Дуртай суудлаа сонгож, хүнд хэрхэн дурладгаа мэдэж аваарай! /сонжоо/

Энэхүү сонжоогоор та өөрийгөө хайр дурлалын харилцаанд ямар байр суурьтай оролцдогоо олж мэдээрэй. Та өөрийгөө ямар төрлийн хүн бэ? гэдгийг танин мэдсэнээр хамтрагчтайгаа бат бөх, найдвартай харилцааг тогтоож чадах болно. Баранд ортол, таны урд дараах 3 сандал хоосон байна. Та эдгээрийн аль дээр нь суух вэ? Аль нэг сандлыг сонгосны дараа доод хэсгээс тайлбарыг уншаарай.

Дуртай суудлаа сонгож, хүнд хэрхэн дурладгаа мэдэж аваарай! /сонжоо/

Зүүн- Реалист, гэхдээ хөгжилтэй

Хэрвээ зүүн талын сандлыг сонгосон бол та үнэхээр нээлттэй, бусадтай дотно харилцаж чаддаг бөгөөд реалист хүн юм. Та өөрийгөө маш өндрөөр үнэлдэг бөгөөд сөрөг бодлуудаас аль болох ангид явахыг хүсдэг. Мөн нэг л итгэсэн хүндээ эцсээ хүртэл итгэдэг. Гэхдээ та хайртай хүнээсээ өөрийн эрхгүй л маш их зүйлийг шаардаад байх талтай.
Мөн та хэтэрхий романтик, дэврүүн хайраар хайрладаггүй, аль болох бодит байдалтайгаа хөл нийлүүлэн алхдаг. Гэхдээ та хэн нэгэнд дурласан бол маш их хүчин чармайлт гаргаж, заримдаа үүнээсээ залхах талтай. Харин таны найз залуу/ найз бүсгүй болох хүн үнэхээр азтай нэгэн байх болно.

Зүүн- Реалист, гэхдээ хөгжилтэй

Дунд- Үнэнч, шударга, гэхдээ залхмаар биш

Та бол зүрх сэтгэлээ маш сайн удирдаж, чиглүүлж чаддаг хүн. Гэхдээ та хайр дурлалын харилцаанд дэндүү гэмээр үнэнч юм. Хэрвээ нэг хүнд сэтгэл алдарсан бол түүнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй, зүрх сэтгэл чинь барагтай л хөрөхгүй аж. Бүр хайртай хүн чинь таныг хаяад явсан ч гэсэн та түүнийг хайрласан хэвээр л байх болно. Үүнээсээ болоод та өөрийгөө ч, эргэн тойрныхоо хүмүүсийг ч багагүй зовоож байдаг. Гэхдээ та хүнд цаг үеийг ухаалгаар даван туулах чадвартай. Мөн хосуудын харилцаанд та бус таны хамтрагч илүү голлох үүрэгтэй, гол шийдвэрүүдийг гаргах хандлагатай байна.

Дунд- Үнэнч, шударга, гэхдээ залхмаар биш

Баруун- Эхэндээ айдастай байх боловч өөртөө итгэлтэй

Та бага зэрэг бүрэг ичимхий тул хэн нэгэнтэй дотно харилцаанд орохдоо тааруу бөгөөд эхний үедээ жаахан биеэ барих хандлагатай байна. Гэхдээ та хайр дурлалын харилцаанд маш их хүчин чармайлт гаргаж, хамтрагчаа хэнээс ч илүү хайрлах болно. Харин таны хамтрагч зүрх, сэтгэл дотор чинь юу болж байгаа мэдэхийн тулд багагүй зовох болно. Тиймээс аль болох нээлттэй байхыг хичээгээрэй!

Баруун- Эхэндээ айдастай байх боловч өөртөө итгэлтэй

1

Өөрийнхөө зан чанарыг тодорхойлох бас нэгэн тест бол өнгөний сорил юм. Энэхүү тест нь танд ямар аура дутагдаж байгааг тодорхойлох бөгөөд танд ямар хамтрагч тохирохыг хэлж өгөх болно.
Өнгө нь хүний зан чанарыг тодорхойлох онцгой чадалтай  байдаг билээ. Та доорх өнгөнүүдээс өөртөө таалагддаг нэг өнгийг сонгож, тайлбарыг нь уншаарай.

2

Хэрвээ танд улаан өнгө маш их таалагддаг бол та хэн нэгнийг гүн гүнзгий хайрлаж чаддаг, бүр хайр дурлалгүйгээр үхэж ч мэдэх хүн юм. Гэхдээ та бага зэрэг хөнгөмсөг байх магадлалтай.

3

Хэрвээ танд улбар шар өнгө таалагддаг бол та өөрийгөө жолоодуулж, хөдөлгөж чадах маш хүчтэй хайрыг хайж олоорой. Та хайртай хүнээсээ урам зориг, магтаалын үг сонсохыг маш их хүсдэг. Учир нь тэр таны хөдөлгөгч хүч шүү дээ.

4

Хэрвээ танд хув болон алтлаг өнгө таалагддаг бол та өөрийгөө маш сайн илэрхийлж чаддаг хүн юм. Та хэн нэгнийг хайрлуулж, түүгээрээ хайрлуулж чадсанаар өөртөө итгэх итгэлийг олж авч байдаг. Гэхдээ та өөрийнхөө байр сууринд маш бат бөх зогсдог учраас энэ нь хайртай хүнд тань хэцүү санагдаж болох юм.

5

Шар өнгөнд дуртай хүмүүс маш оюунлаг байдаг. Та ихэвчлэн өөртөө хүч, эрх мэдэл олж авахын тулд хэн нэгнийг хайрладаг. Гэхдээ та хайртай хүнтэйгээ маш гүн гүнзгий харилцаа тогтоож, эргэлт буцалтгүйгээр хайрлаж чаддаг.

6

Хэрвээ та ногоон өнгийг сонгосон бол таны хайр дурлалын харилцаа маш тогтвортой. Өөрөөр хэлбэл нэг хайрласан хүнээсээ хэзээ ч урваж, эргэж буцдаггүй. Мөн хайрласан хүн чинь танаас уйдаж, залхсан ч гэсэн танд түүний сэтгэлийг эргүүлэх онцгой чадал бий.

7

Тэнгэрийн цэнхэр өнгө нь амар амгалан, тайван тогтуун байдлыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл та хайр дурлалын харилцаанд маш хүлээцтэй, тэвчээртэй нэгэн байх болно.

8

Та хэн нэгэнд маш сайн итгэж чаддаг. Мөн та хайртай хүнээсээ халамж, анхаарал гэхээсээ илүүтэй итгэлцлэлийг л хүсч хүлээдэг. Тиймээс та итгэж болох хүнийг олох хүртлээ маш их эрэл хайгуул хийх хэрэгтэй болдог. Гэхдээ өөртөө яг тохирсон хүнийг олж авсан бол түүнийгээ чин сэтгэлээсээ хайрлаж, хэзээ ч өөрөө холдуулахгүй байх болно.

9

Таны хувьд хайр дурлалын харилцаа бол эрх чөлөөг мэдрэх нэгэн арга юм. Хэрвээ хамтрагч тань таны эрх чөлөөг хэтэрхий боомилж, байнга өөрийнхөө хүссэнээр байлгах гээд байвал та зүгээр л түүнээс холдож мэдэх л нэгэн. Мөн таны хамтрагч цаг заваас тань хэтэрхий их хомсолж, ажлаа хийж, амжилт гаргахад чинь саад болж байна гэж үзсэн цагтаа та түүнийг зүгээр л хаяад явчихдаг.

Энэ сонжоо нь таныг тухай 100% үнэн хэлж чадахгүй гэдгийг та хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Учир нь дэлхий дээр байгаа 7 тэрбум хүн бүгд тус тусын зан араншинтай, өөр өөрийн онцлогтой. Харин энэхүү сонжоог хүмүүсийн нийтлэг зан чанарт тулгуурлан гаргасан тул таны тухай бага ч болов үнэнийг хэлж дөнгөх биз ээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()