Интернэтээр болзохдоо юу анхаарах хэрэгтэй вэ?

Интернэтээр болзох гэдэг сүүлийн үеийн залуусын дунд ихээхэн түгээмэл болсон. Тэд олон нийтийн сүлжээ, танилцах аппликейшнуудаар дамжуулан бие биенээ олох, уулзаж танилцах, илүү ихийг мэдэх хүсэл төрдөг. Гэхдээ ийм "хайрын тоглоомонд" ч бас хийж болох, болохгүй зүйлсийн нарийн дүрмүүд бий. Тиймээс бид танд заавал хийх хэрэгтэй 8 зүйл, яав ч хийж болохгүй 7 зүйлсийг хэлж өгөхөөр бэлтгэлээ. Анхаарлаа хандуулна уу!

Интернэтээр болзохдоо юу анхаарах хэрэгтэй вэ?

Заавал хийх хэрэгтэй зүйлс: 1. Өөрийгөө үнэнээр танилцуул

Өөрийгөө хэн бэ гэдгээ профайлдаа үнэнээр бичих нь хэрэгтэй. Ийм байх ёстой эсвэл сайхан харагдана гэсэн зүйлсээ биш өөрийнхөө жинхэнэ хобби, юунд дуртай тухайгаа үнэнээ бичих хэрэгтэй. Хэт дэлгэрэнгүй бүх зүйлээ хэлэх албагүй ч, тантай танилцахыг хүссэн хүн магадгүй ижил сонирхолтой ч байж болно шүү дээ. Худал үгээр өөрийгөө хүмүүсийн дунд эрэлттэй болгож болох ч тантай танилцсныхаа дараа үнэн төрхийг тань мэдэж хууртсанаа мэдэх нь залуучуудад таалагдахгүй л болов уу!

Заавал хийх хэрэгтэй зүйлс: 1. Өөрийгөө үнэнээр танилцуул

2. Түрүүлж мэссеж бич

Эрчүүд ихэвчлэн эхний алхамыг хийх нь "хууль мэт" санагддаг ч эмэгтэй хүн түрүүлж мэссеж бичиж яагаад болохгүй гэж. Ингэлээ гээд хэн нэгэн таныг муугаар бодож хэлэхгүй. Харин ч эсрэгээрээ өөрийн уулзахыг хүссэн залуугийн төлөө ямар нэг зүйл хийж байгаа хэрэг юм. Эрчүүд заримдаа хэн нэгэнд сайн болчихоод яахаа мэддэггүй, аймхай болчихдог. Энэ үед нь эмэгтэй нь түрүүлж ямар нэг үйлдэл хийвэл, та хоёрын дунд сайхан харилцааны эхлэл болж болох юм. 

2. Түрүүлж мэссеж бич

3. Зан чанартаа дурлуул

Зурагнаас хараад мэдэж болдоггүй зүйлс байдаг. Тиймээс та үнэхээр хөгжилтэй, онигоо сайн ярьдаг бол энэ чадвараа болзооны үеэр ашиглах хэрэгтэй. Гадна үзэмжнээс илүү, дотоод байдалд тань татагдвал тэр тантай ахин уулзахыг хүсэх байх. Хэрэв түүнтэй ийм нээлттэй байхаас санаа зовж байвал ганц аяга шар айраг уухад болохгүй зүйл байхгүй. 

3. Зан чанартаа дурлуул

4. Хэт улайрах хэрэггүй

Онлайнаар болзохдоо хэт улайрах хэрэггүй. Өөрийн энгийн амьдралаар амьдарч найзуудтайгаа уулзан, ном уншиж цагийг сайхан өнгөрүүлэх хэрэгтэй. Зарим охид өөрт тохирох нэгнийг хайсаар , өөртөө цаг гаргахаа ч мартсан байдаг. 7 хоногтоо 1 эсвэл сардаа 1 удаа  л интернэтээр болзох нь хэвийн шүү. 

4. Хэт улайрах хэрэггүй

5. Төлөвлөгөөтэй бай

Та онлайнаар хэн нэгэнтэй танилцаж, хамтдаа цагийг өнгөрөөн танд сайхан байх ч түүнээс ихийг хүлээж өөрийгөө зовоож болохгүй. Түүнд зориулан өөртөө хэрэггүй даашинз худалдан авч, мөнгө цацах хэрэггүй. Тэр танд ямар ч амлалт өгөөгүй учир хэзээ ч орхиж явж болно гэдгийг бодож, илүү сайн таньтлаа түүний төлөө ямар нэг зүйл хийхээ азнаарай. 

5. Төлөвлөгөөтэй бай

6. Шинээр гарсан аппликейшнуудыг туршиж үз

Магадгүй та интернэтээр болзохдоо ганцхан вэбсайт эсвэл аппликейшн хэрэглэдэг бол өөр нэгийг туршиж үзэх хэрэгтэй. Өөр хүмүүс, өөр функцууд илүү оснирхолтой байх нь дамжиггүй. Мөн ингэлээ гээд та бүх сайт болон аппликейшнийг туршиж үзэх гэсний хэрэггүй. Зөвхөн хамгийн дажгүй гэж бодсоноо туршиж үзээрэй. 

6. Шинээр гарсан аппликейшнуудыг туршиж үз

7. Зөвлөгөө авах

Та найзууддаа интернэтээр танилцах аппликейшн ашиглаж байгаа гэдгээ хэлэх хэрэгтэй. Магадгүй тэд үүнийг өмнө нь туршсан ч байж болно. Тэд энэ тухай танд хэрэгтэй зөвлөгөөг өгөх ч юм билүү. Үүнээс гадна тэд ямар залуутай ахиж уулзах хэрэгтэй, хэнтэй ахиж уулзах хэрэггүй болохыг танд "алт шиг" зөвлөгөөг өгч чадна. 

7. Зөвлөгөө авах

8. Интернэтээр танилцсан залуутайгаа болзоонд яв

Зарим бүсгүйчүүд интернэтээр танилцсан залуутайгаа хэзээ ч уулздаггүй мөртлөө  ийм төрлийн аппликейшн болон сайтуудыг хэрэглэсээр байдаг. Энэ нь хэн нэгнээс ичих асуудал биш учраас нэг ч удаа болов өөртөө таалагдсан залуутайгаа уулзаад үзээрэй. Магадгүй та жинхэнэ хайраа олох ч юм билүү?

8. Интернэтээр танилцсан залуутайгаа болзоонд яв

Анхаарвал зохих зүйлс: 1. Гадаад төрхөнд битгий хуурт

Бид танилцах хүнээ хамгийн түрүүнд гаднаас нь харж дурладаг. Гэхдээ та жинхэнэ хайраа хайж байгаа бол хэт хөнгөн хандаж, гадна төрхөнд хууртаж болохгүй. Магадгүй тэр боловсрол муутай эсвэл гэмт хэрэгт холбогдож байсан, муугаар бодвол ажил эрхэлдэггүй нэгэн ч байж болох учир уулзахаасаа өмнө түүнийг бага ч болов мэдэх хэрэгтэй. 

Анхаарвал зохих зүйлс: 1. Гадаад төрхөнд битгий хуурт

2. Татгалзсан хариунд эмзэглэх хэрэггүй

Хэрэв та интернэтээр хэн нэгэнтэй танилцах гэж байгаа бол татгалзсан хариуг хэт хүндээр хүлээн авч, өөрийн гадаад төрхөндөө эмзэглэх хэрэггүй. Та тэр хүний шалгуурт нийцээгүй гээд бусад хүмүүс таныг сонирхохоо болино гэсэн үг биш. Та түүнээс татгалзсан хариу авсан ч дур булаам хэвээрээ байгаа гэдгээ мэдэж байх хэрэгтэй. Та ганцаараа татгалзсан хариу аваагүй, ийм зүйл бүгдэд л тохиолддог учир үүнээсээ санаа зовох хэрэггүй. 

2. Татгалзсан хариунд эмзэглэх хэрэггүй

3. Зүрхээ сонс

Бид шинэ хүнтэй учирахад танд үнэхээр таалагдаж байгаа ч өөрийн зөв гэж бодсон зүйлдээ үнэнч байхын тулд түүнээс татгалздаг. Та шивээстэй хүнд дургүй гэж боддог, таны эцэг эх дургүй учир та түүнийг үүнээс нь болоод өөрөсөө түлхэж болохгүй. Хайр дурлалын асуудалд зөв буруу гэж байдаггүй. Тиймээс заримдаа ч болов зүрхээ сонсож шийдвэр гаргаж байгаарай. 

3. Зүрхээ сонс

4. Сайн найзын зөвлөсөн бүхэн үнэн биш

Сайн найзын зөвлөгөө, хайр дурлалын асуудалд "эм шиг" тус болдог ч , өөрийн зөв гэж бодсон зүйлээ түүний үгнээс болж болих хэрэггүй. Та өөрийн гэсэн бодолгүйгээр хэн нэгний үгэнд ороод байвал сүүлд нь харамсаж бусдыг буруутгах болно. Үүний оронд өөрөө шийдвэр гаргаж, хариуцлагаа хүлээж сурах хэрэгтэй. 

4. Сайн найзын зөвлөсөн бүхэн үнэн биш

5. Хүссэн болгонд нь зөвшөөрөх хэрэггүй

Тэр залуу бусдаас ямар нэг зүйлээрээ онцгой байж, таны сэтгэлийг татсан тохиолдолд л түүнтэй уулз. Харин тантай болзохыг урьсан болгонд зөвшөөрч "азаа үзэх" хэрэггүй. Магадгүй ингэж байгаад өөрийн жинхэнэ хайраа өөрөөсөө түлхчих ч юм билүү. Хувийн шалгууртай байж түүндээ үнэнч байх хэрэгтэй шүү. 

5. Хүссэн болгонд нь зөвшөөрөх хэрэггүй

6. Хэтрүүлэн бодох хэрэггүй

Таны интернэтээр танилцсан хүн онцгүй нэгэн таарч эсвэл танд таагүй мэссеж ирсэн болохоор сэтгэлээр унаж, үргэлж ийм байх юм шиг бодох хэрэггүй. Эсвэл хэн нэгэн таныг интернэтээр болзож байгааг сонсоод сөрөг бодлоо тулгасан болохоор бууж өгөх хэрэггүй. Хэтэрхий их зүйл ургуулан бодож аарийгаа зовоолгүй, хүссэн зүйлдээ тууштай байх хэрэгтэй. 

6. Хэтрүүлэн бодох хэрэггүй

7. Ичих хэрэггүй

Ийм аргаар хэн нэгэнтэй учирахаар хайж байгаа гэдгээсээ ичих хэрэггүй. Ээж, аав, найзууд тань үүнийг шүүмжилж байсан ч та үүнийг хэвийн гэж бодож байгаа бол өөрийгөө л сонсох хэрэгтэй. Учир нь ингэж учирсан гайхалтай хосууд маш олон байдаг. Тиймээс та шинэ зүйлийг туршиж, бусдаас өөр байхаас айх хэрэггүй. 

7. Ичих хэрэггүй

Танд амжилт хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()