Оддын Инстаграмаас устгахыг хүсдэг 15 зураг

2010 оноос хойш хүмүүс Инстаграмд зургаа байрлуулж, олон нийтийн сүлжээнд улам идэвхитэй болсоор байгаа билээ. Мөн олны танил хүмүүс цахим хуудсаа өөрсдөө хөтөлж, хувийн зургаа хийдэг учир хүмүүс энэ аппликейшнийг сонирхон ашигладаг. Оддын сайхан зурагны хажуугаар, устгахыг хүсдэг зурагнууд ч байдаг гэнэ. Ингээд олны танил хүмүүсийн хамгийн ихээр инстаграмаас устгахыг хүсдэг 15 зургыг танд хүргэе. 

Оддын Инстаграмаас устгахыг хүсдэг 15 зураг

1 Скоут Виллис (Scout Willis)-ийн цээж нүцгэн зураг

Жүжигчин Дэми Мур (Demi Moore), Брюс Виллис (Bruce Willis) нарын охин Скоут Виллис Нью-Йоркийн гудамжаар нүцгэн алхсан зураг нэг хэсэг Инстаграмыг шуугиулсан. Тэрээр үүнийгээ хүйсийн тэгш харилцаа болон хөхөөр хооллох хөдөлгөөнийг дэмжихийн тулд хийсэн хэмээн тайлбарлажээ. Харин хүмүүс түүнийг баян айлын, тэнэг охин гэж интернэтээр шүүмжилж байсан юм. 

Скоут Виллис (Scout Willis)-ийн цээж нүцгэн зураг

2 Виллөв Смит (Willow Smith )

Жүжигчин Вилл Смит (Will Smith), Жада Пинкетт Смит (Jada Pinkett Smith) нарын охин Виллөв энэ зургаа олон нийтийн сүлжээнд байрлуулсныхаа дараа маш их шүүмжлэлд өртсөн юм. Тухайн үед тэрээр 13 настай байсан бөгөөд түүнтэй хамт 20 настай жүжигчин Мойсэс Ариастай (Moises Arias) хамт хэвтэж байгаа зураг нь олон нийтийн сүлжээнд цацагдсан юм. Үүний дараа түүний аав, ээж тэд зүгээр жирийн найзын харилцаатай хэмээн мэдэгдэл хийж байсан билээ. 

Виллөв Смит (Willow Smith )

3 Хари Стайлс (Harry Styles)-ийн нойтон өмд

"One Direction" хамтлагын дуучин Харри Лондонгын нэгэн шөнийн клубт зугаацаж явах үедээ цахим хуудсандаа нэгэн зураг хийгээд төд удалгүй устгасан билээ. Учир нь тэр бага зэрэг халамцуу байснаасаа болоод өмдөн дээрээ асгасан зүйлээ анзаараагүй байсан бололтой. 

Хари Стайлс (Harry Styles)-ийн нойтон өмд

4 Кайли Жэннер (Kylie Jenner)-ийн халуухан зураг

Кардашьяний гэр бүлийн хамгийн залуу гишүүн Кайли өөрийнхөө энэ зургийг Инстаграм хуудаснаа байрлуулсныхаа дараа устгасныг фэнүүд нь хэлжээ. Учир нь гэр бүлийнхэн нь түүнийг хэтэрхий тачаангуй зураг хийлээ хэмээн зэмлэсэн байна. Тэрээр энэ зурган дээр дөнгөж 17 настай байсан. Харин одоо 20 настай түүний Инстаграм хуудас нүцгэн зургаар дүүрэн гэж хэлэхэд болно. 

Кайли Жэннер (Kylie Jenner)-ийн халуухан зураг

5 Сэлена Гомез (Selena Gomez), Жастин Бибер (Justin Bieber) хоёр

Энэ зургийг Жастин, Сэленагаас салсныхаа дараа өөрийн Инстаграмдаа түр байршуулаад удалгүй буцаагаад устгасан юм. Гэвч түүний алхам бүрийг алдалгүй мөшгөдөг фэнүүд нь энэ зургийг урьд өмнө нь огт харж байгаагүй учир тэр дор нь татаж аваад интернэтээр цацжээ. Тэрээр үүнийг "Бид хамтдаа дуу гаргахаар бэлтгэл хийж байсан үед байх" гэж хэлсэн байна. 

Сэлена Гомез (Selena Gomez), Жастин Бибер (Justin Bieber) хоёр

6 Блак Чайна (Blac Chyna)-гийн дунд сургуулийн зураг

Алдартай тайчигч Блак Чайна өөрийн Инстаграм хуудсандаа гэмгүй бяцхан охин байх үеиййнхээ зургийг байрлуулсныхаа дараа маш их доромж үг сонссон юм. Үүнээсээ болоод өөрийн зургаа устгасан ч, аль хэдийн интернетэд тарчихсан байжээ.  

Блак Чайна (Blac Chyna)-гийн дунд сургуулийн зураг

7 Эшли Бэнсон (Ashley Benson), Аманда Байнес(Ammanda Bynes)-ийг дуурайсан нь

Амандаг дуурайж байгаа зургаа цахим хуудсандаа нийтлээд жил гаруй хугацааны дараа ахин устгасан юм. 

Эшли Бэнсон (Ashley Benson), Аманда Байнес(Ammanda Bynes)-ийг дуурайсан нь

8 Кэндал (Kendall Jenner)-ын нүцгэн зураг

Тэрээр гэр бүлийнхэнтэйгээ амралтаар явах үедээ энэ зургийг нийтэлсэн ч, нэгэн залуугийн сэтгэгдлийн дараа шууд устгасан гэнэ. Залуу хэлэхдээ "Чиний усны хувцас хөвж байгаа матрасны чинь ард байгаа юу? Энэ эсвэл нүцгэн зураг уу?" гэсэн аж. Магадгүй тэр усны хувцастай байсан ч зүгээр л харагдахгүй байсан байх. 

Кэндал (Kendall Jenner)-ын нүцгэн зураг

9 Сэлена Гомез (Selena Gomez)-ийн банны өрөөний селфи

Диснэйн од Сэлена үргэлж л гэмгүй төрхтэй, эгдүүтэй зураг хийдэг. Харин энэ зургийг тэрээр дуучин Жастин Биберээс салсныхаа дараахан хийсэн бөгөөд түүний дотуур хувцасны тухай хүмүүс ярьж эхлэхэд тэрээр зургаа устгасан юм. 

Сэлена Гомез (Selena Gomez)-ийн банны өрөөний селфи

10 Кайли Жэннер (Kylie Jenner)-ийн хөхний товч

Түүний зургууд үргэлж л хэтэрхий гэмээр халуухан байдаг. Гэхдээ тэр энэ зургийг нийтэлсний дараа түүний найз залуу рэппер Тигаг(Tyga) устгахыг шаарджээ. Ингээд л нийтлээд 10 миутын дараа зургаа устгасан байна. Өөрөөс нь залуухан, үзэсгэлэнтэй найз охин нь нүцгэн шахуу зургаа олон нийтийн сүлжээнд нийтлэх нь түүнд таалагдаагүй биз.

Кайли Жэннер (Kylie Jenner)-ийн хөхний товч

11 Кэндал Женнер (Kendall Jenner) "хөхгүй"

Загвар өмсөгч Кендалл гэрийнхэн дундаасаа хамгийн хэвийн биетэй нь гэж болно. Түүний гэр бүлийнхэн бүгд л хэт гэмээр том, хөх өгзөгтэй. Тэрээр "Би хөхгүй" гэсэн бичигтэй цамц өмссөн зургаа нийтлээд төд удалгүй устгасан юм. 

Кэндал Женнер (Kendall Jenner) "хөхгүй"

12 Сэлена Гомез (Selena Gomez)-ийн хүзүүний зүүлт

Дуучин Жастин Биберээс бүрмөсөн салсан гэдгээ зарлаад удаагүй байхдаа тэрээр хүзүүний зүүлтний зураг нийтэлж "Хайр мартагдахгүй" гэсэн тайлбар бичжээ. Гэвч удалгүй түүний цөхрөл, шаналал алга болов уу? гэмээр тэр зургаа устгачихсан юм. 

Сэлена Гомез (Selena Gomez)-ийн хүзүүний зүүлт

13 Чэлсиа Хэндлэр (Chelsea Handler), Путинг дуурайсан нь

2014 оны Халловины баяраар хошин шогийн жүжигчин Чэлсеа ОХУ-ын ерөнхийлөгч Путины зургийг дуурайн авахуулсан зургаа Инстаграмдаа нийтэлжээ. Түүний хөхний товчоо гаргасан зураг олон хүний дургүйг хүргэж, тэрээр аргагүйн эрхэнд зургаа устгасан билээ. 

Чэлсиа Хэндлэр (Chelsea Handler), Путинг дуурайсан нь

14 Майли Сайрус (Miley Cyrus)-ын ганцаардал

Дуучин, жүжиигчин Майли Сайрус энэ зургийг нэгэн тайлбарын хамт постлоод мөн л удалгүй устгажээ. Тэрээр "Би өмнө нь хэзээ ч ингэж ганцаардаж, хөгширч байгаагаасаа айж байсангүй" гэсэн байна. Гэвч удалгүй ганцаардал нь, арилсан бололтой үүнийгээ устгасан юм. 

Майли Сайрус (Miley Cyrus)-ын ганцаардал

15 Роб Кардашъян (Rob Kardashian) эгчийгээ шоглосон нь

Ким Кардашъяний дүү Роб "Gone girl" киноны гол дүрийн (эрх танхил нь дэндсээр сүүлдээ галзуурдаг) эмэгтэйн зургийг нийтэлж миний эгч гэж бичсэн байна. Мэдээж энэ зураг маш богино хугацаанд их хандалт авсан ч Кимийн чихэнд хүрсэн даруйдаа устгагдсан юм. 

Роб Кардашъян (Rob Kardashian) эгчийгээ шоглосон нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()