Жастин Бибертэй унтсан нууцлаг бүсгүйчүүд

Дуучин Жастин Биберийн балчир, гэнэн хонгор нас аль хэдийн ард хоцорч, олон бүсгүйчүүдтэй хайр дурлалын харилцаатай, эсвэл нэр холбогдсон тухай ярианы бай болж байгаа билээ. Ялангуяа түүнтэй унтсан гэсэн нэр зүүдэг охидын цуваа ар араасаа хөврөх бөгөөд бид энэхүү нийтлэлдээ тэдгээр охидоос 15-ыг нь онцлон дурдах болно. Тэдгээр охид чамгүй гоо үзэсгэлэнтэй, халуухан охид гэдгийг та дараах нийтлэлээс олж мэдэх болно.

Жастин Бибертэй унтсан нууцлаг бүсгүйчүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сахара Рей (Sahara Ray)

Ихэнх эрчүүдийн адилаар Жастин Бибер царайлаг, халуухан эмэгтэйчүүдээр хүрээлүүлэх дуртай. Сахара бол Жастин Бибертэй нэр холбогдсон олон шаргал үстэй бүсгүйчүүдийн нэг билээ. Тэрээр Австралиас гаралтай усны хувцасны загвар зохион бүтээгч, загвар өмсөгч юм. Сахара, Жастин Бибер нар 2016 онд Хавай арал руу хамтдаа аялсан юм. Тэд Хавай арал дээр усны хувцастай авахуулсан халуухан зурагнуудаа цахим ертөнцөд нийтэлснээр багагүй шуугианыг тарьсан юм. Гэвч тэдний харилцаа тийм ч удаан үргэлжлээгүй ажээ.

Сахара Рей (Sahara Ray)

2 Хэн ч биш байсан бүсгүй Мадридын загварын шоунд оролцох болсон нь

Синди Кимберлей (Cindy Kimberley) бол загварын ертөнцөд хөл тавиад удаагүй байгаа залуухан бүсгүй юм. Тэрээр Жастин Бибертэй нэр холбогдох үедээ дөнгөж 17 настай байжээ. Үүнээс өмнө тэр жирийн л нэг даруухан охин байсан боловч, түүнтэй нэр холбогдох болсны дараахан л загварын агентлагуудтай хамтарч ажиллах болжээ.  Тэд харилцааныхаа тухай албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй ч гэлээ тэдний дунд ямар нэгэн нууц харилцаа бий гэдэгт маш олон хүн итгэж байв.

Хэн ч биш байсан бүсгүй Мадридын загварын шоунд оролцох болсон нь

3 Клипэнд тоглосон бүсгүй

Эшли Мүүр (Ashley Moore) нь Калифорниас гаралтай загвар өмсөгч бөгөөд дуучин “Drake”-ийн “Hold on We’re Going Home” дууны клипэнд тоглосон аж. Эшли Мүүр нь дуучин Дрейк болон Жастин Бибер нартай хоёулантай нь болзож байсан гэнэ. Тэд анх 2013 онд болзож байсан бөгөөд саяхнаас дахин уулзаж эхлээд байгаа гэнэ.

Клипэнд тоглосон бүсгүй

4 Дахин дахин Хейли Балдвинтай (Hailey Baldwin)

Жастин Бибер Кайли болон Кендел Женнертэй нэр холбогдсоны дараахан Хэйли Балдвин гэх энэхүү бүсгүйтэй болзож эхэлсэн байна. Гэвч тэдний харилцаа нь үнэхээр адармаатай бөгөөд болзож байгаа, эсвэл салсан эсэхийг нь хэлэхэд тун хэцүү гэнэ. 2016 онд л тэд хамгийн удаан үерхсэн бөгөөд олон нийтийн газраар хамтдаа явж харагдсан нь папарацичидийн нүдийг хужирласан билээ.  Гэвч нэг их удаагүй салцгаасан аж.

Дахин дахин Хейли Балдвинтай (Hailey Baldwin)

5 Софиатай тогтоосон богино хугацааны харилцаа

Тэрээр Софиатай нэг хэсэг үерхэж байгаад салсныхаа дараа дахин түүний Инстаграммд хийсэн зурагнууд дээр хөөрхөн байна, царайлаг байна гэх мэтчилэн сэтгэгдэл үлдээх болжээ. Мөн тэдний олон нийтийн газраар хамтдаа яваа халуухан зурагнууд нь олон нийтийн сүлжээнд ил болсон билээ. Гэвч удалгүй Жастин Бибер өөр эмэгтэйтэй нэр холбогдох болсон.

Софиатай тогтоосон богино хугацааны харилцаа

6 Өөр нэгэн загвар өмсөгчтэй өдрийг хамтдаа өнгөрүүлсэн нь

Өнгөрсөн жилийн 8-р сард Жастин Бибер загвар өмсөгч Бронт Блампид (Bront Blampyd)-тай Мерседес Бенз машин хөлөглөн Лондон хотоор зугаалсан билээ. Тэд Лондонд хөгжмийн фестивальд оролцох зорилготой явсан байна. Хамгийн сонирхолтой нь Лондонгоор зугаалахаасаа өмнө тэд хэсэг үерхэж байсан төдийгүй, Бронт болон Биберийн өмнөх найз бүсгүй Софиа нар нь найзууд юм. Мөн тэд зочид буудал руугаа хамт явж, спагаар үйлчлүүлэн,  шөнийг хамтдаа өнгөрүүлсэн байна.

Өөр нэгэн загвар өмсөгчтэй өдрийг хамтдаа өнгөрүүлсэн нь

7 “Victoria Secret”-ийн загвар өмсөгчтэй тогтоосон харилцаа

Шанина Шаик (Shanina Shaik) бол Жастин Бибертэй нэр холбогдсон бас нэгэн Австрали бүсгүй юм. Тэд аль хэдийн унтсан гэдэг нь ил болсон боловч бусад бүсгүйчүүдийн адилаар харилцаа нь тийм ч удаан үргэлжлээгүй аж. Тэд 2015 онд Лас Вегасаар хамтдаа зугаалж байсан бөгөөд үүний дараа Шанина түүнтэй авахуулсан зурагнуудаа Инстаграмм дээрээ нийтэлжээ.

“Victoria Secret”-ийн загвар өмсөгчтэй тогтоосон харилцаа

8 Нэг шөнийг хамтдаа өнгөрүүлсэн нь

Жастин Бибертэй нэр холбогдсон дараагийн халуухан бүсгүйчүүдийн нэг бол Хью Хефнер (Hugh Hefner) юм. Тэд хамтдаа Жастин Биберийн дарвуулт онгоцоор зугаалж байхдаа папарицичидийн нүдэнд өртсөн аж. Гэвч энэ үедээ Жастин Бибер нь Кендал Женертэй үерхэж байсан бөгөөд Хьютэй тогтоосон харилцаа нь зөвхөн нэг шөнийн л явдал байсан бололтой.

Нэг шөнийг хамтдаа өнгөрүүлсэн нь

9 Эгчмэд бүсгүй Никола

Никола Пелц бол Холливудын жүжигчин бөгөөд түүнийг “Transformers: Age of Extinction” киноных нь дүрээр та бүхэн андахгүй биз ээ. Тэрээр Жастин Бибертэй 2016 онд, түүний шинэ цомгийнхоо нээлтийг хийсний дараа үерхэж эхэлсэн аж. Тэд бие биедээ маш сайн байсан ч харилцаа нь тийм ч удаан үргэлжилж чадаагүй юм. Учир нь энэ үед Бибер өөр олон охидтой нэр холбогдож, папарацичидийн хараанд өртөж байсан билээ.

Эгчмэд бүсгүй Никола

10 Мэдисон Бийр (Madison Beer)

Тэрээр 2012 онд буюу өсвөрийн од хэвээр байхдаа 13 настай охин Мэдисон Бийртэй нэг студид бичлэг хийлгэж байжээ. Энэ үеэс хойш тэд дотно биш ч тодорхой хэмжээнд харилцаа, холбоотой байсан байна. Гэвч Мэдисон өдгөө нас бие гүйцсэн, залуухан, халуухан бүсгүй болсон бөгөөд Жастин Бибертэй хайр дурлалын харилцаатай хэмээх шуугианд нэлээдгүй өртжээ. Мөн Селена Гомез түүний тухай: “Тэр Жастин Биберийн яг л дүү шиг нь байдаг” гэж хэлж байв.

Мэдисон Бийр (Madison Beer)

11 Хэйли Штайнфельд (Hailee Steinfeld)

Жастин Бибер нэг хэсэг сайхан биетэй, тачаангуй, царайлаг загвар өмсөгч Хэйлитэй нэр холбогдож байсан билээ. Гэвч тэд хоёулаа болзож байгаа гэсэн таамаглалыг эрс үгүйсгэсэн байна. Гэвч 2017 оны Мет Галагийн дараа тэд хамтдаа явж байхдаа папарацичидийн дуранд өртжээ. Тэд хайр сэтгэлийн харилцаагүй байж болох ч тэдний дунд ямар нэгэн зүйл байгаа нь үнэн юм.

Хэйли Штайнфельд (Hailee Steinfeld)

12 Фитнесс модель Ёванна Вентура (Yovanna Ventura)

Селена Гомезтай харилцаагаа тэглээд долоо ч хоноогүй байхдаа Бибер Ёваннатай авахуулсан халуухан зурагнуудаа Инстаграммд хийх болжээ. 2014 онд тэд хамтдаа оройн хоолонд орж, зугаалж байхдаа папарацичидийн дуранд өртөж байв. Гэхдээ харилцаа нь хүмүүсийн бодсон шиг тийм ч бат бөх бөгөөд удаан үргэжилсэнгүй.

Фитнесс модель Ёванна Вентура (Yovanna Ventura)

13 Миранда Керр (Miranda Kerr)

2012 онд болсон Викториа Секретийн загварын шоуны дараа Жастин Мирандатай хамт зочид буудал руу орсон байна. Мөн шоуны үеэр ч тэд багагүй дотно харагдсан гэдгийг та ч анзаарсан байх. Гэвч тэд хоёулаа зочид буудал руу хамтдаа орсон гэдгээ үгүйсгэсэн мэдэгдэл хийсэн билээ. Харин зарим хүмүүсийн үзэж буйгаар Миранда Керр, Орландо Блум хоёрын гэрлэлт Жастин Биберээс болж сүйрсэн байж магадгүй юм.

Миранда Керр (Miranda Kerr)

14 Ариана Гранд (Ariana Grande)

Тэд дотно авахуулсан зурагнуудаа цахим ертөнцөд нийтэлдэг ч хайр дурлалын харилцаатай гэдгээ эрс үгүйсгэдэг билээ. Тэд нэг хэсэг нэг менежертэй хамтран ажилласнаар багагүй цагийг хамтдаа өнгөрүүлсэн аж. Харин тэдний тэврэлдэж буй зургуудийг харсан фенүүд нь дотно харилцаатай хэмээн бодох болсон аж.

Ариана Гранд (Ariana Grande)

15 Алдартай загвар өмсөгчийн сэтгэлийг булаасан нь

Жастин Бибертэй нэр холбогдсон халуухан, загвар өмсөгч бүсгүйчүүдийн нэг бол Адриана Лима юм. Гэвч энэ удаад арай л ахимаг насны бүсгүйг сонгосон байгаа биз? Адриана Лима нь бараг Жастин Биберийн наснаас ч олон жилийн турш загварын салбарт хүч үзэж байгаа туршлагатай модель билээ. Харин Бибертэй хайр дурлалын харилцаатай гэх шуугианыг тэрээр эрс үгүйсгэж, 2014 оны Каннын Кино наадмын үеэр, “Бид жирийн л найзууд” гэж хэлж байжээ.

Алдартай загвар өмсөгчийн сэтгэлийг булаасан нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()