1
Толио зөв байрлуулсан эсэхээ шалгаарай
Толио зөв байрлуулаагүйгээс болж арын зам, машин харагдахгүй байх зэрэг бэрхшээл гардаг. Жолоочийн хажуугийн толинд машины хойд хэсэг харагдаж байвал толь буруу байрлалтай байна гэсэн үг. Ийм байрлалтай үед хажууд явж буй машин муу харагддаг тул осол гаргах аюултай. Харин нөгөө талынхаа толийг машины хойд хэсэг дөнгөж харагдах төдий тохируулаарай.
2
Дугуйгаа хаана байгааг мэдэх
Дугуйгаа нүхнээс эсвэл зам дээр хэвтэж байгаа зүйлсээс холуур өнгөрүүлэхийн тулд маш сайн мэдрэмжтэй байх шаардлагатай. Уг мэдрэмжийг суулгахын тулд засмал зам дээр хуванцар сав тавьж байгаад дээгүүр нь дугуйгаа тааруулан дайран гарч, чимээг нь сонсох маягаар машиныхаа дугуйг мэдрэх дасгал хийгээрэй.
3
Машинаа зогсоолд байрлуулахдаа толь, цонхоороо баримжаа аваарай
Хэрвээ та машинаа замын хашлага дагуу хамраар нь байрлуулах гэж байгаа бол хашлаганы өндөр нь хажуугийн тольтой параллель болонгуут зогсоорой. Энэ үед машины тань хамар замын хашлагатай бараг нийлж зогссон байх болно.
Харин машинаа замын хашлагын дагуу хажуугаар нь байрлуулах гэж байгаа бол 2 дахь зурагт үзүүлсэн шар цэгийг хашлагатай давхцуулж тавиарай.
4
Тогтонги усан дээгүүр гарахдаа тоормосоо хатаагаарай
Машинтайгаа усан дээгүүр гарахдаа тоормоз гишгэхгүйгээр, маневр хийхгүйгээр яваарай. Усан дээгүүр хурдан давхих үед машины хөдөлгүүр рүү ус орж, мотор гацах эрсдэлтэй байна.
5
Урд яваа хамгийн өндөр машинаар хөдөлгөөнөө баримжаалах
Зам дээр явж байхдаа зөвхөн урд талын машинаа харахаас гадна өндөр машинаар баримжаа авч явбал, замаа тооцоолоход илүү амар байдаг. Учир нь автобус, ачааны машин гэх мэт өндөр машины жолоочид замыг илүү өндрөөс, сайн харж байгаа.
6
Хөдөлгүүр асахгүй бол холын гэрлээ асаа
Өвлийн улиралд заримдаа хөдөлгүүр асахгүй байх нь бий. Энэ үед холын гэрлээ асаах, хөгжим тавих гэх мэтээр машинаа дотроос нь халааж өгөөрэй .
7
Шөнийн цагаар салоны гэрлийг доошлуулаарай
Салоны гэрэл нь өдөр, шөнийн тохируулгатай байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Оройн цагаар ард явж байгаа машины холын гэрэл ойж, нүд өвтгөдөг учраас салоныхоо толийг оройн тохируулган дээр тавьж байгаарай.
8
Агааржуулагчаа асаах
Та агааржуулагч огт хэрэглэдэггүй байлаа ч өвлийн улиралд хааяа асааж, агааржуулагчинд хуримтлагдсан шингэнийг гадагшлуулж байх хэрэгтэй.
9
Гар тоормосоо ашиглах
Машинаа налуу газар байрлуулаагүй үедээ ч гар тоормосоо ашиглаж, үе үе ажиллуулж байх нь зүйтэй юм. Учир нь машины үндсэн тоормосны систем ажиллахгүй болбол гар тоормосыг ашиглан машины хурдыг сааруулах арга хэмжээ авах ёстой.
10
Хажууд яваа машин хурдаа сааруулбал, дагаад хурдаа сааруул
Хажуу эгнээгээр явж байгаа машин хурдаа сааруулж эхлэвэл тэр жолоочид таны харж чадахгүй байгаа осол, мал, амьтан харагдсан байж болох юм. Тиймээс дагаад хурдаа сааруулаарай.
11
Хурдаа сааруулах
Шулуун зам дээр давхих үед машин байгаагаасаа хоёр дахин хурдан давхиж байгаа мэт санагддаг. Үүнээс болоод хүмүүс эргэлт хийх үедээ хурдаа хэт багасган осол гаргах нь бий.
12
Зүүн тийшээ эргэхээр хүлээж байхдаа дугуйгаа урьдчилан хөдөлгөж болохгүй
Эргэхээсээ өмнө дугуйгаа урьдчилан хөдөлгөж, хазгай байрлуулах нь хаазаа гишгэсний дараа хажуу эгнээ рүүгээ орж осол аваар гаргах аюултай байна. Тиймээс эргэлт хийхээр хаазаа гишгэх үедээ л зүүн тийш дараарай.
Танд амжилт хүсье!