Тэд анх "Титаник" кинонд Рөүз, Жэк гэх хосуудын дүрийг бүтээж байсан нь өдгөө ч кино ертөнцийн түүхэнд нэр алдартай хэвээр байгаа билээ. Өдгөө тэд 41, 42 нас хүрсэн ч онцгой чухал үйл явдлууд, тэр тусмаа томоохон хандивын үйл ажиллагаануудад хамт явж байгаа харагддаг.
Тэд үйл ажиллагаануудад хамт оролцоод зогсохгүй Франц дахь Леонардогийн эдлэн газарт хамт амарч явсан байна.
Энэ үеэр жүжигчин Кейт улбар шар өнгийн усны хувцсан дээр цасан цагаан өнгийн цамц өмсжээ.
Тэр хүзүүндээ гоёмсог алтан зүүлт зүүж, үсээ боогоод, нүүрээ ч будаагүй зугаалж байгаа харагдана.
Наранд биеэ шарангаа тэд ямар нэгэн чухал зүйлийн тухай ярилцаж байгаа бололтой.
Хэсэг хугацаанд наранд суусны дараа тэд тэврэлдсэн чигтээ байшин руугаа буцсан байна.
Яг энэ өдрийн орой хосууд нэгэн хандивын тоглолтод хамт ирцгээжээ. Уг арга хэмжээний үеэр Леонардо дэгжин хослол өмсөж, Кейт бариун хар даашинз өмссөн аж. Түүнчлэн тэд тайзан дээр хамтдаа гаран, бие бие рүүгээ инээмсэглэн, үг хэлжээ.
2009 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Кейт: "Лео, би яг энд зогсоод хүн бүхэнд хайртай гэдгээ хэлж байгаадаа маш их баяртай байна. Би өнгөрсөн 13 жилийн турш чамд хайртай байсан гэдгийг хэлмээр байна, Маш их баярлалаа!" гэжээ.
Мөн 2016 онд Леонардо ДиКаприо Оскарын шагнал гардан авах үеэр: "Бидний анх учирсан өдөр чи маш үзэсгэлэнтэй харагдаж байсан, одоо ч хэвээрээ байна, Чи бол хамгийн шилдэг нь!" гэж хэлсэн билээ.
Жүжигчин Кейт 2012 онд Нью-Йоркт Иэд Рокнолл хэмээх залуутай хуримаа хийсэн. Харин Леонардо өнөөг хүртэл олон эмэгтэйтэй нэр холбогдож байсан ч, тогтвортой харилцаанд ороогүй яваа билээ.
Та үнэхээр тэднийг жирийн найзууд гэж бодож байна уу?