1
Яран дээр өнгөгүй хумсны будаг түрхэх
Яр, шархан дээрээ хумсны будаг түрхэж болохгүй. Учир нь хумсны будаг нь маш хүчтэй химийн найрлагатай тул үрэвслийг улам хүндрүүлдэг байна.
2
Хар цэгнүүд дээрээ цавуу түрхэх
Арьсан дээрээ цавуу түрхэж хэрхэвч болохгүй. Учир нь цавууны хүчтэй найрлага нь арьсыг үрэвсүүлж, загатнуулж, харшил үүсгэх болно.
3
Уруул томруулах
Уруулаа томруулахын тулд амаа шилэн аяганд хийж байгаад, агаарыг нь сорох аргыг магадгүй та хүүхэд байхаасаа л мэддэг байсан байх. Гэхдээ энэ арга нь тийм ч найдвартай биш юм. Та Анжелина Жоли шиг уруултай болохын оронд амныхаа эргэн тойронд хөхрөлттэй л болно.
4
Үсний лакийг нүүрэндээ түрхэх
Нүүрэн дээрх нөсөө толбо, нүх сүвийг далдлахын тулд үсний лакийг хэрэглэхийг зарим хүмүүс зөвлөдөг. Гэвч үсний лак нь арьсанд маш хортой нөлөөтэй бөгөөд арьсыг улайлгаж, загатнуулах болно.
5
Морины шампунийг хэрэглэх
Эхний удаа хэрэглэхэд энэ арга нь үр дүнгээ өгч болох юм. Гэвч морины шампуньд силикон ихээр агуулагддаг бөгөөд энэ нь үсийг хэврэг, хугарамтгай болгодог аж. Тиймээс та үсний асуудлаа шийдэхийн тулд өөр арга олоорой.
6
Тослог арьсанд төмс хэрэглэх
Төмс нь олон талын ашиг тустай ч гэсэн нүүрний арьс арчилгаанд хэрэглэхэд тохиромжгүй. Учир нь төмс нь нүүрэн дээрх нүхийг бохирдуулж, батга үүсгэж болзошгүй. Тиймээс та тослог арьсаа төмснөөс өөр аргаар арчлаарай.
7
Сэвхийг нимбэгний шүүсээр арилгах
Нимбэг нь хүчтэй найрлагатай тул энэ аргыг эмзэг арьстай хүмүүс хэрэгжүүлж болохгүй. Үүний оронд та нимбэгний найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгож, хэрэглээрэй.
8
Жигнэмэг ашиглан сормуусаа будах
Энэ үнэхээр хачин сонсогдож байгаа ч үүнийг хэрэгжүүлж үздэг хүмүүс цөөнгүй байдаг аж. Гэвч жигнэмэгний найрлагад нүдийг өвчлүүлэх бодис агуулагдаж байдаг учраас та нүдэн дээрээ шууд жигнэмэг тавьбал нүд улайж, хорсох болно.
9
Өнгийн харандаагаар нүдээ будах
Өнгийн харандаагаар нүдээ будах арга сүүлийн үед ихэд дэлгэрээд байгаа. Гэвч харандаанд агуулагддаг химийн бодисууд нь зовхины арьсыг өвчлүүлж, улайлгах болно.
10
Хөлс дарагчийг нүүрэндээ түрхэх
Тослог арьсыг арчлахын тулд хөлс дарагч хэрэглэх аргыг маш олон хүмүүс туршиж үздэг. Гэвч хөлс дарагчийг нүүрэндээ түрхсэнээр арьс чөлөөтэй амьсгалж чадахгүй болдог байна.
11
Самрын тос түрхэх
Арьсанд тэжээл өгч, зөөлрүүлэхийн тулд самрын тос хэрэглэх аргыг та хэзээ ч битгий туршиж үзээрэй. Учир нь самрын тос нь арьсанд харшил өгч, загатнаа үүсгэх магадлал өндөртэй.
12
Арьсаа борлуулахын тулд кофе хэрэглэх
Биеийн тосондоо кофе хольж түрхсэнээр арьс борлож болох ч энэ нь тийм ч удаан үргэлжлэхгүй. Түүнчлэн харшилтай болон эмзэг арьстай хүмүүсийн хувьд энэ нь маш аюултай арга юм.
13
Хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх
Хүүхдийн арьсны хамгаалах давхарга нь муу хөгжсөн байдаг тул хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн нь арьсыг төлжүүлэх үйлчилгээтэй байдаг. Харин насанд хүрсэн хүн хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэснээр арьс амьсгалахаа болих зэрэг сөрөг нөлөө үзүүлнэ.
Бонус: Байхуу цайгаар наранд түлэгдсэн арьсыг эмчлэх
Байхуу цай нь арьсны улайлт, түлэгдэлтийг маш сайн эмчилдэг.
Үс цахилгаанжахыг илгэн алчуур ашиглан дарах
Илгэн алчуураар үсээ илэхэд цахилгаанжих нь багасах болно.