Хлоя Грейс Моретцийн тухай бидний мэдэхгүй 15 баримт

Өдгөө 20 настай, Холливуудын залуухан жүжигчин тэрбээр “The Amityville Horror”, “If I Stay”, “The 5th Wave”, ”Kick Ass” болон “Bad neighbors 2” зэрэг киногоороо олонд танигдсан билээ. Маш олон киноны гол дүрийг бүтээж, чадварлаг жүжигчин гэдгээ нотолж чадсан Хлоя бие хүний хувьд ч өөртөө итгэлтэй, чөлөөт сэтгэлгээтэй, гайхалтай эмэгтэй аж.

Хлоя Грейс Моретцийн тухай бидний мэдэхгүй 15 баримт

Сүүлийн үед түүнийг Дэвид Бэкхам (David Beckham)-ын хүүтэй үерхэж байгаа гэсэн цуу яриа нэлээд газар аваад байгаа. Харин түүний гэр бүлийн хувьд ээж нь сувилагч, аав нь гоо сайхны мэс засалч бөгөөд дээрээ дөрвөн ч ахтай аж. Бид энэхүү нийтлэлээрээ Хлоя Моретц хэмээх залуухан, авьяаслаг бүсгүйн ажил болон хувийн амдралтай холбоотой 15 баримтыг дэлгэх болно.

 

1 Тэр үзэл бодлоо илэрхийлэхээс айдаггүй

Ким Кардашиан нэгэн удаа Твиттер хуудсандаа нүцгэн зургаа нийтэлж, “Өмсөх хувцас алга даа” гэсэн утгатай зүйл бичжээ. Харин Моретц түүний нийтлэл доор шүүмжилсэн сэтгэгдэл бичихэд Ким Кардашиан хариуд нь “Хлоя Морец, хэн ч чамайг танихгүй ч гэсэн твиттерт тавтай морил” гэжээ. Үүний дараа Моретц өөрийн твиттер хуудсандаа “Нүцгэн биеэ, бардам зангаа хүндлэх нь эмэгтэй хүний зайлшгүй хийх ёстой зүйл юм” хэмээн жиргэсэн байна.

Тэр үзэл бодлоо илэрхийлэхээс айдаггүй

2 Өөрийн хүч нөлөөгөө сайн зүйлд ашигладаг

Түүний Тревор, Колин нэртэй ах нар нь ижил хүйстэн бөгөөд бэлгийн чиг баримжаанаасаа болж гадуурхагдан, хүнд байдалд орсон байна. Харин  Моретц нэгэн ярилцлагадаа, “хүмүүс өсвөр насан дээрээ бэлгийн  харилцаа, бэлгийн чиг баримжаа гэж юу болох талаар ойлгож эхэлдэг. Харин бидний амьдарч буй нийгэм залуу үеийнхэнд бэлгийн чиг баримжааны талаар маш буруу ойлголтыг суулгасаар байгаа. Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эрх чөлөөтэй амьдрах эрхтэй. Үүнд хүний шашин шүтлэг, арьс өнгө, бэлгийн чиг баримжаа, эрэгтэй, эмэгтэй байх эсэх нь огтхон ч хамаагүй” гэж хэлжээ. Түүнчлэн тэрээр, “Ах нар маань олон нийтийн зүгээс шүүмжлэлд өртөж, зовж шаналж байгааг харахад үнэхээр хэцүү байна. Тиймээс би үргэлж тэдний талд зогсох болно. Миний нас залуу ч ижил хүйстэн, нийгмийн цөөнх болон хүний эрхийн төлөө тууштай тэмцэх болно” хэмээсэн аж.

Өөрийн хүч нөлөөгөө сайн зүйлд ашигладаг

3 Тэр айлын ганц охин биш байх байсан

Нүүрэндээ инээмсэглэл тодруулсан ч хүн бүхэн өөрийн зүрх сэтгэлдээ уй гашуу, зовлон шаналлыг тээж явдаг. 2011 онд өгсөн нэгэн ярилцлагандаа Моретц, “Надад эмэгтэй дүү байсан ч би түүнийг хэзээ ч харж чадаагүй. Учир нь тэр төрөөд 2 хоногийн дараа нас барсан юм. Хэрвээ би хэзээ нэгэн цагт шивээс хийлгэхээр шийдвэл заавал дүүгийнхээ талаар бичүүлэх болно” гэсэн байна. Харин 2015 онд Холливудын алдартай шивээсчин Моретцийн хийлгэж байсан шивээсний зургийг нь олон нийтэд цацжээ. Түүний гуян дээрээ бичүүлсэн “TBTKCE” хэмээх үсгүүд нь түүний гэр бүлийнхний нэрийн эхний үсэг бөгөөд энэ дунд түүний нас барсан дүүгийн нэрийн эхний үсэг ч багтсан аж.

Тэр айлын ганц охин биш байх байсан

4 Жирийн л амьдралаар амьдардаг

Тэрээр “Kick Ass” кинонд мат баатарлаг дүрийг бүтээсэн билээ. Бусад кинонуудад ч мөн зоригтой, галзуу, аймшигтай гэх мэт олон дүрүүдийг чадварлаг бүтээж чадсан. Гэвч түүний бодит амьдрал киноны дүрүүдээсээ тэс өөр байдаг байна. Тэрээр олон кинонд тоглож, телевизийн нэвтрүүлгүүдэд оролцдог ч оройн 9:30-д унтахыг хичээж, даруу төлөв амьдрахыг эрмэлздэг аж. 

Жирийн л амьдралаар амьдардаг

5 Жэки Чаны кино багийнхантай хамт бэлтгэл хийж байсан

Хлоя Моретц “Kick Ass” кинонд тулаанч охины дүрийг бүтээхийн тулд 12-хан насандаа Жэки Чаны кино багийнхантай хамт бэлтгэл хийж байсан гэдэг. Түүнийг анх тулаантай дүрд сонгогдоход маш олон хүмүүс түүнийг дэндүү балчир, тулааны урлагийн элементүүдийг гүйцэтгэх чадваргүй хэмээн шүүмжилж байжээ. Харин тэрээр өөрийнхөө гаргасан хичээл зүтгэлийнхээ ачаар киноныхоо дүрийг чадварлаг бүтээж, насандаа баймгүй гайхалтай ур чадварыг харуулсан гэдэг.

Жэки Чаны кино багийнхантай хамт бэлтгэл хийж байсан

6 13 насандаа Холливудын хамгийн завгүй жүжигчнээр нэрлэгдэж байсан

Жүжигчний амьдрал хэдий завгүй, хэцүү ч гэсэн 13 настай охины хувьд энэ онцлогуудыг давуулан биелүүлж амьдардаг байжээ. Хлоя Моретцийн өсвөр насандаа тоглосон кинонууд нь маш олон бөгөөд зарим хүмүүсийн хувьд бүгдийг нь үзээд ч барахааргүй их аж. Түүнчлэн жүжигчний ажлаа хийхээс гадна загварын шоу, телевизийн нэвтрүүлгүүдэд оролцох гэх мэтээр 13хан насандаа цагийг дэндүү сайн ашигладаг байв. Тэрээр нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа, “Би Натали Портман, Оодри Хепбурн нарыг шүтдэг. Тэдний замналаар замнахыг хүсч байна” гэжээ.

13 насандаа Холливудын хамгийн завгүй жүжигчнээр нэрлэгдэж байсан

7 Тэр бол эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч

Хлоя сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр, “Эмэгтэйчүүдийн эрхийн тухай, тэдний зүрх сэтгэлийг ойлгож сурахад олон нийтийг чиглүүлэх хэрэгтэй” гэжээ. Энэ нь түүний тоглосон “Carrie” хэмээх кинотой холбоотой аж. Уг кинонд бүтээсэн ганцаардмал охиныхоо дүрээс шалтгаалж, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөх болсон аж.

Тэр бол эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч

8 Хиллари Клинтоныг дэмждэг байсан

Дональд Трамп, Хиллари Клинтон хоёрыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхад Хлоягийн найзууд нь цөм Трампийг дэмждэг байж. Харин тэрээр ганцаархнаа Хиллариг дэмждэг байсан төдийгүй, “Үгүй ээ, Энэ бол Америкчуудын хийх ёстой зүйл биш. Америкийн иргэн бүр эх орныхоо төлөө тууштай тэмцэж, өөрийн болон сул дорой хүмүүсийн эрх ашгийн төлөө дуу хоолойгоо өргөж байх ёстой” хэмээн хэлдэг байв.

Хиллари Клинтоныг дэмждэг байсан

9 Тэр хоккейн спортод дуртай

Хлоя Моретц арал дээр төрж өссөн ч, хоккейн спортод дуртайгаар барахгүй Лос Анжелес болон Нью-Йоркийн шигшээ багийн аль алийг нь дэмждэг ажээ. Тэрээр өнгөрсөн нэг сард болсон хоккейн үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг ах нарынхаа хамтаар очиж үзсэн бөгөөд хоккейн тоглогчидтой ч уулзаж, ярилцаж байсан юм.

Тэр хоккейн спортод дуртай

10 Ажил, хувийн амьдралаа ялгахыг хичээдэг

Моретц үеийнхнийгээ бодвол илүү завгүй бөгөөд маш алдартай ч найзуудтайгаа үе үе уулзаж, цагийг хөгжилтэй өнгөрөөхийг хичээдэг аж. Гэхдээ ажил, хувийн амьдралаа хэзээ ч хольж хутгадаггүйг, киноныхоо нээлтэн дээр найзуудыгаа урьдаггүйгээс нь харж болно. Түүнчлэн кинонд хамтран ажиллаж байгаа хүмүүс, менежерээ хэзээ ч хувийн амьдралдаа оролцуулдаггүй байна.

Ажил, хувийн амьдралаа ялгахыг хичээдэг

11 Гэр бүлийнхэнтэйгээ маш дотно харилцаатай

Моретцийг гаднаас нь харахад энхрий ялдам гүнж мэт боловч бодит амьдрал дээр нэлээд эршүүд аж. Учир нь тэрээр дээрээ Брэндон, Тревор, Колин, Этан хэмээх 4 ахтай аж. Анх кинонд тоглож эхэлсэн нь ч түүний ах Треворын ач юм. Харин их ажлын хажуугаар гэр бүлийнхэнтэйгээ үзвэр үзэх, хоолонд орох зэрэгт аль болох хангалттай цаг зарцуулахыг хичээдэг гэнэ. Үүгээр ч барахгүй, “Цус уснаас өтгөн гэж ээж минь үргэлж хэлдэг. Гэр бүлийн нандин харилцаа бол маш чухал зүйл юм. Манай гэр бүлийнхэн бие биетэйгээ маш дотно харилцаатай.” хэмээн ярьжээ.

Гэр бүлийнхэнтэйгээ маш дотно харилцаатай

12 Нохойгоо анх тоглосон киноныхоо дүрээр нэрлэжээ

Хлоягийн тоглолсон “The Amityville Horror“ кино нь түүний ажил, амжилтын карьерийн эхлэл байсан гэж хэлж болно. Тэрээр 6 настай байхдаа уг кинонд Челсеа Лутц хэмээх охины дүрийг чадварлаг бүтээж, аймшгийн киноны үйл явдлыг чимж чадсан. Харин хожим тэрээр эр нохойгоо киноны продюсер Брадли Фюллерийн нэрээр “Фюллер” гэж нэрлээд, эм нохойгоо уг кинон дахь өөрийнхөө хоч нэрээр буюу “Мисси” гэж нэрлэсэн байна.

Нохойгоо анх тоглосон киноныхоо дүрээр нэрлэжээ

13 Тэр маш өгөөмөр

Тэрээр өнчин хүүхдүүдийг асрах ажилд нэлээдгүй цаг хугацааг зарцуулдаг төдийгүй, гэр оронгүй эмэгтэй хүүхдүүдэд тусламж өгөх хандивын байгууллагын идэвхтэй гишүүн аж. Мөн өмсөхөө больсон хувцсаа үргэлж хэрэгтэй хүмүүст буюу гудамжинд амьдардаг, гэр оронгүй хүмүүст хандивлаж, эргэн тойрныхоо хүмүүсийг ч бас үүндээ уриалан дууддаг гэнэ.

Тэр маш өгөөмөр

14 Хлоя Моретц гэрээр боловсрол эзэмшсэн

Тэрээр “Kick-Ass”,  “Kick-Ass 2” зэрэг кинонд тулаанч охины дүрийг бүтээж байсан ч гэртээ ирээд жирийн л нэг сурагч хэвээр байсан аж. Өөрөөр хэлбэл тэрээр сургуульд явж амждаггүй байсан учраас гэрээр боловсрол эзэмшсэн төдийгүй ээж нь түүнд багшилдаг байжээ. Тэрээр энэ тухай ярихдаа, “Гэрээр боловсрол эзэмшихэд ямар ч асуудал байхгүй. Тэр тусмаа ээж маань миний цаг завд тааруулж, хичээлийг маш уян хатан зааж чаддаг” гэжээ.

Хлоя Моретц гэрээр боловсрол эзэмшсэн

15 Тэр Лос-Анжелест амьдардаг ч зүрх сэтгэл нь үргэлж Нью-Йоркт байдаг

Хлоя Моретц “Teen Vogue” сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Би Лос-Анжелест 10 гаруй жилийн турш амьдарч байгаа ч өөрийн эрхгүй Нью-Йорк руу татагдаад байдаг. Би тэнд очих маш дуртай” гэжээ. Нью-Йоркт ирэхээрээ тэр бусдын л адил зугаалж, дэлгүүр хэсч, цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг аж.

Тэр Лос-Анжелест амьдардаг ч зүрх сэтгэл нь үргэлж Нью-Йоркт байдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()