1
Хиймэл эд эрхтэн болон гоо сайхны хагалгаа
Тэр бүр амжилттай болдоггүй байсан ч эрт дээр үед гоо сайхны хагалгаа хийгддэг байжээ. Хиймэл эрхтний нэгэн жишээ бол эртний Египетийн олдворуудын нэг болох хиймэл хөл юм. Мөн Энэтхэгт НТӨ 800 онд хиймэл хамар хийгдэж байв.
2
Ус зайлуулах суваг, НТӨ 2600 он
Хамгийн эртний ус зайлуулах сувгийн технологи Индус голын эрэг дагуух “Мохенжо-даро” сууринд бүтээгдсэн бөгөөд энд нийтийн ариун цэврийн өрөө болох бохир усны шугамууд байсан аж. Мөн Вавилон, эртний Хятадын зарим хотууд болон эртний Ромд усны шугам сүлжээний инженерийн ажлууд хийгдэж байсан гэдэг.
3
Баттерей, НТӨ 2500 он
Хамгийн эртний баттерейг “Багдадын баттерей” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь дотроо зэсээр бүрхэгдсэн, шавар ваар юм. Үүнээс үзвэл эртний Вавилончууд цахилгаан гүйдлийн тухай ойлголттой байсан байж болох юм. Гэхдээ зарим судлаачид зэс дотортой савыг зүгээр л юм агуулах зорилготой байсан гэж үздэг аж.
4
Гал шидэгч, НТӨ 420 он
Гал шидэгчийн хамгийн анх Пелопоннезийн дайны (Афин, Спартагийн дайн) үеэр хэрэглэж байсан бөгөөд үүнийг “Грекийн гал” гэж нэрлэдэг байв. Энэ нь шатамхай хольц бэлтгэн хийх зориулалттай зэс хоолой юм.
5
Сэрүүлэгтэй цаг, НТӨ 400 он
Эртний Грекийн философич Платон хамгийн анх “усан цаг” хэмээн нэрлэгддэг, нэг төрлийн сэрүүлэгтэй цагийг хэрэглэж байжээ. Уг цаг нь түүнийг хичээлээ цагтаа эхлэхэд туслан, дуу гаргадаг байв. Усан цагийг үргэлжлүүлэн эртний Ром болон Ойрхи Дорнодод хөгжүүлсэн аж. Харин механик хөдөлгүүртэй, сэрүүлэгтэй цаг анх Хятадад 8-р зуунд бүтээгдсэн бөгөөд 14-р зуунаас Европчууд хэрэглэж эхэлсэн аж.
6
Робот, НТӨ 323 он
Хамгийн анхны робот нь одоогийн Египетэд буюу “Фарос” арлын гэрэлт цамхагт (Александрын гэрэлт цамхаг) бүтээгдэж байв. Цаг тутамд уг робот хонхыг цохиж, олон хүнд цаг хэд болж байгааг хэлж өгөх үүрэгтэй байв. Шөнийн цагаар хонхны оронд бүрээн дуу гаргаж, далайчдад замаа олоход нь тусалдаг байжээ. Харин үүний дараа 18-р зууны үед үүнтэй төстэй дуугардаг, “робот”-той цагийг Европт хэрэглэдэг байсан.
7
Автомат хаалга, 1-р зуун
Өөрөө онгойгдож, хаагддаг хаалга нь анх эртний Грект бүтээгдэж байв. Энэ хаалга нь уураар ажилладаг бөгөөд, хоолойд байгаа усыг доороос нь гал түлж, халаахад уур гарч, уурнаас гарсан хүчээр хаалгыг онгойлгодог байжээ.
8
Автомат машин, 1-р зуун
Орчин үед бид автомат машинаас маш олон зүйлийг худалдан авах боломжтой болсон шүү дээ. Харин НТ 1-р зуунд сүмийн ариун усыг хүртэхийн тулд энэхүү төхөөрөмж рүү зоос хийдэг байв. Төхөөрөмжийн хоолой руу зоос хийхэд, дунд хэсэгт нь даралт очиж, усыг цоргоор гадагшлуулах маягаар ажилладаг.
9
Туулах замыг хэмжигч, 1-р зуун
Сүйх тэргээр хэр хол явсныг хэмжих төхөөрөмжийг анх 1-р зуунд бүтээж байжээ. Уг төхөөрөмж нь сүйхний дугуйнуудын дээр тоо гүйх маягаар, аялагчийг ямар зам туулсныг харуулдаг байжээ. Мөн энэ үед, үүнтэй төстэй төхөөрөмж Хятадад бүтээгдсэн байна.
10
Долгион хэмжигч, 132 он
Хятадын Жан Хөн хэмээх хүний бүтээсэн энэхүү төхөөрөмжөөр газар хөдлөлтийг урьдчилан мэддэг байжээ. Уг сав хэлбэртэй зүйл нь 8 нүхтэй, дотроо хүрэл бөмбөгнүүдтэй бөгөөд газрын чичирхийлэл мэдрэгдэхэд лууны амаар хүрэл бөмбөгнүүд гарч ирдэг байжээ.
11
Компьютер, НТӨ 100 он
Уг төхөөрөмжийн хэлбэр нь өнөөгийн компьютерийн механизмтай төстэй аж. Харин үүгээр эрт үед нар, сарны хөдөлгөөнийг баримжаалах, Олимпийн наадам эхлэх өдрийг тооцдог байсан аж.
Харин уг зурган дээр байгаа хүний барьсан зүйл нь орчин цагийн зөөврийн компьютертэй төстэй харагдаж байгаа боловч жирийн нэг үнэт эдлэлийн хайрцаг байна.
12
Нарны шил, 10-р зуун
Цасан дээр нарны гэрэл ойж, нүд өвтгөхөөс сэргийлэх зорилготой уг шилийг анх Арктикийн бүсд амьдардаг хүмүүс бүтээжээ. Гэхдээ үүнийг шилээр бус нарийн зорж, бэлтгэсэн зааны соёогоор хийдэг байсан аж.