1. Хэн нэгэнтэй ярилцах үед тэд нүдээ таниас бага зэрэг буруулж, өөр зүйлсрүү ширтэж байвал: Тэр өөрийн бодлоо танаас нууж, таны ярьж буй зүйлд бага зэрэг сэтгэл дундуур байна гэсэн үг. Хэрэв тэд таны нүдрүү эгцлэн харж байвал ярианы сэдэв таалагдаж, тантай өөрийн жинхэнэ үзэл бодлоо үнэнээр хуваалцаж байгаагийн шинж юм.
2. Тантай харц тулгарахаас зайлсхийж байвал: Ийм хүмүүс таны яриаг огтхон ч сонирхохгүй байгаа бөгөөд хурдан л өөр зүйл хийхийг хүсч суугаа. Харин яриа нь сонирхолгүй байна хэмээн шулуухан хэлдэг хүн цөөн болохоор та хэн нэгэнтэй ярилцаж байхдаа тухай хүнийхээ нүдийг ажиглан, шаардлагтай бол ярианы сэдвээ өөрчилж байгаарай.
3. Тань руу эгцлэн хэдхэн секунд хараад, хараагаа хажуу тийш нь шилжүүлэх: Тэд ямар нэг зүйлээс айсан, цочирдсон эсвэл гэнэтийн мэдээ сонсоод ийм үйлдэл гаргадаг. Тэд энэ талаар ямар нэг зүйл мэдэж байгаа ч танаас нууж, хэлэхээс зайлсхийж байгаа хүмүүс ийм үйлдэл гаргадаг.
4. Дээшээ харж байвал: Энэ нь тухайн хүн таны ярьж байгаа зүйлийг ахин сонсож байгаа ч таны сэтгэлийг хүндэтгэн, хүлцэнгүй аашилж байгаагийн шинж.
5. Хэрэв таны харилцагч эсрэг тийш эсвэл доош харж байвал: Та хүний эмзэг сэдвийн тухай хөндлөө гэсэн үг. Ийм үед тэд нэг их удаан тэвчилгүй харилцан яриаг зогсоохыг хүсдэг.
6. Баруун тийш харж байвал: Баруун эсвэл, баруун дээш харж байвал ямар нэг чухал зүйлийг санахыг оролдож байна гэсэн үг.
7. Зүүн тийш харж байвал: Ямар нэг зүйл хэлснийхээ дараа зүүн тийш харж байвал, өөрийнхөө хэлсэн зүйлд таныг ямар хариу үйлдэл гаргахыг тандаж байна гэсэн үг. Тэд зүүн тийшээ харж байгаа ч бүх анхаарлаа тан дээр хандуулж байгаа.
8. Дээрээс нь доош харах: Ийм харцыг олж мэдэхэд амархан. Танд шууд л ажиглагддаг. Харилцаж байгаа хүнээ ингэж харах нь сайн, муу 2 талтай. Таныг сайхан харагдаж байвал, мөн байна уу гэж бататгаж харах, эсвэл сонжиж харах. Хэрэв харсан зүйл нь сайн утгатай бол ингэж харсныхаа дараа тань руу эгцлэн харж ярьдаг. Харин сөрөг утгатай бол таниас бага зэрэг харц буруулдаг.