Эрүүл хүнсийг хэрхэн зөв сонгож сурах вэ?

Бид дэлгүүр орж, хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа ердөө л гадаад үзэмжийг нь харж, сонголтоо хийх нь бий. Гэхдээ энэ нь тийм ч зөв арга биш бөгөөд гаднаасаа сайхан амттай харагдсан хүнсний ногоо, бүтээгдэхүүн бүхэн шинэхэн, эрүүл гэж ойлгож болохгүй юм. Тэгвэл бид та бүхэндээ эрүүл, амттай хүнсний бүтээгдэхүүн сонгоход туслах зорилгоор нэгэн хэрэгтэй мэдээллийг хүргэж байна. 

Эрүүл хүнсийг хэрхэн зөв сонгож сурах вэ?

1. Бяслаг

Бяслаг худалдаж авахдаа өнгө болон нүхийг сайтар ажиглах шаардлагатай. Нүхнүүд нь бяслагны бүх хэсгүүдэд жигд тархсан байх ёстой бөгөөд та бяслагийг чанга барьж, дарсны дараа бяслаг хэлбэрээ өөрчлөхгүй байвал, худалдаж авах хэрэггүй юм. 

2. Зөгийн бал

Байгалийн гаралтай зөгийн бал нь жигд өнгөтэй байдаг төдийгүй маш чихэрлэг амт, хурц үнэртэй байдаг. Та гаран дээрээ багахан зөгийн бал дусааж, түрхээрэй. Хэрэв зөгийн бал арьсанд тань шингэж байвал, энэ нь сайн чанарынх гэдгийг илтгэж байгаа юм. 

3. Шоколад

Сайн чанарын шоколад нь зөвхөн кокоагаас бүрдэх бөгөөд өөр нэмэлт орцнууд нь шоколадны чанарыг алдагдуулж байдаг. Тиймээс та сонирхож байгаа шоколадныхаа орцыг сайтар уншиж, аль болох цөөхөн орцтойг сонгоорой. Үүнээс гадна тухайн шоколадны орцонд ургамлын тос байх ёсгүйг анхаарах хэрэгтэй. 

4. Зайрмаг

Зайрмагны орцыг заавал унших шаардлагатай. Жимсгэний найрлагатай зайрмаг нь сайн чанарын, байгалийн гаралтай байна гэдэг бараг боломжгүй. Тиймээс та самар, лаазалсан жимс, мөсөн чихрийн орцтой зайрмагийг сонгон идэж байгаарай. 

5. Загас

Шинэхэн загасны нүд нь тунгалаг байдаг бол удсан, муудсан загасны нүд булингартсан, сааралтсан байдаг. Мөн загасны заламгай нь тод улаан эсвэл тод ягаан өнгөтэй байх ёстой. Та загасыг гараараа барихад сүүл нь чөлөөтэй хөдөлж байвал, тухайн загасыг шинэхэн гэж ойлгож болох юм. 

6. Талх

Амт чанар сайтай, шинэхэн талх хэзээ ч хатуу байдаггүй. Тиймээс хамгийн түрүүнд талхыг барьж үзэж, үнэртээрэй. Мөн болж өгвөл ууталж, зүссэн талхнаас татгалзаж, халуунаараа байгаа үйлдвэрийн шинэхэн талхыг сонгоорой. 

 

7. Лууван

Сайн чанарын лууванг сонгож авах тун ч амархан аж. Та ердөө л ямар нэгэн толбогүй, жижиг хэмжээтэй, бүдэг шаргал өнгөтэй лууванг сонгоход хангалттай. 

8. Нунтаг кофе

Та эхлээд кофены үнийг харах хэрэгтэй. Хямд үнэтэй кофе хэзээ ч сайн чанарынх байдаггүй гэдгийг санаж яваарай. Чанартай кофег пластик буюу гялгар уутанд хадгалдаггүй бөгөөд зөвхөн шил эсвэл металл саванд хийж худалдаалдаг байна. Мөн кофены хадгалах хугацаа 18 сараас дээшгүй байх ёстойг анхаараарай. 

9. Мах

Шинэхэн мах нь тод улаан, хүрэн биш зөвхөн ягаан өнгөтэй байдаг. Та махаа гэрэлд сайтар ажигласны дараа сонголтоо хийгээрэй. Сайн чанарын мах нь таны гаранд наалдахгүй бөгөөд гэрэлд харахад гялтганаж байх ёстой. 

10. Амтат чинжүү

Та чинжүү сонгож авахдаа ёроолыг нь харж байгаарай. Гурван хэсэгтэй буюу "эрэгтэй" чинжүү нь цөөн үртэй, гашуун амттай байдаг. Харин дөрвөн хэсэгтэй, "эмэгтэй" чинжүү нь зөөлөн чихэрлэг амттай, олон үртэй байдаг аж.

11. Ногоон сонгино

Ногоон сонгино худалдаж авахдаа, сонгины цагаан иш болон ногоон хэсэг хэрхэн нийлж байгааг анзаарах хэрэгтэй. Хэрэв ногоон болон цагаан хэсэг нь өөр өөрсдийн өнгөө хадгалж, ялгаатай харагдаж байвал, энэ нь тухайн сонгино шинэхэн, чанартай болохыг илтгэнэ. Харин өнгө нь хоорондоо уусч, нийлсэн хэсэг нь тийм ч сайн харагдахгүй бол, тус сонгиныг худалдаж авах шаардлагагүй. 

12. Желатин

Желатинийг гахай болон үхрийн арьс, яс, шөрмөс зэргээр хийдэг. Тиймээс та желатины оронд "агар агар" (agar agar) гэх хоол хүнсийг биетэй болгож, хувиргадаг бүтээгдэхүүнийг сонгож хэрэглээрэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()