1
Үргэлж тоормослох
Хэрэгцээгүй үед тоормосыг ихээр гишгэх нь түүнийг эвдрэхэд хүргэдэг байна. Жолооч та болзошгүй ослоос сэргийлэхийн тулд тоормосны бүрэн бүтэн байдал, шингэний түвшинг нь анхаараарай.
2
Сэжигтэй дууг үл тоомсорлох
Машинаа ажиллуулах үед чахрасан эсвэл зууралдсан гэх мэт сэжигтэй чимээ гарах нь машинд эвдрэл гарсныг илтгэж болох юм. Маш олон хүмүүс машинаасаа гарч байгаа элдэв дуу чимээг үл тоомсорлосноор, замын голд эвдэрч зогсоход хүргэдэг. Хэрвээ таны машинаас элдэв дуу чимээ гарч байвал цаг алдалгүй засварт үзүүлээрэй.
3
Гараа араан дээрээ тавьж амраах
Жолооны хүрдээ удаан атгасныхаа дараа амрахын тулд гараа араа солих хөшүүрэг дээр тавьдаг хүмүүс олон байдаг. Жолоо барих үед 2 гараараа хүрднээс барих нь аюулгүй ажиллагаанд тун чухал. Түүнчлэн араан дээрээ үргэлж даралт өгөх нь эвдрэл гэмтэлд хүргэж, яаралтай үед гэнэт ажиллагаагүй болгох магадлалтай.
4
Шатахуунаа дуусах үед нь л цэнэглэх
Автомашин ашиглагдаагүй үед шатахууны саванд механик хольц хуримтлагдаж байдаг. Түүнчлэн түлшний насосоор дамжиж бохир орж ирэн, шүүлтүүрт хуримтлагдсанаар машинд гэмтэл учруулдаг. Ялангуяа өвлийн саруудад түлшээ дор хаяж талаас дээш нь дүүргээд явж байх хэрэгтэй.
5
Хөдөлгүүрээ халаагүй байхад нь ажиллуулах
Орчин үеийн хөдөлгүүрүүд ихэвчлэн халаах шаардлагүйгээр ажилладаг болсон ч, та өвлийн хүйтэнд хөдөлгүүрээ сайн халаагаагүй байхдаа 2000 моторын эргэлтээс илүү хурдалж болохгүйг санаарай. Өвлийн улиралд машинаа ажиллуулахдаа дор хаяж 1-2 минут хөдөлгүүрээ халааж байхыг зөвлөж байна.
6
Гар тоормосоо ашиглахгүй байх
Налуу газар машинаа байрлуулахдаа гар тоормосоо татахаа хэзээ ч мартаж болохгүй. Эс бөгөөс уруу газар машин өөрөө явах, өнхрөх аюултай.
7
Уруудах үедээ тоормосоо гишгэх
Уруу газар машинтайгаа явах үедээ тоормосон дээрээ гишгэх нь машинд эвдрэл учруулах, цаашилбал осол гаргах ч аюултай байна. Харин уруудахдаа араагаа бага дээр нь шилжүүлж, эсвэл бүр салгаж, тоормосоо маш багаар гишгэж болно.
Хэрвээ та жолоо барьдаг бол эдгээр зөвлөмжүүдийг мөрдөхийг хичээгээрэй!