1
Та бүхнийг урьж байна!
Энэхүү марафоныг Ахиллис Монгол ТББ, Ариг Банк жил бүр хамтран зохион байгуулдаг бөгөөд үндсэн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, спортоор хичээллэх, олон улсын тэмцээнд оролцоход бэлтгэх, санхүүжүүлэхэд шаардлагатай хандивыг босгох зорилготой билээ.
* Итгэл найдвар, Боломж Улаанбаатар- 2015 марафонд нийт 1800 гаруй хүн гүйж, 350 сайн дурын ажилтнууд зохион байгуулалтанд өөрийн хувь нэмрээ оруулж, 23 хувийн болон төрийн байгууллага мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр ивээн тэтгэж, дэмжин оролцсон.
* Итгэл найдвар, Боломж Улаанбаатар -2016 марафонд нийт 3052 хүн гүйж, 10,000 гаруй дэмжигч, сайн дурын ажилтнууд оролцож, 32 хувийн болон төрийн байгууллагууд мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр хандив өгч, дэмжин хамтран ажилласан юм.
2
“Итгэл найдвар, Боломж Улаанбаатар -2017” марафонд өөрийн хувь нэмрийг дараах байдлаар оруулах боломжтой. Үүнд:
1. Итгэл найдвар, Боломж Улаанбаатар -2017 хандивын гүйлтэнд оролцох. Бүртгэлийг Ариг Банкны бүх харилцагчийн өргөөдөөр хийж байна. Мөн та https://goo.gl/pjxeqs линкээр орж бүртгүүлэх боломжтой.
2. Футболка худалдаж авах
3. Хандив өгөх /Дансны дугаар: ₮- 2100112265, дансны нэр: Гүйлт 2017, Ариг Банк/
4. Албан ёсны ивээн тэтгэгч болох
5. Үзэсгэлэн болон усны цэгийг ивээн тэтгэх /Үзэсгэлэн болон Усны цэгт асар түрээслэн оролцох 1 асрын түрээсийн үнэ- 100,000₮
Харилцагч таныг амралтын нэг өдрийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цэвэр агаарт гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо гүйж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжинэ гэдэгт найдаж байна.
Марафоны талаар дэлгэрэнгүй мэдээллийг Ариг Банкны 70133060 (24/7) утсаар, мөн Ариг Банкны харилцагчийн өргөөдөөс авах боломжтой.
3
Сайн дурын ажилтнуудыг бүртгэж байна.
“Итгэл найдвар, Боломж Улаанбаатар” бүх нийтийн марафон нь жил бүрийн 9 сарын эхний долоо хоногийн бямба гарагт зохион байгуулагддаг уламжлалтай бөгөөд 3 дах жилдээ 2017 оны 9 сарын 9-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Марафоны үндсэн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй болон энгийн иргэд хамтдаа гүйж, нэг өдрийг спортоор хичээллэж хөгжилдөн өнгөрүүлэхэд оршдог. Марафоноос цугларсан хандив, орлогыг Ахиллис Монгол ТББ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусыг спортоор хичээллэх, нийгэмшүүлэхэд зарцуулдаг. Ахиллис Монгол ТББ-ын талаар дараах линкээр дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой.
Вебсайт: http://www.achillesmongolia.mn/,
Фэйсбүүк: https://www.facebook.com/achillesinternationalmongolia/
Тус арга хэмжээг зохион байгуулахад жил бүр 300-400 сайн дурын ажилтнууд оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэхэд бодит хувь нэмрээ оруулдаг. Сайн дурын ажилтнууд маань марафоны зохион байгуулалтанд 11 багт хуваагдан ажилладаг бөгөөд өөрт тохирох, чадвар боломжиндоо тулгуурлан багаа сонгон ажиллах боломжтой юм. Үүнд:
Шүүгч, шүүгчийн туслах
Халамжлагч, түрэгч
Угтагч, хөгжөөгч баг
Дугуй хөтөч
Гэрэл зургийн баг
Байгаль орчин, цэвэрлэгээ хариуцсан баг
Өртөөнүүдэд туслах баг
Албан бичиг хүргэх баг
Ачаа харах баг
Дохио хэлний орчуулга
Монгол-Англи хэлний орчуулга хийх гэсэн багуудад хуваагдах ажиллана.
“Итгэл найдвар, Боломж Улаанбаатар-2017” марафонд сайн дураараа ажиллах залуус дараах линкээр орж бүртгүүлнэ үү.
Бүртгүүлэх: https://goo.gl/gbZUYk
4
Тэмцээнд оролцохдоо юу анхаарах хэрэгтэй вэ?
Таныг өөрийн гүйх зайн уралдааны гараа болох цагаас 30 минутын өмнө ирж бие халаалтаа хийсэн байхыг зөвлөж байна. Бүх гараа хөтөлбөрт тусгасан цагийн дагуу явагдах тул цагаа хатуу баримтлахыг хүсье!
АНХААРАХ ЗҮЙЛС:
1. Олгогдсон дугаарыг гүйлтийн хувцасныхаа энгэр талд наах
2. Таньд олгогдсон гүйлтийн дугаарыг бусадтай солихгүй байх
3. Хаяж гээгдүүлсэн гүйлтийн дугаар дахин олгохгүй.
4. Гүйлтэнд оролцохдоо архи мансууруулах бодис, тамхи хэрэглэхгүй байх
5. Гүйлтийн зам дээр байх туршдаа замын баруун гар талыг барина. Зөвхөн гүйцэж түрүүлэхэд
замын зүүн тал руу орж, гүйцэд түрүүлмэгц замын баруун гар тал руу буцан орно.
6. Бусдын замд тээглэх, саад болох, гэмтэж бэртэх нөхцөл үүсгэхгүй байх.
7. Замаас гарч гүйсэн, эргэлтийн цэгийг хүрэлгүй эргэсэн тохиолдолд барианд барихгүй.
8. Танд өөрийн үнэт зүйлс, гар утсаа биедээ авч явахыг сануулж байна.
9. Гүйлтийн замд бусдад саад болох зан авир гаргахгүй байж, бусдыг хүндлэнэ үү.
10. Хэрвээ хөгжлийн бэрхшээлтэй, хөтөчтэй биш бол гүйлтийн замаар хөтлөлцөн алхах , эгнээ
эзлэх бусдын зам саад учруулахгүй байхыг хүсье.
11. Гүйлтийн өмнө их хэмжээний шингэн зүйл уухгүй байхыг зөвлөж байна, гүйлтийн зам дагуу
усны өртөөнүүд байрлах болно.
12. Хог хаяхгүй байх.
13. Хэрэв та ямар нэгэн сэжиг бүхий, хулгай, дээрмийн шинжтэй үйлдэл харсан бол зохион
байгуулагчид юмуу цагдаа нарт яаралтай мэдээлнэ үү.
14. Хэн нэгэн унаж бэртэх, гэмтвэл яаралтай зохион байгуулагч нарт мэдэгдэх эсвэл түргэн
тусламж дуудахыг хүсье.
15. Хэрвээ гүйлтийн үед бэртэх гэмтэх, толгой эргэх эрүүл мэндийн тусламж шаардлага гарвал
ойролцоох түргэн тусламжийн цэгүүдэд хандана уу. Бид арга хэмжээний үеэр түргэн
тусламжийн машин, эмч мэргэжилтэнүүдийн тусламжийг авч байгаа болно.
16. Хэрвээ та 55-с дээш настай эсвэл хөдөлгөөн болон хөгжлийн бэрхшээлтэй бол өөрийнхөө
эмчийн зөвлөгөө, зөвшөөрөл авсны үндсэн дээр гүйлтэнд оролцоно уу.
17. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өөрийн хөтөчөөс өөр хүнтэй гүйлтийн зам дээр гүйхийг
хориглоно.
18. Хөтөч хэрэгтэй бол 99039680 (Саранчулуунд) утсаар хөтөч авах захиалгаа өгнө үү
19. Гүйлтийн зам болон гүйлт болох талбай дээр таньд ямар нэг хүний тусламж шаардлагатай
бол САЙН ДУРЫН ЗҮТГЭЛТЭН гэсэн бичиг бүхий хувцастай хүмүүсээс зөвлөгөө авна уу.
20. Тухайн өдрийн цаг агаарын мэдээг харж хувцсаа тохируулах
21. Та шаардлагатай бол гадуур хувцасыг ачааны хэсэгт гүйлт болохоос дор хаяж 30 минутын
өмнө ирж энгэрийн дугаарын ТЭЭШ хэсгийн наалтыг нааж үлдээж болно.
22. Барианд орохдоо энгэрийн дугаарын доод талын ШҮҮГЧИД өгөх хэсгийг шүүгчээр өөрөөр
нь таслуулж үлдээнэ үү.
Танаас гарах НЭГ АЛХАМ бүр бусдад НЭГ УРАМ болдог
5
Та бүхэнд өнгөрсөн жилийн үйл ажиллагааны зургуудаас танилцуулъя!
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.