1
Тэсгэм хүйтнээс амьд гарсан нь
2001 онд Канадад 13 настай нэгэн охин шөнө унтаж байхдаа зүүдэндээ босч яван, цоожлоогүй байсан арын хаалгаараа гарч явжээ. Тухайн үед Канадад өвлийн улирал болж байсан тул шөнөдөө хасах хэмийн хүйтэнтэй байсан аж. Харин 13 настай Эрика охин тэсгэм өвлийн хүйтэнд зүүдэндээ алхаж яваад, унахдаа ухаан алдсан байна. Түүний ээж нь охиноо гэртээ байхгүй байгааг нь мэдсэнгүй унтаж байтал шөнийн 3 цагийн үед гэнэт охиныхоо талаар аймшигтайгаар хар дарж, сэрсэн гэнэ. Ээж нь яаралтай цагдаа, түргэнд дуудлага өгч охиноо олоход түүний царай нь цонхийж, бие нь тэр чигтээ хөхөвтөр өнгөтэй болсон байна. Охин бараг л амьсгал хураах гэж байсан төдийгүй түүний уруул нь царцаж хөлдсөн байсан аж. Эмч нар түүнийг эмнэлэгт авчирсны дараа охины зүрх нь зогссон боловч 2 цаг орчмын дараа гэнэт амь орж, зүрхний цохилт нь хэвийн болсон гэдэг.
2
Өндрөөс унасан нь
2017 онд энэ үйл явдал тохиолджээ. 2 настай Аудрианна охины гэр нь 6 давхарт байдаг бөгөөд тэрээр цонхныхоо тавцан дээр сууж, тоглож байгаад санаандгүй байдлаар цонхоороо унасан аж.
Бяцхан охины аав, ээж нь мэдээж аюулгүй байдлын үүднээс гэрийнхээ цонхыг үргэлж хаалттай орхидог. Харин тэр нэгэн өдөр түүнийг харахаар 17 настай үеэл эгч нь ирсэн байжээ. Түүний үеэл эгч Изабелла гадаа бороо орж байсан тул борооны чимээ сонсохоор цонхоо онгойлгож, гал тогооны өрөө рүү пицца авчрахаар хэсэгхэн хугацаанд дүүгээ орхин явжээ. Гэнэт гадаа түс хийх чимээ гарч Аудрианна охины орилох нь дуулджээ. Тэрээр 6 давхрын цонхноосоо унасан боловч азаар зөөлөн газардаж амьд гарсан нь түүний доод айлын эмэгтэй цонхныхоо зөөлөн сүүдрэвчийг буулгасан байсны ач юм. Охин уг ослоос зөвхөн гар нь л шалбархай үлдсэн гэнэ.
3
Машины осолд орсон нь
2016 онд АНУ-ын Арканзас мужид нэгэн гайхамшигтай үйл явдал тохиолджээ. Хурдны зам дээр давхиж байсан нэгэн машин урд явж байсан ачааны машинаа гүйцэж түрүүлэхийн тулд эгнээгээ солин давхихдаа өөдөөс нь ирж байсан машинтай мөргөлджээ. Машинд 5 хүн явж байсан бөгөөд 4 нь маш хүнд бэртэж, 8 сартай нэг хүүхэд алга болжээ. Харин 8 сартай бяцхан охин машин осолдох үед цонхоор шидэгдэж, ойролцоо байсан хадлангийн өвсөн дээр очиж газардсан байна. Охин амьд үлдсэн төдийгүй, гаран дээрх бяцхан шалбархайг нь эс тооцвол цоо эрүүл гарчээ.
4
Дэлбэрэлтээс амьд гарсан нь
АНУ-ын Виоминг муж улсын Коквил хотын дунд сургууль 1986 онд дэлбэрэлтэд өртжээ. Тухайн үед уг сургуулийг гэмт этгээдүүд 100 гаруй хүүхдийн хамт барьцаалж, эрх баригчдаас 2 сая долларыг шаардсан байна. Гэвч гэмт этгээдүүд барьцааны мөнгөө авч амжилгүй өөрсдийгөө хөнөөж, сургуулийг дэлбэлсэн аж.
Уг сургуулийг Дорис, Дэвид гэх хоёр хүн барьцаалсан бөгөөд сургуулийн сурагчид, багш нарыг нэг өрөөнд бүгдийг нь оруулан, зэвсэг тулган хянаж байжээ. Харин Дорис гэх хүн нь бусдыг сүрдүүлэхийн тулд биедээ их хэмжээний тэсрэх бодис зүүж явсан бөгөөд ариун цэврийн өрөө рүү орохоор явахдаа санаандгүй унаж, өөрийгөө дэлбэлж, шатаасан байна. Дэлбэрэлт эхлэхдээ нэг их газар аваагүй байсан бөгөөд энэ хооронд сургуулийн багш, сурагчдын зарим нь цонхоор гарч, зугтахыг оролдож байсан боловч Дэвид бүгдийг нь буудан хөнөөж байв. Удалгүй Дэвид байдал бишдсэнийг мэдээд өөрийнхөө амийг хорлосон байна. Харин буудуулсан зарим багш нарыг эс тооцвол бараг бүх хүмүүс дэлбэрэлтээс амьд гарч чаджээ.
5
Матрын дайралт
Энэ үйл явдал нь 2017 онд АНУ-ын Флорида муж улсад болсон бөгөөд 10 настай нэгэн охиныг голын эрэг дээр сууж байхад нь 2,7 метрийн урттай матар гэнэт уснаас мөлхөн гарч ирсэн байна. Охин эхлээд айж сандран яахаа мэдэхгүй байсан боловч гэнэт үлэг гүрвэлийн музей үзэж байсан үеэ санаж, матрын хамар руу хуруугаа чихэж, амьсгал нь боогдохыг хүлээсэн аж. Матрын ам нь ангалзаж, амьсгал нь боогдож эхлэхэд охин орилж, гүйхээрээ зугтсан байна. Охин матартай ноцолдож байхдаа биеэ бага зэрэг шалбалсан ч, эсэн мэнд, эрүүл саруул үлджээ.
6
Амиа хорлох оролдлого
Гүүрнээс үсэрч амиа хорлох оролдлого сүүлийн жилүүдэд ихээр гарах болсон төдийгүй үр хүүхдүүдтэйгээ хамт үсрэх оролдлогууд ч гардаг байна. Спайканы гэр бүлийнхэн ширүүн маргалдсаны дараа гэрийн эзэн 2 бяцхан хүүгээ авч, машинтайгаа гарч явсан байна. Эхнэр нь цагдаад дуудлага өгсний дараа цагдаа нар Спайкын гар утасны байршил тогтоогчийг дагаж явсаар Нью-Жерсей дэх алдарт үхлийн гүүрэн дээр иртэл, машин нь хоосон байжээ. Учир нь цагдаа нарыг ирэхээс өмнө Спайк 2 хүүтэйгээ хамт 30 метрийн өндөр гүүрнээс үсэрсэн байжээ. Хамгийн гайхалтай нь, эцэг нь нас барсан ч 2 хүүхэд нь цоо эрүүл байжээ.
7
Хогийн саван дахь хүүхэд
12 настай нэгэн охин жирэмсэн болж, хүүхдээ төрүүлснийхээ дараа хаяхаар шийдэж орон сууцны хогийн сав руу шиджээ. Гайхалтай нь нярай хүүхэд нь унахдаа маш зөөлөн газардаж, амьд үлдсэн төдийгүй 2:30 минутын турш хогийн саванд хэвтжээ. Хүүхдийг орон сууцны хогийн саван дотор ийм удаан хэвтэж байхад нь азаар дээрээс нь хэн ч хог хаяагүй тул эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа биеийн байдал нь сайжирч, хэвийн болсон аж.
8
Хар салхинаас амьд үлдсэн нь
АНУ-ын Тенесее муж улсад 2008 онд хүчтэй хар салхи дэгдэн, барилга нурж, гал гарч, маш олон хүмүүс нас барсан байна. Аврах албаныхан нас барсан хүмүүсийн цогцсыг шалгаж явж байхдаа гэрээсээ хэдэн зуун метрийн хол шидэгдсэн нэгэн гэр бүлтэй учирчээ. Энэ бол 23 настай эх болон түүний 11 сартай хүүхэд байсан юм. Эх нь аль хэдийн нас барсан байсан бөгөөд аврах албаныхан хүүхдийг ч бас нас барсан хэмээн бодож, даавуунд боож авч явах гэтэл гэнэт чанга дуугаар уйлсан аж. Хамгийн гайхалтай нь хүүгийн биед бэртэл гэмтэл бараг л байгаагүй бөгөөд уг үйл явдлын дараагаас хүүхдийг эмээ, өвөөгийнх нь гарт шилжүүлжээ.
9
Далайд хаягдсан нь
1961 онд Дуппераултын гэр бүлийнхэн далайгаар аялж явсан байна. Гэтэл аяллын дундуур хөлгийн ахмад гэнэт эхнэртэйгээ маш ширүүн маргалдаж түүнийг алахаар завджээ. Эхнэр нь тийм ч амар бууж өгөөгүй, орь дуу тавин тэмцэлдэж байлаа. Харин хөлгийн ахмадын аймшигтай авираас болж түүний эхнэр төдийгүй хөлөгт байсан бүх хүмүүс нас барсан юм. Харин Дуппераултын гэр бүлийн бяцхан гишүүн, 11 настай охин л энэ үйл явдлаас амьд гарчээ. Хөлөг онгоцонд аймшигтай үйл явдал өрнөж эхлэхэд Тер охин хөлгийн агуулахад орж нуугдсан байна. Онгоцны ахмад бүх хүмүүсийг хөнөөгөөд жижиг завиар зугтсан тул Тер охин хөлөг дээр ганцаархнаа амьд үлджээ. Гэвч зоригт охин 4 хоногийн турш маш их зориг тэвчээр гарган, амьд үлдэж чадсаны хүчинд түүнийг өөр нэгэн аялагчид олж, аварсан байна.
10
Азаар амьд гарсан нь
2014 онд Хавайгаас Сан Хосе рүү нисэх онгоцонд нэгэн хачирхалтай гэмээр үйл явдал тохиолджээ. 16 настай хүү Сан Хосе рүү очихын тулд онгоцны тасалбар худалдан авахын оронд өөр нэгэн галзуу аргыг сэдсэн нь нисдэг тэрэгний төмрөөс зүүгдэж явах байлаа. Угтаа бол агаарт ингэж нисэх үед хүн амьд гарах боломж бараг л байхгүй ажээ. Учир нь агаарт хэт дээш хөөрч, хурдтай нисэхэд агаар амьсгалах боломж байдаггүй боловч хүү нисдэг тэргийг хөөрсөн даруйд ухаан алдаж, биеэ хөргөснөөр төв мэдрэлийн системээ хамгаалж чадсан байна. Түүгээр ч барахгүй нисдэг тэрэг газардах үед хүү ухаан орж, хоёр хөл дээрээ газар гишгэн бууж чаджээ.
Тэд үнэхээр л ус уух хувьтай хүүхдүүд байжээ...