөд тэд хамтдаа хувцас худалдааны вэбсайтууд болон зарим шинээр эхлэж буй компани, брэндүүдтэй хамтран ажилладаг байна. Тэрээр одоогоор Инстаграмд 41,000 дагагчтай ажээ. 

Рэйчэл Брүүкер \Rachel Brooker\

12 Лаура Брүкер \Laura Brooker\

Рэйчэл Брүүкерийн ихэр энэ бүсгүйг нөгөөтэй нь ялгахын аргагүй адилхан. Мөн л аялах хоббитой бөгөөд нохойнд маш хайртай гэнэ. Тэрээр ихэр эгчтэйгээ эн тэнцүү 41 мянган дагагчтай аж. Ихрүүдийн Инстаграм хуудсанд ихэвчлэн тэдний хамтдаа авахуулсан зураг байдаг учир ихэнх газрууд тэдэнтэй хоёулантай нь хамтарч ажиллах хүсэлтэй байдаг. 

Лаура Брүкер \Laura Brooker\

13 Даниэллэ Робертсон \Danielle Robertson\

Энэ сайхан бүсгүй 5 жилийн өмнө энгийн л нэг охин байсан ч одоо бол Австралийн Инстаграмын хамгийн цуутай бүсгүйчүүдийн нэг болсон. Тэрээр 100% дасгалын аргаар одоогийн сайхан биеэ бий болгосон хөдөлмөрч бүсгүй юм. Тэрээр оддын очдог томоохон фитнесс төвд урилгаар очиж хичээл заадаг бөгөөд хэд хэдэн баячуудын хувийн дасгалжуулагч хийж, чөлөөт цагаараа өөрийн Инстаграм хуудаснаа дасгалын бичлэг байршуулдаг байна. Түүний бие яг л "эмэгтэй Геркулес" шиг ширхэг ч өөх харагддаггүй бөгөөд үүндээ ч өөрөө маш сэтгэл хангалуун байдгаа хэлжээ. Тэрээр "Women's best" брэндтэй нилээд удаан хугацааны гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд одоогоор 710,000 дагагчтай гэнэ. 

Даниэллэ Робертсон \Danielle Robertson\

14 Натали Рөүсэр \Natalie Roser

Тэр бол заяаны ханиараа сонгох мөрөөдлийн охин. Та түүний Инстаграм хаяг руу орсон даруйдаа л түүний сайхан биенээс илүү тэй, гэрэлтэх инээмсэглэлийг нь бүх зурагнаас нь харж болно. Тэр үнэхээр л амьдралаас аз жаргалыг мэдэрч амьдардаг бөгөөд маш олон загварын брэндтэй хамтран ажилладаг гэнэ. Одоогоор 876,00 хүнийг дагуулж чадаад байна. 

Натали Рөүсэр \Natalie Roser

15 Лили Мэй Мак (Lily May Mac)

Та энэ бүсгүйн талаар магадгүй өмнө нь сонсож байсан байх. Тэрээр өөрийн хүүхэлдэй шиг төгс царай, гоолиг биеэрээ дэлхий дахинаа танигдсан бүсгүй юм. Филиппин гаралтай бүсгүй маань бага насандаа гэр бүлийнхэнтэйгээ хамт Австрали улсад нүүн ирж одоог хүртэл амьдарч байгаа юм. Тэрээр Инстаграм хуудсанодаа "зөвхөн цагаан арьстай залуустай болздог" хэмээн бичиж арьс өнгөөр ялгаварлагч нэр зүүсэн ч, түүнийг дагагчдын тоо цөөрөөгүй юм. Тэрээр 3,2 сая дагагчтай бөгөөд таныг энэ нийтлэлийг уншиж байхад ч нэмэгдсээр л байгаа байх. Тэрээр энэ оны 4 сард өөрийн нэрийн уруулын будгаа гаргасан бөгөөд маш олон брэндүүдтэй хамтран ажиллаж санхүүгийн хувьд бүрэн биеэ дааж чадсан юм. 

Лили Мэй Мак (Lily May Mac)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()