Нас ахих тусам бид хувцаслалтандаа ямар алдаа гаргадаг вэ?

Хувцас загвар гэдэг зүйл үргэлж эргэж, хувьсаж байдаг билээ. Бид энэхүү өөрчлөгдөн, хувьсаж буй загварын ертөнцтэй хөл нийлүүлэн алхахын тулд үе үе стилээ өөрчлөх шаардлага гардаг шүү дээ. Мөн нас ахих тусам загвар, имиджээ өөрчилж байх хэрэгтэй.  Тиймээс бид энэхүү нийтлэлдээ хүмүүсийн хувцсаа зохицуулан өмсөхдөө гаргадаг алдаа болон нас ахих тусам хувцаслалт, нүүр будалтдаа ямар өөрчлөлт гаргах ёстойг өгүүлэх болно.

Нас ахих тусам бид хувцаслалтандаа ямар алдаа гаргадаг вэ?

1 Хувцасны харьцааг бодолцохгүй байх

Тренд болж байгаа хувцаснуудыг сонгон өмсөхдөө хооронд нь зохицуулж, зөв харьцааг нь олж өмсөх хэрэгтэй. Хэрвээ та том, өргөн өмд өмссөн бол дээгүүрээ бариу майк, цамц өмсөх нь зүйтэй юм. Өмссөн бүх хувцас тань сул, өргөн бол та яг л шуудай өмссөн юм шиг харагдах болно.

Хувцасны харьцааг бодолцохгүй байх

2 Өнгө дагуу хувцас өмсөх

Цүнх, гутал, тэлээ гурав нэг өнгөтэй байх ёстой гэдэг нь үнэхээр хуучинсаг ойлголт юм. Та үнэхээр загварлаг, дэгжин хувцаслахыг хүсч байвал өмссөн хувцасныхаа ерөнхий өнгөнүүдээс гадна онцгой өнгөний элементүүдийг нэмж өгөх хэрэгтэй.

Өнгө дагуу хувцас өмсөх

3 Тэлээгээ мартах

Өмссөн бүх хувцас тань хэлхэгэр байвал биеийн тань галбир тодорч харагдахгүй. Мөн дээр өгүүлсэнчлэн, ямар нэгэн сул хувцас өмссөн бол өөр аль нэг зүйл нь бариу байх ёстой. Тиймээс, энэ тохиолдолд тэлээг нэмж өгч болох юм.

Тэлээгээ мартах

4 Хуучны загварыг шүтэх

Моод эргэдэг гэдэг шүү дээ. Гэхдээ та нэг хувцаслалтандаа хэтэрхий олон дээр үеийн хэв маягтай хувцас өмсч болохгүй. Моод хичнээн эргэсэн ч та заавал өөрийнхөө хэв маяг, биеийнхээ галбирт тохирсон хувцсыг л өмсөөрэй.

Хуучны загварыг шүтэх

5 Өсвөр насны хүүхэд шиг хувцаслах

Нас ахих тусам стиль, имиджээ бага багаар өөрчлөх хэрэгтэй. Учир нь 16 настай байхдаа өмсдөг байсан, жаахан охиныг шиг хувцсаа 30,40 хүртлээ өмсвөл үнэхээр утгагүй харагдах болно. Тиймээс аль болох насандаа тохируулж, өөрийн гэсэн имиджийг шинээр бий болгож байгаарай.

Өсвөр насны хүүхэд шиг хувцаслах

6 Хуучны хэв маягтай нүдий шилний рам

Нүдний шил бол харахад туслах хэрэгсэл төдийгүй гоёл чимэглэлийн нэгээхэн хэсэг шүү дээ. Тиймээс загварлаг, дэгжин харагдахын тулд нүдний шилнийхээ загварт ч бас анхаарах хэрэгтэй. Хуучин, улиг болсон загвартай нүдний шилнээсээ татгалзаж, сүүлийн үеийн, сайхан өнгө, загвартай шилийг сонгож зүүгээрэй.

Хуучны хэв маягтай нүдий шилний рам

7 Урт шулуун үс

Урт, шулуун үс нь хүнийг бага зэрэг овортой харагдуулдаг. Тиймээс нас ахих тусам үснийхээ хэв маягт анхаарч, буржийлгах зэргээр янзлах хэрэгтэй.

Урт шулуун үс

8 Ягаан өнгөөр хумсаа будах

Гар ч бас залуу, хөгшин харагдахад нөлөөлдөг юм шүү дээ. Харин яв ягаан, ногоон, бор гэх мэт өнгөөр будахад гар амьгүй, хөгшин харагддаг. Харин байгалийн бүдэг ягаан, өнгөгүй лакаар хумсаа будвал илүү залуухан харагдуулах болно.

Ягаан өнгөөр хумсаа будах

9 Хацраа өнгөлөх

Нас ахих тусам хацар өнгөлөх аргаа ч бас өөрчлөх хэрэгтэй. Учир нь нас ахисан мөртлөө хацраа яв ягаанаар будчихаад явбал үнэхээр утгагүй харагдах болно.

Хацраа өнгөлөх

10 Нүүрээ тэр чигээр нь хүрэл өнгөтэй болгох

Нүүрээ гэрэлтүүлж байна гээд хамар, дух, хацар, шанаа гээд бүх зүйлээ хүрэл өнгөөр будчихаж болохгүй. Хүрэл, бордуу өнгөтэй сүүдрийг зөвхөн шанаанаас хацар руу чиглүүлж будах хэрэгтэй.

Нүүрээ тэр чигээр нь хүрэл өнгөтэй болгох

11 Нүүрээ тодотгох

Нас ахих тусам хүний уруул, нүд, хөмсөг тодорхой хэмжээгээр жижгэрч, өнгөө алдаж байдаг. Тиймээс нүүрнийхээ будалтыг нас ахих тусам тод болгож байх нь зүйтэй.

Нүүрээ тодотгох

12 Тод өнгөтэй уруулын будаг

Тод өнгөтэй уруулын будаг залуу хүмүүст сайхан зохидог ч нас ахих тусам хүнийг овортой харагдуулдаг. Тиймээс уруулаа аль болох зөөлөн өнгөөр будахыг хичээгээрэй.

Тод өнгөтэй уруулын будаг

13 Инээмсэглэл

Дээрх хувцаслалт болон нүүр будалтын зөвлөгөөнүүдээс гадна наснаасаа залуу харагдах хамгийн найдвартай арга бол инээмсэглэх юм. Инээмсэглэл хүнийг илүү загварлаг, дур булаам харагдуулдгийг судалгаагаар ч  нотолсон байна.

Инээмсэглэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()