Та үүнийг мэдэх үү?

Бидний амьдарч байгаа дэлхий ертөнц нууцлаг зүйлсээр дүүрэн учраас хүн төрөлхтөн бид бүхнийг танин мэднэ гэдэг бараг л боломжгүй юм. Гэхдээ хүмүүс маш ойлгомжтой юм шиг зүйлийг мэдэхгүй, андуурч явдаг байх нь элбэг бий. Тиймээс та өөрийгөө эвгүй байдалд оруулахгүйн тулд дараах энгийн хэрнээ хүн бүрийн мэддэггүй зүйлийг мэдэж аваарай.

Та үүнийг мэдэх үү?

1 Хүйтнээс болж ханиад хүрдэггүй

Хүмүүсийн бодол: “Гадаа хүйтэн байна, ханиад хүрэх вий дээ...”
Бодит байдал: Ханиад бол нэг төрлийн вирусийн халдвар юм. Өөрөөр хэлбэл өвчтэй хүнээс, бусад хүнд халддаг вирус юм. Харин даарснаас болж дархлааны систем муудаж, вирусийн халдварт мэдрэг болдог байна. Тиймээс та вирусийн халдвар аваагүй л бол гадаа хэчнээн хүйтэн байсан ч ханиад хүрэхгүй гэсэн үг юм.

Хүйтнээс болж ханиад хүрдэггүй

2 “Гуравдагч ертөнцийн орнууд” хэмээх ангилал нь ядуу, буурай гэсэн ойлголтой ямар ч холбоогүй

Хүмүүсийн бодол: Гуравдагч ертөнцийн орнууд бол ядуу буурай, хөгжил дорой орнууд.
Бодит байдал: Дэлхийн хоёрдугаар дайны дараа дэлхийн нийт улс орнууд геополитикийн гурван бүст хуваагдсан. Үүнд, “Нэгдүгээр ертөнцийн орнууд” бол Америкийн нөлөөний хүрээн дэх улсууд, “Хоёрдугаар ертөнцийн орнууд” бол ЗХУ-ын нөлөөний хүрээн дэх улсууд, харин “Гуравдагч ертөнцийн орнууд” бол энэ хоёрын алиных нь нөлөөний бүст ороогүй улс орнууд юм.

“Гуравдагч ертөнцийн орнууд” хэмээх ангилал нь ядуу, буурай гэсэн ойлголтой ямар ч холбоогүй

3 Хамелеон нь орчин тойрондоо зохицох гэж арьсныхаа өнгийг өөрчилдөггүй

Хүмүүсийн бодол: Хамелеон нь биеэ хамгаалахын тулд арьсныхаа өнгийг хувиргадаг.
Бодит байдал: Хамелеон арьсныхаа өнгийг өөрчлөх нь түүний сэтгэл хөдлөл, биеийн нөхцөл байдлаас нь шалтгаалдаг. Энэ нь мөн биеийн дулаанаа барих, бусад амьтадтай харилцах гэсэн оролдлоготой нь холбоотой.

Хамелеон нь орчин тойрондоо зохицох гэж арьсныхаа өнгийг өөрчилдөггүй

4 Хөлс дарагч, хөлрөлтийн эсрэг бэлдмэл нь хоорондоо ялгаатай

Хүмүүсийн бодол: Хөлс дарагч, хөлрөлтийн эсрэг бэлдмэл нь хоёулаа хөлсний үнэрийг дарах зорилготой.
Бодит байдал: Хүний хөлсөнд ямар ч үнэр байдаггүй. Харин хөлснөөс үүдэлтэй таагүй үнэр нь нянгуудаас болж үнэртдэг. Хөлрөлтийн эсрэг бэлдмэл нь хөлсний ялгаралтыг бууруулдаг бол хөлс дарагч нь зөвхөн үнэрийг дарах үүрэгтэй байна. Мөн хөлс дарагч нь гоо сайхны бүтээгдэхүүн бол хөлрөлтийн эсрэг бэлдмэл нь арьсны бүтцийг өөрчилдөг ажээ.

Хөлс дарагч, хөлрөлтийн эсрэг бэлдмэл нь хоорондоо ялгаатай

5 Франкштейн бол мангас биш эрдэмтний нэр

Хүмүүсийн бодол: Үхээд сэхсэн мангас, зохиол, кино, театр жүжгийн дүр.
Бодит байдал: Мэри Шэллейгийн “Франкштейн” романд гардгаар, Виктор Франкштейн гэх эрдэмтэн үхсэн хүмүүсийн эд, эрхтнийг цуглуулж, хооронд нь нийлүүлэн мангас бүтээсэн. Харин уг зохиол дээр мангаст ямар нэгэн нэр өгөөгүй байна. Тиймээс бусад кино, жүжиг зэрэгт мангасыг, эрдэмтэн Франкштейнийх нь нэрээр нэрлэсэн гэнэ.

Франкштейн бол мангас биш эрдэмтний нэр

6 Нугасанд талх өгч болохгүй

Хүмүүсийн бодол: Нартай сайхан өдөр голын эргээр зугаалангаа, амьтанд буян үйлдэж, талх өгөхөд буруутахгүй.
Бодит байдал: Нугасыг талхаар хооллох нь аюултай. Учир нь талханд, нугасны биед хэрэгтэй ямар ч шим тэжээл байхгүй, харин нугаснууд талхны амтанд дуртай болохоор л иддэг. Түүгээр ч барахгүй талх нь нугасны биеийн хэлбэр, галбирт муугаар нөлөөлж, нисч чадахаа болиход ч хүргэх аюултай байна.

Нугасанд талх өгч болохгүй

7 Хүн бүрд гэдэсний булчин байдаг

Хүмүүсийн бодол: Гэдэсний таталт хийвэл гэдэс чангарч, булчинтай болно.
Бодит байдал: Хүн бүрд өөрийн гэсэн хэвлийн булчин байдаг. Тэдгээр нь гагцхүү гэдэсний өөхөн давхаргын доор орчихсон байдаг тул харагддаггүй байна. Хэрвээ та гэдсэндээ булчинтай болохыг хүсч байвал дан ганц гэдэсний таталт хийлгүйгээр гүйж, хоолны дэглэм барих зэргээр эхлээд илүүдэл жингээ хаях хэрэгтэй.

Хүн бүрд гэдэсний булчин байдаг

8 Компьютерийн гарны “F, J” үсэгнүүд дээр хуруугаа зөв байрлуулахад туслах товгор байдаг

Хүмүүсийн бодол: “F, J” үсэгнүүд дээр яагаад товгор байдаг юм бол? Магадгүй сохор хүмүүст зориулсан юм болов уу?
Бодит байдал: Эдгээр товгорууд нь компьютер дээр гарынхаа 10 хуруугаар шивэхийн өмнө, хуруунуудаа зөв байрлуулахад чиглүүлэх үүрэгтэй ажээ. Хэрвээ та эдгээр товгоруудыг мэдэрч чадсан бол компьютерийнхээ гар руу харахгүйгээр шивж чадах юм.

Компьютерийн гарны “F, J” үсэгнүүд дээр хуруугаа зөв байрлуулахад туслах товгор байдаг

9 Загасыг бөөрөнхий аквариумд хийж болохгүй

Хүмүүсийн бодол: Бөөрөнхий аквариумд хийсэн алтан загас маш сайхан харагддаг учраас гэр орныг чимж өгдөг. Хүүхэлдэйн кинон  дээр ч бас загаснуудаа дандаа бөөрөнхий аквариумд хийсэн харагддаг.
Бодит байдал: Ийм аквариумд шүүлтүүр байдаггүй учраас загасны эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Мөн аквариум бөөрөнхий хэлбэртэй байх нь загасыг маш их ядраадаг аж. Түүнчлэн бөөрөнхий аквариумны ам нь жижигхэн учраас хүчилтөрөгч бага орж ирэн, загас хангалттай хүчилтөрөгчийг олж авч чадахгүйд хүргэдэг гэнэ.

Загасыг бөөрөнхий аквариумд хийж болохгүй

10 Машины салоны толь нь шөнийн тохируулгатай байдаг

Хүмүүсийн бодол: Шөнө, оройн цагаар машин жолоодоход хэцүү байдаг. Учир нь ард яваа машины гэрэл нь машины салоны гэрлэнд ойж, нүдийг өвтгөдөг. Үүнийг шийдвэрлэх ямар ч арга байхгүй.
Бодит байдал: Машины салоны гэрэл нь хүний нүдийг, арын машины хурц гэрлээс хамгаалах зорилготой өдөр шөнийн тохируулгатай байдаг. Хэрвээ та толио шөнийн тохируулган дээр нь тавихыг хүсч байвал толь тогтоогчний доод талыг нь дээш түлхэж, дараарай. Ингэснээр толины харах өнцөг өөрчлөгдөж, арын машины гэрэл толинд ойж харагдахгүй.

Машины салоны толь нь шөнийн тохируулгатай байдаг

11 Том болсон мууранд сүү өгч болохгүй

Хүмүүсийн бодол: Сүү бол муурны гол хоол, тэжээлийн нэг юм. Ер нь хүүхэлдэйн кино болгон дээр муураа дандаа л сүүгээр хооллож байдаг.
Бодит байдал: Муур сүүний бактери буюу лактозийг боловсрулахын тулд лактазийн энзимийг ялгаруулах шаардлагатай байдаг. Муужгайнуудын ходоод “лактаз” энзимийг ихээр ялгаруулдаг тул сүүг төвөггүй ууж, шингээж чаддаг байна. Харин муурыг өсч том болох тусам энэхүү энзимийн ялгаралт буурч байдаг болохоор сүүг боловсруулах чадвар нь мууддаг аж. Тиймээс том болсон мууранд сүүг их хэмжээгээр өгвөл гэдэс, ходоод нь хямрах болно.

Том болсон мууранд сүү өгч болохгүй

12 Антибиотик нь ханиад томууны вирусийг устгадаггүй

Хүмүүсийн бодол: Ханиад хүрсэн үед заавал эмч дээр очих шаардлагагүй, антибиотик уугаад л эдгэчихнэ.
Бодит байдал: Антибиотик нь вирусыг дардаггүй, харин халдварыг нь л намдаах үүрэгтэй. Вирусны бүтэц нь нянгаас өөр бөгөөд нянг бодвол илүү хурдан тархдаг. Харин антибиотик нь эдгээр вирусийн тархалтыг зогсоодог учраас ханиадыг арай хурдан намдаахад тусладаг нь үнэн юм.

Антибиотик нь ханиад томууны вирусийг устгадаггүй

13 Чихэвчийг микрофоний оронд ашиглаж болно

Хүмүүсийн бодол: Компютерт дуу хоолойгоо бичихийн тулд заавал онцгой төхөөрөмж шаардлагтай.
Бодит байдал: Хэрвээ дууны чанар тийм ч чухал биш гэж үзэж байвал та жирийн нэг дуу сонсдог чихэвчээ микрофон болгон ашиглаж болно.

Чихэвчийг микрофоний оронд ашиглаж болно

14 Машины аль талд түлшний савны таг байгааг хялбар мэдэж болно

Хүмүүсийн бодол: Хэрвээ таньдаг хүнийхээ машиныг унаж яваад, шатахуун хийх хэрэг гарвал заавал машинаасаа бууж байгаад, шатахууны савны таг нь аль талдаа байгааг мэднэ.
Бодит байдал:  Машины хяналтын самбар дээрх шатахууны зургийн хажууд аль нэг тийшээ заасан сум байдаг. Үүнийг харснаар, та түлшний савны таг аль талдаа байрлаж байгааг мэдэж болно.

 

Машины аль талд түлшний савны таг байгааг хялбар мэдэж болно

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()