1
Эмч нар юу гэж зөвлөдөг вэ?
Эмч нарын үзэл бодол нь зөв хооллолтын мэргэжилтнүүдээс өөр юм. Ер нь бол хүн биеийнхээ жингийн 30кг тутамд өдөрт нэг литр ус уух ёстой аж. Өөрөөр хэлбэл, хэрвээ та 60 кг жинтэй бол өдөрт 2л ус заавал уух ёстой гэсэн үг юм. Харин эмч нарын үзэж байгаагаар хүн биеийнхээ жингээс гадна идэж байгаа хоол хүнс, амьдралын хэв маягаасаа шалтгаалан харилцан адилгүй хэмжээтэй усыг уух ёстой аж. Тухайлбал:
- Өдөр ямар төрлийн хоол идэж байгаа
- Ямар уур амьсгалтай газар амьдарч байгаа
- Өдөрт хэр хэмжээний дасгал хөдөлгөөнийг хийж байгаа
- Ямар нэгэн архаг, хууч өвчин байгаа эсэх
Унтахынхаа өмнө ус уух нь биед ямар сөрөг нөлөөтэй вэ? гэдгийг мэдэхийн тулд орондоо орохынхоо өмнө 1,5 аяга цэвэр ус уугаарай. Маргааш өглөө нь биеэ сайтар шинжиж, хавагнасан байгаа эсэхээ шалгаж, шөнө хэдэн удаа нойл орсноо тоолоорой. Оройн унтахын өмнө ийм хэмжээний ус уухад шөнө маш тавгүй нойрсож, бие хөндүүр болдог байна.
2
Усыг ямар хэмжээгээр уух хэрэгтэй вэ?
Дээрхээс дүгнэн үзвэл унтахаасаа өмнө их ус уувал хүний бие түүнийг шингээж чаддаггүй учраас хавагнах гэх мэт таагүй нөлөө үзүүлдэг. Харин унтахынхаа өмнө 100-150 мл ус уувал биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй аж. Түүнчлэн унтахаасаа өмнө маш бага ус уух, эсвэл огт уухгүй байсан ч хөл гар хавагнах гэх мэт сөрөг шинж тэмдгүүд илэрч байвал заавал эмчид хандаарай.
Мөн дээр дурдсан өдөрт уух ёстой нийт усаа зөвхөн өдрийн цагаар уугаарай. Өдрийн цагаар уух ёстой усаа ууж чадаагүй байсан ч, оройн цагаар ус уух хэрэггүй гэдгийг санаарай.
3
Орой унтахын өмнө дараах зүйлсийг уувал биед юу болох вэ?
- Ногоон цай- Унтахынхаа өмнө ууж болохгүй. Ногоон цайнд кофеноос 3 дахин бага кафейн агуулагддаг тул нойр сэргээх муу талтай.
- Байхуу цай- Ногоон цайнаас нэг их ялгаагүй. Толгой тархийг сэргээдэг тул унтаж амрахынхаа өмнө уух хэрэггүй.
- Ургамлын цай- Мэдрэлийн системийг амрааж, зүрхний цохилтыг хэвийн болгоно. Ялангуяа унтахынхаа өмнө 100-150 гр балжингарма цэцгийн цайнд, гааны навч хийж уувал маш сайн.
Орой унтахын өмнө төдийгүй өдрийн бусад цагаар аль болох дэлгүүрийн жүүс, хийжүүлсэн ундаа зэргээс татгалзаарай. Мөн өглөө босоод ногоон цай, байхуу цай, кофе зэргийг тодорхой хэмжээгээр уувал бие махбод сэргэж, өдрийн эрч хүчийг өгөх болно.