Эмэгтэйчүүдийн эмчээс асууж чаддаггүй 7 зүйл

Бэлгийн замын болон нөхөн үржихүйн системийнхээ эрүүл байдлыг хангах, шалгуулахын тулд эмэгтэйчүүдийн эмч дээр заавал очих ёстой байдаг билээ. Эмэгтэйчүүдийн эмч гэдэг бол охид, бүсгүйчүүдийн сайн найз, сайн ярилцагч байж гэмээнэ өвчнийг нь оношилж өгөх ёстой. Гэвч ихэнх бүсгүйчүүд, ялангуяа өсвөр насны охид эмэгтэйчүүдийн эмч дээр очоод, хүссэн бүхнээ, илэн далангуй асууж чаддаггүй нь үнэн юм. Тиймээс бид энэхүү нийтлэлээрээ эмэгтэйчүүдийн эмчээс хүмүүсийн асуухыг төвөгшөөдөг 7 асуултын хариуг хүргэх болно.

Эмэгтэйчүүдийн эмчээс асууж чаддаггүй 7 зүйл

1 Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлснээр онгон байдлаа алдах уу?

Өсвөр насны охид, эмэгтэйчүүдийн эмчид үзүүлснээр онгон байдлаа алдана хэмээх ойлголттой байх нь бий. Асуултын хариулт бол, үгүй! Юуны өмнө эмэгтэйчүүдийн эмч үзлэг хийж эхлэхийн өмнө тантай ярилцаж, онгон эсэхийг чинь асууж лавлах болно.

Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлснээр онгон байдлаа алдах уу?

2 Жирэмснээс хамгаалах эм аюултай юу?

Мэдээж үр хөндөлтөөс сэргийлдэг гэдэг утгаараа жирэмснээс хамгаалах эм нь хэрэгтэй зүйл юм. Гэхдээ эмэгтэйчүүдийн биед тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлдэг нь үнэн. Тиймээс жирэмснээс хамгаалах эм уух үедээ юу хийх, юу хийж болохгүй тухай эмчээсээ асууж, зөвлөөрэй.

Жирэмснээс хамгаалах эм аюултай юу?

3 Бэлгийн дур хүсэл буураад байгаа нь юутай холбоотой вэ?

Эмэгтэйчүүд, эрчүүдийг бодвол бэлгийн дур хүслийн тухай ярих нь бага байдаг. Бэлгийн дур хүсэл буурах нь дааврын тэнцвэргүй байдал, эсвэл нөхөн үржихүйн асуудал, өвчлөлтэй холбоотой байж болно. Тиймээс эмчийн үзлэгийн дараа, эсвэл дааврын шинжилгээ өгсний дараа хариулт нь тодорхой болох болно.

Бэлгийн дур хүсэл буураад байгаа нь юутай холбоотой вэ?

4 Би жирэмснээс хамгаалах эмээ уухаа хааяа уухаа мартчихдаг. Энэ үед жирэмсэн болох магадлалтай юу?

Зарим тохиолдолд энэ нь тийм ч сөрөг нөлөөгүй. Тиймээс үргэлжлүүлэн ном журмынх нь дагуу уух хэрэгтэй. Гэвч бэлгийн харьцаанд идэвхтэй орж байгаа үедээ эмээ уухаа мартах үед үр тогтох магадлалтай.

Би жирэмснээс хамгаалах эмээ уухаа хааяа уухаа мартчихдаг. Энэ үед жирэмсэн болох магадлалтай юу?

5 Бэлгийн ажил хийх үеэр маш их өвдөлт мэдрэгддэг, энэ нь ямар шалтгаантай вэ?

Бэлгийн ажил хийх үеэр өвдөх нь бэлэг эрхтний өвчлөл болон хорт хавдар /умайн хүзүүний/, эсвэл сэтгэл санааны байдалтай холбоотой байж болно. Хэрвээ бэлгийн ажил хийх үеэр өвдөөд байвал эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, оношлуулснаар шалтгааныг нь олж мэдэх боломжтой.

Бэлгийн ажил хийх үеэр маш их өвдөлт мэдрэгддэг, энэ нь ямар шалтгаантай вэ?

6 Сарын тэмдэг тогтмол ирэхгүй байх нь ямар аюултай вэ?

Сарын тэмдгийн мөчлөг алдагдах нь стресс, огцом жин нэмэх, хасах, цаг уурын өөрчлөлт, болон бэлгийн замын, нөхөн үржихүйн эрхтний өвчлөл зэрэг олон шалтгаантай.

Сарын тэмдэг тогтмол ирэхгүй байх нь ямар аюултай вэ?

7 Би нэг л бэлгийн хавьтагчтай байсан ч, бэлгийн замын өвчний шинжилгээ заавал өгөх ёстой юу?

Эмэгтэй хүн бүр тогтмол эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэж байх ёстой. Үүнд таны нэг бэлгийн хавьтагчтай байгаа эсэх нь хамаагүй бөгөөд бүх зүйл таны эрүүл мэнд, биеийн байдлаас л шалтгаална.

Би нэг л бэлгийн хавьтагчтай байсан ч, бэлгийн замын өвчний шинжилгээ заавал өгөх ёстой юу?

Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгийн үеэр аль болох асуухыг хүссэн бүхнээ асууж байгаарай. Энэ нь ирээдүйд тулгарч болзошгүй олон аюулаас сэргийлэх болно!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()