Арьсыг цайруулж, торгомсог болгох маскыг хэрхэн хийх вэ?

Сайхан харагдахын тулд их мөнгө хэрэгтэй гэж бодож байна уу? Тэгвэл та хөргөгч рүүгээ нэг өнгийгөөд үзээрэй. Арьсыг сайхан болгох бүхий л хэрэгтэй элементүүд жимсэнд агуулагддаг. Ялангуяа жүрж, гадил, алим, тарвас зэрэг жимснүүдийн ашиг тусын тухай та аль хэдийн сонссон биз ээ. Харин бид энэ удаагийнхаа нийтлэлээр кивиний ашиг тус болон түүнийг хэрхэн хэрэглэх талаар өгүүлэх болно.

Арьсыг цайруулж, торгомсог болгох маскыг хэрхэн хийх вэ?

Киви нь дараах ашиг тустай:

  • Арьсыг нөхөн сэргээнэ. Кивинд олон төрлийн шим тэжээлийн бодис, тэр дундаа С, Е витамин, антиоксидант агуулагддаг. Эдгээр нь таны арьсанд чийгшил өгч, арьсны эд эсийг нөхөн сэргээхэд туслах болно.
  • Гэрэлтсэн арьстай болгоно. С витамин болон антиоксидант нь арьсыг гэрэлтсэн, өнгөлөг болгодог байна.
  • Чөлөөт радикалуудтай тэмцэнэ. Киви нь антиоксидант үйлчилгээтэй тул арьсыг чөлөөт радикалуудаас хамгаалж, арьсны нөхөн сэргээх үйл явцыг сайжруулна. Ингэснээр арьс суларч, үрчлээ суудаггүй байна.
  • Батгатай тэмцэнэ. Киви нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул арьсан дээрх шархлаа, батгатай тэмцдэг аж.
  • Гуужуулах. Кивиний хар үрнүүд нь үхжсэн арьсыг гуужуулж, арьсыг илүү зөөлөн болгодог байна.

Киви нь дараах ашиг тустай:

Кивитэй маск бэлдэх нь: Киви, гадил, тараг

Кивиг тараг, гадилтай хольж, арьсаа арчилвал илүү үр дүнтэй. Гадил нь кали, витаминаар баялаг бөгөөд арьсыг чийгшүүлэх, тэжээл өгөх тустай. Тарганд ашигтай бактери ихээр агуулагддаг бөгөөд үхжсэн арьсыг гуужуулж, арьсанд тэжээл өгөх, цайруулах үйлчилгээтэй.

Орц:

  • Киви 1 ширхэг
  • Гадил 1 ширхэг
  • Тараг 1 халбага

Кивитэй маск бэлдэх нь: Киви, гадил, тараг

1 Кивиний доторхыг нь халбагаар авч, аяганд хийнэ.

Кивиний доторхыг нь халбагаар авч, аяганд хийнэ.

2 Сэрээ ашиглан нухна.

Сэрээ ашиглан нухна.

3 Гадилыг хальсалж нэмээд, хамтад нь нухна.

Гадилыг хальсалж нэмээд, хамтад нь нухна.

4 Үүн дээрээ 1 халбага таргаа нэмнэ.

Үүн дээрээ 1 халбага таргаа нэмнэ.

5 Орцуудыг нэгэн цул болтол нь сайтар хутгаарай.

Орцуудыг нэгэн цул болтол нь сайтар хутгаарай.

Кивитэй маскыг хэрхэн хэрэглэх вэ?

  1. Нүүрний будгаа арилгаж, нүүрээ сайтар цэвэрлээрэй.
  2. Маскыг нүүрнийхээ бүх хэсэгт жигд түрхэнэ.
  3. 20-30 минутын турш хаттал нь байлгана.
  4. Нүүрээ бүлээн усаар угааж, өөрөөр нь хатаагаарай.

Нэмэлт зөвлөгөө:

  1. Маск бэлдэхдээ боловсорч гүйцсэн гадилыг хэрэглээрэй.
  2. Орцуудыг сайтар холихын тулд сэрээний оронд блендерт хийж эргүүлж болно.
  3. Маскны үйлчилгээг илүү сайжруулахын тулд найрлаганд нь гүзээлзгэнэ нэмээрэй!

Кивитэй маскыг хэрхэн хэрэглэх вэ?

Энэ маск нь арьсыг чийгшүүлж, гэрэлтүүлэх гайхалтай үйлчилгээтэй!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()