Түргэн хоолноос гарч ирсэн итгэмээргүй зүйлс

Өдгөө хүн бүр түргэн хоол нь хүний биед асар их хор хөнөөл учруулж байдаг гэдгийг мэддэг болж, аль болох цааргалах болсон нь сайшаалтай. Харин дараах түргэн хоолнуудаас нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэм хачирхалтай зүйлс олдож байжээ. 

Түргэн хоолноос гарч ирсэн итгэмээргүй зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өвчин намдаагч

Вуди Дюклос (Woody Duclos) гэх эр "Burger King" сүлжээ ресторанд ажилладаг байжээ. Тэрээр хачиртай талхны соус бэлтгэдэг байсан бөгөөд байнга л шинэлэг зүйлс туршиж үздэг байсан юм. Харин 2010 онд нэгэн үйлчлүүлэгч өөрийн идэж байсан хачиртай талхнаас цэнхэр өнгийн маш хүчтэй өвчин намдаагч олсон аж.  Үүнээс гадна бас нэгэн эрхэм загастай хачиртай талх идэж байгаад санамсаргүй өвчин намдаах эм идчихсэн бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн байна. Цагдаа нар Вуди энэ бүгдийг хачиртай талхаа амттай болгохын тулд хийсэн гэдгийг олж илрүүлэн, бусдын эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан гэх хэргээр 5 жилийн ял сонсжээ.

Өвчин намдаагч

2 Тасарсан хуруу

2005 онд нэгэн бүсгүй Лас Вегас хотноо байрлах "Wendy" ресторанд орон, захиалгаа өгөн, авахаар хүлээж байсан бөгөөд түүний хоол иртэл бүсгүй учир зүггүй хашгирч гарчээ. Хүмүүс гайхан юу болсныг асуухад түүний хоолонд хүний тайрсан хуруу байсан юм. Тэрээр цагдаад мэдэгдэж, юу болсныг мөрдөн шалгахад нэгэн ажилтан хуруугаа санамсаргүй тайрчихсан бөгөөд найзыгаа цааш нь тавьчих гэхэд тэрээр андуурч, тавганд хийчихсэн аж.  

Тасарсан хуруу

3 Шархны лент

Кен (Ken) гэх эр "Pizza Hut"-аас пицца захиалжээ. Тэрээр пиццагаа амтархан идэж байтал хайлсан сийрэн дунд хэрэглэсэн шархны лент орчихсон, тэр бүү хэл хамт уусаад хайлчихсан байв. Залуу тэр дор нь "Pizza Hut"-ийн менежертэй холбогдож, гомдол мэдүүлсэн бөгөөд тэд цагдаа сэргийлэх гэлгүй асуудлаа шийдсэн ажээ. 

Шархны лент

4 Тахианы толгой

2000 онд нэгэн бүсгүй "McDonald’s" орон, тахианы наггетс авч явж, гэр бүлийнхнээ дайлахаар болжээ. Гэтэл тэрээр гэртээ ирэн, саваа онгойлгож хараад ухаан алдах шахсан байна. Учир нь тухайн саванд наггетсаас гадна шарсан тахианы толгой байсан аж. Мэдээж тэнд хүүхдүүд ч мөн байсан бөгөөд ээжээсээ тахианы толгойг идэж болох эсэхийг хүртэл асуусан гэдэг. 

Тахианы толгой

5 Хүний цус

Гал тогоонд ажиллаж байгаа тохиолдолд гараа зүсэх нь байх л асуудал. Нэгэн бүсгүй "KFC"-ээс тахиа аван, гэртээ очиж идэхээр болжээ. Харин очоод тахиагаа идэх гэтэл сав нь энэ тэндгүй цус болсон байв. Бүсгүй тэр дор нь менежерт нь мэдэгдэхэд тэрээр нэг ажилтан нь гараа зүсэж, тэр хавиар нил цус болгосон байсныг олж илрүүлсэн юм. 

Хүний цус

6 Бууны сум

2004 онд нэгэн залуухан бүсгүй "Costco" түргэн хоолны сүлжээ ресторанаас хотдог аван иджээ. Тэрээр хотдогоо хоёр дахиа хазахад хатуу зүйл байсанд бүсгүй юу ч бодолгүй залгиж орхижээ. Удалгүй түүний ходоод нь эвгүйрхэж, түргэн тусламж дуудахаас өөр аргагүйд хүрчээ. Эмч нар түүнийг бууны сум залгисан болохыг олж тогтоосон байдаг. 

Бууны сум

7 Тариур

Өглөөний цайндаа "Burger King"-ээс хачиртай талх авч идэхээр орсон нэгэн бүсгүй үхэх шахжээ. Учир нь түүний идэж байсан хачиртай талханд жижиг хэмжээтэй шприц байсан бөгөөд үүнийг анзаарсан бүсгүй ихэд бухимдаж тус ресторанаас 9 сая доллар нэхэмжилсэн байна. Цагдаа нар ч үүний учрыг тайлсан төдийгүй тус газар ажилладаг залуу геройнд донтсон бөгөөд өөрийн хэрэглэдэг шприцээ нуусан нь ийн илчлэгдсэн аж. 

Тариур

8 Тамхи

4 хүүхдийн ээж эмэгтэй хүүхдүүдээ хооллохоор АНУ-ын Огайо мужийн Кент хотод байрлах нэгэн түргэн хоолны газраас хятад хоол авч явжээ. Тэд гэртээ ирэн хоолоо гарган, идэж байтал хоолон дундаас нь татаж байсан тамхины иш гарч ирсэн байна. 

Тамхи

9 Хүний арьс

Дэвид (David) гэх залуу "Arby" ресторанд орон үхрийн махан хачиртай талх авсан байна. Тэрээр хооллож байтал аманд нэгэн хачин зүйл амтагдахад тэрээр сайтар харвал хүний арьс байжээ. Тогооч эр хуруу зүсч, арьсаа санамсаргүй байдлаас хачиртай талханд хийсэн нь залуугийн аманд орж, ходоодонд шингэх шахсан аж. 

Хүний арьс

10 Шарсан хулгана

Ихэнхи сүлжээ ресторан, түргэн хоолны газрууд бидэнд, үхэр, гахайн мах гэх нэрийдлээр хулганы махыг амтлан өгөх нь бий. Нийт түргэн хоолны газруудын 30-40 хувь ийн биднийг мэхэлдэг бөгөөд үүнийг судалгаагаар ч тогтоосон байдаг аж. 

Шарсан хулгана

11 Хүний шүд

"McDonald’s" сүлжээ рестораны Япон дахь салбарт нэгэн үйлчлүүлэгч бургер захиалж идэхэд түүнээс нь хүний шүд гарч ирсэн нь олон хүний дургүйцлийг хүргэсэн билээ. Тэд үйлчлүүлэгчээс өршөөл эрэн, хохирлыг нь барагдуулсан боловч нэг хэсэгтээ л орлого муутай байсан аж. 

Хүний шүд

12 Өт

Австрали улс дахь "McDonald’s"-ийн салбарт нэгэн эр бургер авч идэхэд дотроос нь өт гарчээ. Тэрээр ихэд уурсаж, ажилтнуудад гомдол гаргахад тэд уучлалт гуйх нь бүү хэл өөдөөс нь уурлаж, бүр хөөжээ. Учир нь ажилчид түүнийг бургерийн мөнгө төлөхгүй гэсэндээ худал гүжирдэж байна хэмээн үзсэн байна. Харин залуу тэр дор нь цагдаа дуудаж, буруутанг олж илрүүлэн, рестораныг торгожээ. 

Өт

13 Алтан шүд

70 гаруй настай эр "Mars" шоколадтай амттан, том томоор зажлан идэж байгаад дотроос нь алтан шүд олсон байна. Түүнийг азтай, азгүй аль нь гэдгийг нэрлэх хэцүү боловч ямартай ч үүнээсээ үүдэн олон мянган доллар халааслаад авсан аж. 

Алтан шүд

14 Хумс

Дахиад л "McDonald’s" сүлжээ ресторанд болсон явдал... Тэд ийм их алдаа гаргаж байна уу эсвэл дэлхийг хэдийн ноёрхчихсондоо бодсон хэрэг үү? Ямартай Швед дэх салбарт бургер авсан үйлчлүүлэгч, 4 см урттай хумс олж, тэдэнд мэдэгдсэн байна. Хэрэв тухайн залуу анзааралгүй идсэн бол том асуудал мандаж мэдэхээр байсан гэдэг. 

Хумс

15 Бэлгэвч

"McDonald’s" сүлжээ ресторанд орон, бургер, шарсан төмстэй авч идэж байсан 7 настай охин шарсан төмсөө ухаж, ухаж бэлгэвч гаргаж ирэн, аав ээжээсээ энэ юу вэ хэмээн лавлаж асуужээ. Мэдээж охины аав ээж гомдол мэдүүлэн, тус сүлжээ рестораныг хаалгана гэхчлэн том асуудал дэгдээсэн байна. 

Бэлгэвч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()