Таны биологийн нас хэд вэ? /тест/

“Нас бол тоо гэдэг үгийг та олонтоо сонсож байсан биз ээ. Гэвч, магадгүй таны бичиг баримтан дээр бичигдсэн тоо, биологийн настай чинь дүйцэхгүй байхыг үгүйсгэхгүй. 40 настай хирнээ аль хэдийн хөгшин хүн шиг, эсвэл 60-тай хирнээ 40 настай хүн шиг л гялалзаж явдаг хүмүүс цөөнгүй бий. Харин та өөрийнхөө царай болон бие махбодоо хэдэн настай хүнийх шиг байгааг мэдэхийг хүсвэл бидний бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулна уу.

Таны биологийн нас хэд вэ? /тест/

1 Нурууны сунгалт

Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоод, гараа газарт хүргэхийг эрмэлз. Хэрвээ таны гар:

  • Алгаараа шаланд бүрэн хүрч байвал - 20 настай
  • Хуруу хүрч байвал - 30 настай
  • Шагайндаа хүрч байвал - 40 настай
  • Шилбэнд хүрч байвал - 50 настай
  • Өвдгөнд хүрч байвал - 60 настай гэсэн үг юм.

Нурууны сунгалт

Мөн нурууны сунгалт, хүч чадлыг хэмжих бас нэгэн тест бол, хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад минутад хэдэн удаа урагш тонгойж чадахаа тоолох юм.

  • 50 удаа тонгойж чадвал - 20 настай
  • 35-49 удаа тонгойж чадвал - 30 настай
  • 30-34 удаа тонгойж чадвал - 40 настай
  • 25-29 удаа тонгойж чадвал - 50 настай
  • Харин 60-аас дээш настай бол минутад 24-өөс бага удаа л тонгойж чадах юм.

2 Хурд

Энэ тестийг хийхэд танд нэг туслагч хэрэгтэй. Туслагчдаа 50 см-ийн урттай шугамыг 0 цифрийг доош харуулан бариулах бөгөөд энэ үед таны гар 0 цифрээс 10 см-ийн доор байрлах ёстой юм. Туслагч шугамыг тавихад эрхий, долоовор хуруугаараа чимхэж аваарай. Та шугамын аль хэсгээс барьж авсан бэ?

  • 20 хүртэлх см - 20 настай
  • 20-25 см - 30 настай
  • 25-35 см - 40 настай
  • 45-50 см бол та 60 настай гэсэн үг юм.

Хурд

3 Тэнцвэр

Нүдээ аниад, нэг хөлөө өргөж, зогсоорой /Хөл тань газраас 10 см-ийн өндөрт байх ёстой/ . Хэр удаан тэнцэж чадсан эсэхээрээ насаа ийн тодорхойлоорой.

  • 30 секундээс дээш - 20 настай
  • 20-30 секунд - 30 настай
  • 15-20 секунд - 40 настай
  • 10-15 секунд - 50 настай
  • 10-аас бага секунд - 60 настай

Тэнцвэр

4 Арьс

Эрхий, долоовор хурууныхаа хоорондын арьсыг чимхэж, улайлт нь хэр хурдан арилахыг ажиглаарай.

  • Тэр дороо тэнийвэл - 20 настай
  • 5 секунд - 30 настай
  • 8 секунд - 40 настай
  • 10 секунд - 50 настай
  • 15-аас дээш секунд бол - 60 настай

Арьс

5 Уушгины эрүүл мэнд

Уушгины хүчин чадлыг шалгахын тулд та лааг хэр хол зайнаас үлээн, унтрааж чадахаа шалгаж үзээрэй.

  • 1 метр болон түүнээс хол зайнаас унтрааж чадсан бол - 20 настай
  • 70-80 см - 40 настай
  • 50-60 см - 60 настай

Уушгины эрүүл мэнд

6 Үе мөчний хөдөлгөөн

Үе мөчний уян хатан байдлаа шалгахын тулд хоёр гараа нурууныхаа ард нийлүүлээрэй. Хэрвээ та 20 настай бол гар тань хоорондоо чөлөөтэй нийлэх ёстой. Хуруунууд л дөнгөж нийлж байвал 30 настай, хуруунууд нийлэхэд маш ойрхон байвал 40 настай, харин та 50-аас дээш настай бол үүнийг хийхэд маш хэцүү байх болно.

Үе мөчний хөдөлгөөн

7 Төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа

Үүнийг шалгахын тулд танд нэг туслагч болон бага зэргийн бэлтгэл хэрэгтэй. А4-ийн цаасыг ширээн дээр тавьж, дээр нь 5 зураас зурж, 1-25 хүртэлх тоог замбараагүй, энд тэнд нь бичнэ. Харин та үзэг авч, тухайн тоонуудыг чадахаараа хурдан, 5 баганад 5,5-аар хуваан, дарааллуулж бичнэ. Үүнийг хийхэд танд хэдэн секунд шаардагдсан бэ?

  • 35 секундээс бага бол - 20 настай
  • 36-40 секунд - 30 настай
  • 41-50 секунд - 40 настай
  • 50-60 секунд - 50 настай

Төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа

8 Бэлгийн харьцаа

Та 7 хоногт хэдэн удаа бэлгийн харьцаанд ордгоороо насаа тодорхойлж болох юм.
6-аас дээш бол - 20 настай
5-6 удаа - 30 настай
3-4 удаа - 40 настай
Харин долоо хоногт нэг, эсвэл 2 долоо хоногт нэг удаа гэх мэтчилэн бэлгийн харилцаанд ордог бол та 50-аас дээш настай гэсэн үг юм.

Бэлгийн харьцаа

Дээрх сорилд хүний бие эрхтний үйл ажиллагааг аль болох нарийн шинжлэхийг зорилоо. Сорил бүрийн хариу ялгаатай гарч болох тул та тест бүрийн хариуг цаасан дээр бичээд, арифметик дундажыг бодож гаргах маягаар өөрийнхөө биологийн насыг тодорхойлоорой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()