Идсэний дараа биеэс эвгүй үнэр гаргадаг 15 хүнс

Хүний үнэр бусдад ямар ч үггүйгээр сайхан эсвэл таагүй сэтгэгдэл төрүүлж чаддаг билээ. Үүнээс гадна эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо үнэрнээс нь болж татагдах нь цөөнгүй. Тиймээс хүний үнэр нь зан чанар, амьдралын хэв маягийг тодорхойлдог гэхэд хилсдэхгүй. Зарим хүмүүс хэдий цэвэрч байсан ч буруу хүнс хэрэглэснээсээ болоод эвгүй үнэр гаргаж болдог гэнэ. Одоо танд идсэний дараа ам болон биенээс эвгүй үнэр гаргадаг 15 хүнсний тухай танд хэлж өгье. 

Идсэний дараа биеэс эвгүй үнэр гаргадаг 15 хүнс

1 Улаан лооль

Британийн эрдэмтэн Чарльз Стюарт (Charles Stewart) нэгэн судалгаа хийх явцдаа улаан лоолиос гардаг үнэрт тос нь биеэс тааламжгүй үнэр гарахад нөлөөлдөг болохыг нотолсон юм. Тэрээр улаан лоолийн ишний тосыг өөрийн хөлсний үнэртэй төстэй болохыг олж мэдээд энэ тухай судалж эхэлжээ. Судалгаа, туршилтуудын дүнд улаан лоолинд агуулагддаг "терепин" хэмээх бодис агуулсан хоол хүнс хэрэглэбэл, хөлс биеэс илүү үнэртэй гадагшладаг болохыг баталж чадсан гэнэ.

Улаан лооль

2 Цагаан идээ

Зүүн Өмнөд Азийн орнуудад цагаан идээг ихээр хэрэглэдэг. Энэ нь хүний үнэрт нөлөөлөхөөс гадна хий гаргах, гэдэс дүүргэх, хэхрэх зэрэг асуудалд хүргэдэг гэнэ. Зарим хүний хоол боловсруулах систем муудсанаас болж сүү уусны дараа хөлсний үнэр илүү хүчтэй болж, агчны сироп шиг хурц үнэртдэг ажээ. Хэрэв танд ийм шинж тэмдэг илэрдэггүй бол цагаан идээ хэрэглэхэд ямар нэг асуудал гарахгүй. Харин илэрч байвал эмчид хандан, хоол боловсруулах тогтолцоондоо анхаарах цаг болсны дохио гэнэ шүү. 

Цагаан идээ

3 Загасны мах

Загасны маханд А витамин маш их хэмжээгээр агуулагддаг гэнэ. Харин Туна болон Хулд загасанд үүнээс гадна витамин Б4 ихээр агуулагддаг учир, энэ нь загасны махны хурц үнэрийг биед шингээж идэж дууссаны дараа ч биеэс үнэртсээр байдаг гэнэ. 

Загасны мах

4 Байцай

Байцайнд маш олон төрлийн витамин, амин дэм, антиоксидант бодисууд агуулагддаг. Үүний зэрэгцээ сульфурын агууламж өндөр байдаг тул биед орж урвалд явагдсаны дараа биеэс гадагшлах хөлсийг бага зэрэг эвгүй үнэртэй болгодог ажээ. Гэхдээ нэг удаагийн хооллолтондоо 30-50 граммыг хэрэглэхэд ийм асуудал үүсдэггүй гэнэ. 

Байцай

5 Дуриан жимс

Зүүн Өмнөд Азийн халуун бүс нутгуудаар ургадаг энэхүү жимс нь маш зөөлөн, чихэрлэг сайхан амттай. Энэ жимсийг Сингапур, Тайландчууд ихээр иддэг бөгөөд харамсалтай нь энэ жимс муудсан үедээ үхсэн загас, бохир хувцас, савтай хог гээд таны төсөөлж болох хамгийн муухай үнэрийг гаргадаг гэнэ. Хэрэв та ийм үед нь нүцгэн гараараа барьвал, таны гарнаас үнэр нь хэд хоногтоо л арилдаггүй аж. 

Дуриан жимс

6 Эслэгээр баялаг хүнс

Овъёос, хивэг, бүх төрлийн самар зэрэг нь биед хэрэгтэй бодисуудыг ихээр агуулдаг ч идсэний дараа биеэс өмхий үнэрт хий болон гадагшлах сөрөг талтай. Тиймээс ийм хүнс хэрэглэсэн бол ус ахиу уух хэрэгтэй аж. 

Эслэгээр баялаг хүнс

7 Сармис

Сармис, сонгино, халуун чинжүү зэргийн хурц үнэр нь элгэнд гүйцэд задралгүй, гадагшилж эхүүн хурц үнэрийг амнаас гаргадаг гэнэ. Тиймээс эдгээрийг сайтар тосонд шарж хурц үнэрийг нь байхгүй болсны дараа идэхийг зөвлөдөг. 

Сармис

8 Хэрээний нүд

100 грамм хэрээний нүдэнд дөнгөж 30 ккал агуулагддаг атлаа витаминаар маш баялаг учир жингээ хасаж байгаа бүсгүйчүүдийн заавал идэх хүнсний ногооны тоонд багтдаг. Харамсалтай нь энэ нь маш хүчтэй үнэр ялгаруулагч бодис агуулдаг бөгөөд энэ нь гэдэс дотор хий үүсгэх сөрөг талтай гэнэ. Эрт дээр үед анчид биеийнхээ үнэрийг дарж, амьтдад мэдэгдэхгүйн тулд хэрээний нүдний шүүсийг буцалган авч биерүүгээ цацдаг байсан ажээ. 

Хэрээний нүд

9 Улаан махыг өдөр бүр идэх хэрэггүй

Маханд төмөр, цайр, фосфор, кератин болон олон төрлийн витамин байдаг ч өдөр бүр хүнсэндээ хэрэглэснээр ходоод, гэдсэнд хэт ачаалал үүсэж шингээхэд төвөгтэй болдог гэнэ. Энэ нь ам болон биеэс эвгүй үнэр гарах суурь болдог тул 7 хоногийн 2-3 өдөрт л улаан мах идэхийг зөвлөдөг. Үргэлж мах иддэг хүн болон 7 хоногт 3 удаа мах иддэг хүмүүсийн биеийг судлахад, мах бага иддэг хүнээс нь илүү тааламжтай үнэр үнэртэж байсан гэнэ. 

Улаан махыг өдөр бүр идэх хэрэггүй

10 Согтууруулах ундаа

Согтууруулах ундаа хэрэглэх үед бидний элэг хорыг маш ихээр хүлээн авч, шүүх явцдаа шингээж чадалгүй заримыг нь ууршуулан гаргадаг гэнэ. Мөн согтууруулах ундаа хэрэглэсний маргааш өглөө нь хүний хөлсөөр гадагшилсан хор нь тун ч таагүй үнэртдэгийг та мэдэх биз. 

Согтууруулах ундаа

11 Редиск болон цагаан лууван

Эдгээр хүнсний ногоо нь маш хурц үнэртэй ч биед үзүүлэх ашиг шим ихтэй тул ардын эмчилгээнд ихээр хэрэглэгддэг. Тиймээс эдгээр хүнсийг хэрэглэснийхээ дараа  амаа сайтар зайлж, угаавал хөлс болон хийгээр биеэс гадагшилдаггүй тул санаа зовох хэрэггүй. 

Редиск болон цагаан лууван

12 Цай болон кофе

Хар цай эсвэл, кофе уусны дараа ходоодны хүчил ихээр ялгарч, ам хуурайшдаг. Ийм орчинд хүний шүлс багассанаас болж аман дахь бактер түргэн үржиж, эвгүй үнэр ханхалдаг гэнэ. Мөн хар цай болон кофе нь мэдрэлийн системийг тайвшруулах нөлөөтэй тул хөлс ялгаралтанд нөлөөлдөг билээ. Харин ургамлын болон ногоон цай нь ходоодны хүчил болон мэдрэлийн системийг цочроодоггүй учир ямар нэг сөрөг нөлөө байхгүй гэнэ.  

Цай болон кофе

13 Зарим хоол амтлагч

Карри болон гоньд нь идсэнээс хэд хоногийн дараа биеэс гадагшлахдаа бага зэрэг эвгүй үнэр гаргадаг. Харин гоньдны үр нь шээсийг илүү хурц, эхүүн үнэртэй болгодог гэнэ. Хэрэв та хоолондоо заавал халуун ногоо хийж идэхийг хүсвэл үнэр бага ч үйлчилгээ, амтаараа төстэй цагаан гаа, калган, кардамон зэргийг худалдан авч болно. 

Зарим хоол амтлагч

14 Ногоон вандуй

Вандуйнаас ялгараг уураг нь биед удаан шингэдэг. Иймээс ч  бүдүүн болон нарийн гэдсэн дэхь бактеруудад тэжээл болж маш ихээр өмхий хий үүсгэдэг гэнэ. Гэхдээ та хоол хүнснээсээ вандуйг хасаж болохгүй. Учир нь вандуй B, B2, PP, A, C, төмөр гэх мэт маш олон эрдэс бодисыг агуулж байдаг юм. Харин та хэрэглэхээсээ өмнө 8 цаг усанд дэвтээвэл биед ороод уусах чадвар нь 3 дахин ихэсдэг тул элдэв хий үүсгэхгүй.  

Ногоон вандуй

15 Тамхи татах

Тамхи татсан хүнээс маш хурц үнэр үнэртдэг ч хэсэг хугацааны дараа алга болдог. Энэ нь тамхин дахь "никотин" болон бусад хор уушгиар дамжин цусанд орж, биеийн нүхүүдээр гадагшилдагтай холбоотой гэнэ. Мөн тамхи татдаг хүн энгийн хүмүүсээс 2 дахин их хөлөрдөг болохыг судалгаагаар тогтоосон гэнэ. 

Тамхи татах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()