Өнөөг хүртэл учир нь олдоогүй байсан эртний олдворуудын нууц ил боллоо

Хүн төрөлхтний олон мянган жилийн түүхийн үйл явц нь археологичид, түүхчдэд тайлагдашгүй нууцуудыг олноор нь үлдээсэн. Харин судлаач хүмүүний хичээнгүй оролдлого, техник технологийн дэвшил зэрэг нь эдгээрийг нээн илрүүлэхэд гүн туслалцаа үзүүлж байна. Ийнхүү бид та бүхэндээ сүүлийн жилүүдэд олдож буй гайхалтай бөгөөд тайлагдашгүй хэмээгдэх нууцуудыг тайлсан дүгнэлтүүдийг хүргэх болно.

Өнөөг хүртэл учир нь олдоогүй байсан эртний олдворуудын нууц ил боллоо

1 Алга болсон Назкагийн соёл иргэншил

Перугийн өмнөд хэсэгт орших Назкагийн цөл газраас энэхүү эртний зураг олдсон нь Назкагийн соёл иргэншлийг алдаршуулсан билээ. Судлаачдыг энэхүү дүрс зураг нь Назкачуудын бурхантай харилцдаг байсан арга хэмээн олж нээх хүртэл хүмүүс энэ зургийг харь гарагийнхан үлдээсэн гэж боддог байв. Уг иргэншлийн талаар үүнээс өөр хангалттай мэдээ байдаггүй нь ган гачиг, цөлжилттэй холбоотой байна.

Алга болсон Назкагийн соёл иргэншил

2 Пасха арлын хөшөөнүүдийн газар доорх нууц

Пасха нь Номхон далайн өмнөд хэсэгт орших Полинезийн арлуудын нэг юм. Энэхүү газар нь “Моай” хэмээх чулуун хөшөөнүүдээрээ алдартай. Эдгээрийг Норвегийн алдарт археологич Тоор Хэеэрдаль дан ганц цээжин баримал төдийгүй их биетэй байх ёстой гэж үзсэн байна. Тэрээр малтлага хийсний эцэст эдгээр хөшөөг 6 гаруй метрийн өндөртэй болохыг олж тогтоожээ.

Пасха арлын хөшөөнүүдийн газар доорх нууц

3 Чили дэх халимны оршуулгын газар

Асар том халимны оршуулгын газар нь Чили дэх Атакамагийн цөлөөс олджээ. Уг оршуулгын газар нь бараг 20,000 жилийн настай бөгөөд эрдэмтэд, халимнууд яагаад ингэж олноороо үхсэнийг маш их гайхдаг байжээ. Харин 2014 онд хийгдсэн судалгаа, шинжилгээгээр, эдгээр халимнууд нь хортой замагнаас болж үхсэн хэмээх дүгнэлтэд хүрсэн байна.

Чили дэх халимны оршуулгын газар

4 Одиссейн хуулбар дээр бичсэн хачирхалтай тэмдэглэл

500 жилийн настай Гомерийн “Одиссей” туулийн хуулбар бичээс дээр хэний ч мэддэггүй хачирхалтай хэлээр тэмдэглэл бичсэн байдаг аж. Харин 2014 онд уг бичгийг “Jean Coulon de Thévénot” хэмээх Франц хүний зохиосон таталган бичиг мөн хэмээн тогтоосон бөгөөд тэрээр туулийг эх хэл дээрээ уншиж, судлахын тулд ийн бичсэн байжээ. Харин хүмүүс үүнийг олж мэдэх хүртэл маш олон хачирхалтай таамгуудыг дэвшүүлж байсан байна. Гэтэл энэ нь зүгээр л “Одиссей” туулийн Франц орчуулга байж шүү дээ.

Одиссейн хуулбар дээр бичсэн хачирхалтай тэмдэглэл

5 Флорида дахь хар нүх

АНУ-ын Флорида мужийн Талахасе хотын Аусилла голд байх хар нүхний талаар археологичид олон жилийн турш маргалдсаар ирсэн. Учир нь голын нэг хэсэг газар хав харанхуй, ямар ч гэрэл гэгээгүй бөгөөд өмнө нь хэн ч тийшээ зүглэж зүрхэлдэггүй байж. Харин Флоридагийн их сургуулийн эрдэмтэн Жесси Халлиган тийшээ очиж, шинжилж үзэхэд уснаас нь гараар цоолж, нүх гаргасан арслан зааны соёо гарч иржээ. Үүгээрээ тэд Флоридад хүмүүсийн таамаглаж байснаас ч эрт буюу 14,500 жилийн өмнө хүн амьдарч байсныг нотолсон байна.

Флорида дахь хар нүх

6 Грек дэх анхны компьютер

“Antikythera mechanism” гэж нэрлэгддэг энэ төхөөрөмж нь эртний Грект од эрхсийг шинжих, нар сарны байрлалыг ажиглах, цаг тооны бичиг зохиох зэрэгт зориулагдсан гэдгийг мэдэх хүртэл хүмүүс үүний хэлбэр нь “аналог компьютер”-тэй адилхан хэмээн үздэг байсан. Харин энэ цаг үеэс хойш 1000 гаруй жилийн дараа үүнтэй төстэй механизм шинээр бүтээгдсэн нь эртний Грекчүүдийг компьютертэй байсан хэмээн эргэлзэхэд хүргэсэн байна.

Грек дэх анхны компьютер

7 II Камбиз хааны алдагдсан арми

Персийн II Камбиз хааны арми НТӨ 524 онд Этиоп руу довтолжээ. Баянбүрдийг эзлэх зорилготой байсан уг тулаанд 50,000 цэрэг мордсон боловч тухайн үедээ ямар ч ул мөргүйгээр бүгд алга болсон аж. Маш олон зуун, мянган жилийн турш хүмүүс үүнийг хараал хэмээн боддог байсан боловч саяхан Ангело, Алфредо хэмээх судлаачид 13 жилийн хичээл зүтгэлийнхээ үр дүнд цэргүүдийн ул мөрийг олсон бөгөөд цэргүүдийг цөлийн шуурганд өртөж, бүгдээрээ нас барцгаасан гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

II Камбиз хааны алдагдсан арми

8 Бошамийн толгой

Английн баруун хойд нутгаас олдсон энэхүү олдвор нь маш их элэгдсэн байсны улмаас хүмүүс юу гэдгийг нь мэдэхгүй байсаар олон жил өнгөрчээ. 158 кг жинтэй уг хөшөөг шинэ техник технологийн ачаар Ромын эзэн хаан Тражаний хөшөөн баримал болохыг тогтоожээ. Харин уг баримлыг аялагчид Английн газар нутагт авчирсан болж таарчээ.

Бошамийн толгой

9 Үхлийн хөндий дэх хөдөлдөг чулуу

Калифорния дахь үхлийн хөндийн чулуунууд өөрсдөө хөдөлдөг билээ. Уг чулуунууд нь 2-3 сард 250 метрийн хол нүүдэг аж. Харин үүний учрыг Ральф Лоренц гэх хүн тайлбарласан нь, энэ газар өмнө нь Плаяа хэмээх нуур байсан бөгөөд шөнөдөө маш сэрүүн болоход мөсөн бүрхүүл тогтож, өдөртөө хайлж, ширүүн салхины улмаас бүгд туугдан нүүдэг гэнэ.

Үхлийн хөндий дэх хөдөлдөг чулуу

10 III Ричард хааны алга болсон цогцос

III Ричард хааныг нас барсны дараа цогцсыг нь чандарласан, эсвэл голд урсгасан гэж хүмүүс итгэдэг байжээ. Харин түүний араг ясыг Лейцестрийн сүмийн газар доороос олсон бөгөөд ДНК-ийн шинжилгээгээр III Ричард хааных мөн болохыг нь нотолсон байна.

III Ричард хааны алга болсон цогцос

11 Мари Селестийн алдагдсан багийнхан

Мари Селест нь Америкийн худалдааны хөлөг онгоц байсан бөгөөд 1872 онд Атлантийн далайгаар аялж явахдаа ямар ч ул мөргүйгээр алга болсон байна. Харин химич, доктор Андреа Селла гэдэг хүний баталснаар уг хөлөгт 1700 баррел архи, дарс байсан бөгөөд ямар нэгэн шалтгаанаар хөлөгт гал гарч, маш их дэлбэрэлт болж, далайд ул мөргүй алга болсон байна.

Мари Селестийн алдагдсан багийнхан

12 Эртний Египетийн онгоц

Осирисийн сүм дэх эдгээр хананы зургууд нь яг л нисдэг тэрэг, танк, хөдөлгүүр шиг харагдаж байгаа биз? Эдгээрийн тухай хүмүүс олон жилийн турш маргалдсаар ирсэн. Харин эрдэмтэд уг дүрс бичгийн нууцыг тайлж, эдгээрийг техник хэрэгсэл бус харин доорх зураг дээр харагдаж байгаа энгийн дүрсүүд болохыг тогтоосон байна.

 

Эртний Египетийн онгоц

Бидний олон жилийн турш тайлагдашгүй хэмээн бодож байсан нууцууд нь ийм л нэгийн учир шалтгаантай байж шүү дээ!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()