Давсгүй хоолыг илүүд үздэг зарим нэг хүмүүс байдаг ч гэсэн олонх нь давсыг тодорхой хэмжээнд хэрэглэдэг. Харин бидний ихэнх нь давсыг хоолондоо хийдэг ч хэзээ хийхээ бараг л анхаардаггүй.
“Хоолны хувь заяаг шийддэг цорын ганц бүтээгдэхүүн бол давс юм.” Тиймээс натри, хлорийн нэгдэл бол жирийн нэг зүйл биш.
Заримдаа давсыг амттаны амтыг сайхан болгохын тулд хийдэг гэдгийг мэдэх үү? Энэ нь мөн л давсыг хэзээ яаж хийхээс хамаарах болно.
Хоолыг гаргах дөхсөн үед нь давс хийснээс дөнгөж хийж эхлэх үедээ давс хийх нь хоолыг илүү амттай болгодог гэдгийг олон тогооч нар туршлагаараа нотолж байна. Учир нь давс хоолонд ороод удахаараа, амт нь шингэж, хоолыг илүү сайхан амттай болгодог. Гэхдээ бас хоол бүрт давсыг хэзээ хийх нь өөр өөр амт оруулах нь бий.
1
Шош, вандуйг болгохдоо ихэнх хүмүүс давсыг эхэнд нь хийдэг. Энэ нь шошны болох үйл явцыг удаашруулдаг сөрөг талтай. Гэхдээ шошыг илүү амттай болгохын тулд давсыг дунд үед нь хийх хэрэгтэй хэмээн тогооч нар зөвлөж байна.
2
Гоймон чанахдаа давсыг хамгийн түрүүнд буюу гоймонг буцалж эхлэхээс ч өмнө усандаа хийх хэрэгтэй.
3
Будааг ч мөн гоймонтой адил бэлтгээрэй. Будааг чанахдаа давсыг нь сүүлд хийчихвэл давс нь шингэхгүй, бөөгнөрч, онцгүй болдог. Тиймээс хамгийн эхэнд хийж, давсыг будаандаа сайтар шингээх нь зүйтэй.
4
Давс нь хүнсний ногооны шүүс болон хурц амтыг нь өөртөө шингээчихдэг. Тиймээс хоолоо хийдээ эхэлж сонгино шарах үедээ давс хийвэл сонгины хурц амтыг нь өөртөө шингээхээс гадна сонгиныг борлуулахгүйгээр болгох болно.
5
Мөөг нь маш шүүслэг боловч хоол хийх явцад шүүс нь алга болчихдог. Тиймээс мөөгтэй хоол хийж байгаа үедээ давсыг хамгийн сүүлд нь хийснээр мөөгний амтыг дарахаас сэргийлэх болно.
6
Махыг болгохдоо давсыг эхэнд нь хийх хэрэгтэй. Давс, амтлагчийг эхэнд нь хийснээр маханд амт нь илүү сайн шингэдэг байна.