Үхрийн булууны ясаар ядаргаа тайлах амтат шөл хийх жор

Ясны шөл нь олон талын ач тустай байдгийн дотор дархлааг сэргээх, гэдэс дотрыг засах, арьсны өвчин болон харшлыг намдаах нөлөөтэй байдаг аж. Түүнчлэн Монголчуудын уламжлалт анагаах ухаанд хий, ядаргаа, алжаал тайлж, дархлааг сэргээх зорилгоор ясны шөлийг бэлтгэн, хэрэглэдэг байсан билээ. Тиймээс бид энэхүү нийтлэлдээ үхрийн булууны ясаар хэрхэн амтат шөл гаргах тухай зөвлөгөө, жорыг хүргэх болно.

Үхрийн булууны ясаар ядаргаа тайлах амтат шөл хийх жор

1 Ясны шөлний эрүүл мэндийн ач тус:

Ясны шөл нь маш олон талын ашиг тустайн дотор гэдэс дотор, үс, арьс, хумс, дархлаанд маш сайн нөлөөтэй аж. Учир нь ясны шөлний найрлагад коллаген ихээр агуулагддаг тул үс, арьс, хумсыг маш сайхан болгодог. Түүнчлэн гэдэсний салстыг эмчлэх үйлчилгээтэй желатин нь ясны шөлөнд ихээр агуулагддаг бөгөөд энэ нь ходоодны шарх, чихрийн шижин, халдварт өвчнүүд, шарлалтын үед хэрэглэхэд үр дүнтэй байдаг. Мөн желатин нь элдэв хоол хүсний харшилтай болохоос сэргийлэх нөлөөтэй ажээ.

Ясны шөлний эрүүл мэндийн ач тус:

2 Ясны шөлийг хэрхэн бэлтгэх вэ?

Ясны шөлийг бэлтгэх үндсэн түүхий эд нь яс юм. Ясны шөлийг гаргахдаа голдуу үхрийн чөмөгт ясны булуу, хавирга, сээр, ууцны ясыг ашигладаг. Ялангуяа үхрийн булууны яс нь бусдыгаа бодвол кальциар маш баялаг, тэжээллэг чанар ихтэй байдаг байна. Түүнчлэн шөл гаргах яс тань мөлжүүртэй, мөлжүүргүй аль нь ч байж болно. Мөн амт чанарыг нь сайжруулахын тулд шөлөнд нь шинэхэн хүнсний ногоо нэмж болно.

Ясны шөлийг хэрхэн бэлтгэх вэ?

3 Бэлтгэх арга:

  • Ясыг 10 см хэртэй жижиглээд, тогоонд хийж, усаа нэмээрэй. Илүү хурдан болгохыг хүсч байвал 2 халбага алимны цуу нэмээрэй.
  • Шөлийг буцалмагц галыг нь бууруулаарай. Ясны шөлийг бага гал дээр 6 цаг буюу түүнээс дээш хугацаагаар чанаж болгоно.
  • Буцалж байх явцад нь шөлний нитгэл, тосыг байнга хамж, авна.
  • Гаргахдаа шөлийг шүүж, тунгалаг болгоорой.
  • Хөргөж бэлтгэсэн шөлөө жижиг хэсгүүд болгон, хөлдөөж хадгалвал амт чанараа сайн хадгалах болно.
  • Гаргасан шөлөн дээр хүнсний ногоо хийж, амтлан хоол хүнсэндээ өдөр тутамдаа хэрэглэх боломжтой.

Бэлтгэх арга:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()